О.Дашбалбар
Эрх мэдэлтэй хүн нүгэл хилэнцээс зайлахгүй
Эд баялагтай хүн хүсэл шуналаас хагацахгүй
Ертөнцийн бүх юм хэмжээтэйг бүү март
Ер цагаа болохоор хумхийн тоос шиг сарнина
Энгийн хүн ардад ээлтэй бай, хайртай бай
Элдэв бусармаг явдалд бүү орооцолд
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ
Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир
Өнөөдөр чамайг, маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь
Хүү минь, хамгийн эцэст хэлэхэд номой явдлыг дээдэл
Хүлцэн тэвчихээс илүү гавъяаг би мэдэхгүй
1991.01.09
"Цаанаасаа тэгээд байдаг"...
1 month ago
5 comments:
Чиний тэр Эр хүний 8 чанар энэ тэр бичсэн дунд сургуулийн боловсролын талаар бичлэг чинь хаана байгаа юм бэ.. Уучлаарай найз нь урьд бичиж байсан тэмдэглэлүүдийг чинь хараахан бүрэн уншиж амжаагүй л яваа... Тэр талаар чинь саналаа солилцмоор санагдаад ;)
Hey Zorigtoo, shine yum bichihiig chini huleej baigaa shuu. Suuliin uyed oroh burd "Gunigt Yertonts" deer zalarch baih yum. he he, chi ch uul ni sain update hiideg l dee. Minii oroh olon baina uu geed uu.
harin texx, shine yum bichij uu geed orj ireh burd '"Gunigt Yortonts" deer zalarch bh yumaa gsn.
baigula-д: Сайхан шүлэг бичсэнд баярлалаа.
taxna-д: Миний бичсэн тэр өгүүлбэр "Консерватив монголчууд" гэсэн гарчигтай бичлэгт байгаа. Гэхдээ боловсролын талаар биш л дээ, зүгээр л нэг жишээ татсан нь тэр.
togi-д: Амралт эхэлчихээр бүх юм зуун задгай болоод нэг л назгайрчих юм аа. Ойрд баахан кино үзэж л цаг өнгөрүүлж байна. Хажуугаар нь нүүх дөхчихөөд байдаг.
Гэхдээ чадах ядахаараа бичлэг нэмнэ ээ.
dashbalbariin shuleguudiig khaanaas olj unshikh bolomjtoi be ?
chinii blogiin bichsen sedevuud ikh taalgdlaa.
Post a Comment