2005-08-21

Толь бичиг

Сайн байцгаана уу. Ойрын хэдэн өдөр тайлбар толийн тухай сонирхлоо санаад баахан сууж Википедиад нэлээн хэдэн бичлэг оруулав. Сонирхсон хүмүүс тийшээ шагайгаад буриад, монгол, монголын тал хээр, монгол хэлний бүлэг, улс орнуудын газар нутгийн хэмжээ гэх мэт бичлэгүүдийг нь үзээд дутуу дулимаг, буруу зөрүү зүйл байвал засахыг хүсч байна. Ямар ч байсан өөрийн өчүүхэн мэдлэг дээрээ англи, орос, япон википедиаг шүүрдэн байж бичсэн гэдгийг ойлгоно биз ээ.

Гэтэл би гэдэг хүн бас EMOS клубийнхаа Онлайн Тайлбар Толь ОТТ-д шинэ үгнүүд нэмэх ёстой байгаагаа мартчихсан байгаагаа сая л саналаа. Тэгэхдээ ЭМОС-ынхан маань удахгүй шинэ ном гаргах гээд ОТТ-оо түр мартчихсан байгаа гэж хэлэхэд болох байх. Уг нь Чоймаа багшийн шинэ хэвлэгдсэн монгол хэлний тайлбар толинд орсон тайлбаруудыг оруулахаар зохиогчийн эрхийг нь авчихсан байгаа юм.

Ямартай ч Монголын маань залуучуудад иймэрхүү толь бичгүүд ус агаар мэт хэрэгтэй байгаа нь маргашгүй үнэн. Нэвтэрхий толь гэдэг жил бүр шинэчлэгдэж байх ёстой байтал монголчуудад 20 жилийн өмнөх 3 боть улаан толиос өөр нэвтэрхий толь байхгүй байсаар л байдаг. Хэзээ нэгэн цагт нэвтэрхий толь эрхлэн гаргагч болно гэж над шиг мөрөөдөж байгаа хүн олон байх болтугай.

2 comments:

Dulu said...

Сайн уу! Википедиа-д оруулсан зvйл чинь дажгvй болсон байнаа. Одоогоор товчхон байгаа ч яваандаа улам баяжигдаад олон тvмний хvртээл болохуйц зvйл болно гэж бодож байна.
EMOS club-ээс гаргасан онлайн тайлбар толь чинь ТанхимНэт-эд гарсан толь юм уу тээ?
Танай клубээс бас "Мэргэжил бvхэн сайхан" гэсэн ном гаргах гэж байгаа гэсэн, тэр гарах болж байгаа юу? Би уул нь єєрийнхєє чиглэлээр нэг юм бичээд явуулая гэж их бодсон боловч одоо єнгєрч байгаа байхдаа тээ...
Олон сайхан зvйлс цаашид бичиж байгаарай, уншихад их сонирхолтой мєн єгєєжтэй байдаг шvv! :)

Эрин М.Тулгат said...

Za tegvel Zorigoogiinhoo nevterhii tolinoos avna aa. (Hamgiin ehnii zahialagch)