2006-01-27

Нэг жилийн дараах өөртөө бичсэн захидал

Бусадтай харьцуулахад ур чадвар дутмаг байх нь ичгэвтэр зүйл биш,
Харин нэг жилийн өмнөх өөртэйгээ харьцуулахад юу ч өөрчлөгдөөгүй байвал тэр хамгийн ичгэвтэр...


Жирод нэг удаа өөрийгөө таних семинарт суух завшаан тохиолджээ. Ажилдаа түүртээд завгүй байхад дээр нь элдэв семинарт суу гэж тушаах даргадаа үнэхээр дургүй нь хүрч байлаа. Яагаад заавал би энэ семинарт суух ёстой юм бэ? гэдгийг ойлгохгүй байв. Гэтэл семинарын багшийн яриаг сонсч суух зуур энэ бүхнийг ойлгож ирлээ.
Багшийн хэлсэн үг түүнд аянга ниргэх шиг л тусчээ. Нэг жилийн өмнөхөөсөө муу тал руугаа л өөрчлөгдсөн өөрийгөө бодоод өөрийн эрхгүй нүүр нь улайж, ажлаа хийхдээ хэлбэрддэг болсон өөрөөсөө ичив. Нэг жилийн өмнөхөөс
- Татдаг тамхины хэмжээ ихэссэн,
- Ном унших цаг багассан,
- Телевиз үзэх цаг маань ихэссэн,
- Найз нартайгаа "зуу татах" нь олширсон,
- Биеийн жин 2 килограммаар нэмэгдсэн,
- Шударга бус, сэтгэл хангалуун бус байна гэж гомдоллох нь олширсон байлаа.
"Аан, яагаад компани маань намайг энэ семинарт суулгасныг одоо л ойлголоо". Энэ бүхнийг гэрлэж амжаагүй байхдаа ухаарсан минь яамай даа. Гэрлэх нас маань болчихоод элдвийг эргэцүүлж суугаа өөртөө хатуу шаардлага тавихгүй бол энэ янзаараа надад хань олдохгүй шинжтэй дэг ээ. Хэрвээ олдлоо гэхэд хамтдаа доройтох биз.
Багш "Өөрийгөө өөрчилмөөр байгаа бол нэг жилийн дараах өөртөө хаягласан захидал бичээд үз, өөртэйгээ гэрээ байгуул" гэж хэлэв.
Тэр дор нь үзгээ шүүрэн авч өөртөө захидал бичиж эхэллээ.

"Нэг жилийн дараах надад,
Би өөртөө шаардлага тавьдаггүй байжээ. Энэ маягаараа бол сайн эхнэртэй болж чадахгүй. Албан ажилдаа ч ахиц гаргахгүй. Тийм болохоор энэ захиаг унших өдрийн надад хандаж дараах зүйлсийг амлая.
1. Архийг долоо хоногт хамгийн ихдээ 2 удаа л амсана.
2. Интернет болон телевиз ширтэж өнгөрөөдөг цагийг өдөрт 2 цагаас хэтрүүлэхгүй, мөн шөнийн 24 цагаас хойш бол огт зөвшөөрөхгүй.
3. Тамхиа хаямаар байгаа хэдий ч бусдын яриаг сонсвол тамхиа хаясны дараа таргалдаг гэлцэнэ. Тийм болохоор тамхиа хаялаа гэхэд идэж уухаа багасгах хэрэг гарах нь. Үнэнийг хэлэхэд аль алийг нь хиймээр байгаа ч чадахгүй байх гэж бодож байна. Тэгэхээр тамхинаас ирэх жил гаръя.
4. Уухад зарцуулах мөнгөө хэмнэж, тэр мөнгөөрөө ном худалдан авна. Энэ жил сард 3, нийт 36 ном уншъя гэж бодож байна.
5. Сэтгэл хангалуун биш байна гэх мэтээр гомдол гаргахгүй. Хэрэв гаргавал 1000 йенийн торгууль төлье.
Хэдийгээр надад хэцүү байгаа ч зориглон эдгээр зүйлсийг амлаж байна.
Нэг жилийн дараах, хичээл зүтгэлийнхээ үрийг амссан өөртэйгээ уулзахыг тэсэн ядан хүлээж байна.


200* оны * сарын *
Хэйбон Жиро"

4 comments:

Anonymous said...

Нэг удаа эгч маань надад нэгэн захиа явуулж байсан юм байна. Жилийн дараа єєртєє илгээх чиний захидал чинь юу вэ? хэмээн гарчигласан тэрхvv захидалд єєрийгєє хэн бэ? юу хийж, хэрхэн амьдарч байгаа билээ гэдгээ дvгнээд ирэх жилд єєртєє ямар єєрчлєлт орсон байхыг хvсч байгаагаа Жирогийн бичсэн захидал адил хариу бичиж сууж байсан минь санаанд орж байна.Одоо байгаа єєрийгєє дvгнэхэд сайхан байгаагvй ч ирэх жил арай дээр хvн болох гэж хичээх чин сэтгэл тєрж байсан. Гэхдээ нэг зvйл нь хvн єєрийгєє дутуу vнэлж болохгvй, муу зvйлээ ч мєн сайн хийдэг зvйлээ ч шударгаар vнэн зєвєєр хvлээн зєвшєєрєх хэрэгтэй байх. Ингэж байж л єєрийгєє бага багаар хєгжvvлж чадна хэмээн итгэж байна.

Tsasan said...
This comment has been removed by a blog administrator.
Erik said...

ah.. iimerxuu zuils ix bodogddog shuu. Yalanguya demii zuil xiigeed, PC-ii ard udaan xet suusniixaa daraa er n bi uragshlaad baina uu xoishlood baina uu gej...Gexdee neg zuil deer uragshilj baixad nogoo zuil deer xoishlood baidag n xetsuu :((

Erdembat

AD said...

Хэхэхэ миний блогийн хариу блог гээд Зоригтын блогийг нэрлэчидиймүү ;) Тэр таргалдаг бол уг нь гоё юм байшд :D Би бол яаж турчихгүйхэн шиг жингээ хадгалах вэ гэж байхад хахаха :D

Нээрээ гоё бичлэг байна баярлалөөө :)