2006-07-29

Some quotes

Ойрд TV Tokyo сувгаар Даваа гариг болгон үдшийн 10 цагаас нэвтэрдэг Cambria Kyuden - Murakami Ryu's Economics Talking Live хэмээх Talk Show-г цаг гарган үзэхийг хичээдэг болоод байгаа. Уг нэвтрүүлгийг Nikkei Shimbun сонины газраас санаачлан бэлтгэж буй бөгөөд Японы эдийн засагт нөлөө бүхий хүмүүсийг урьж авчран ярилцдаг юм. Энэ нэвтрүүлгийн зарим зочдын хэлсэн үгнүүдээс орчуулж тавив.

"Амжилт олоход удирдагч лидер нь ажилтнуудаа тохирох ажилд нь хуваарилж, тэднийгээ бүрэн дүүрэн ашиглах нь чухал. Өөрөөр хэлбэл, талаас илүү нь удирдагчийн асуудал"

Чо Фүжио ("Toyota Motor" корпорацийн дэд ерөнхийлөгч)



"Ямар нэг зүйлээр хэний ч дор орохгүй гэж хэлж чаддаг болохын тулд дор хаяж 20 жил хэрэгтэй. Тэр болтол тэвчээртэй үргэлжлүүлж чадах эсэх нь амжилтын үндэс"

Окано Масаюки ("Okano Kogyo" компанийн захирал)



"Эцэг өвгөд минь өөрчлөлт шинэчлэлт хийхийн тулд амь насаараа дэнчин тавьж байсан. Харин өдгөө өөрчлөлт хийсэн ч амь насаараа дэнчин тавих шаардлага үгүй. Өсч төрсөн эх орныхоо төлөө өөрийн зөв гэж бодсон зүйлээ хийсэн цагт л өөртөө сэтгэл хангалуун байж чадна"

Такэнака Хэйзо (Японы Дотоод Хэргийн Сайд)



"Ашиг гэдэг бол хоол хүнстэй адилхан зүйл бөгөөд ашиг олж чадахгүй бол үхэх хэдий ч үрж барамгүй ихийг олох ямар ч хэрэггүй билээ"

Кондо Ацүяа ("Hatena" компанийн ерөнхий захирал)



"Тэнгэрийн зарлиг гэж бодоод хийвэл биед амар. Амжилттай болох нь ойлгомжтой гэж бодолгүй, бараг бүх зүйл хялбар бүтдэггүй учраас амжилттай болбол өөрийгөө азтай байлаа гэж бод. Гэхдээ үнэн сэтгэлээсээ хичээж хөдөлмөрлөхгүй бол тэнгэр бурхан "манай тал" биш гэдгийг санаарай"

Китао Ёшитака ("SBI Holdings" компанийн гүйцэтгэх захирал)



"Сэтгэл зовних явдал байдаг ч тэр үед өөрийгөө яагаад ийм байдалд орсноо тайвнаар эргэцүүлж дүгнэх нь чухал. Дэмий сэтгэлээ түгшээх нь цагийг дэмий өнгөрүүлж буй хэрэг бөгөөд тэр түгшүүрийг арилгахад цагаа зориулж сур"

Ватанабэ Мики ("Watami" компанийн захирал)



"Барууны ертөнцөд лидер гэдэг бол пирамидын оргилд байдаг. Харин бид мартаж болохгүй лидер хүн гэдэг бол уруугаа харсан пирамидыг доороос нь тулж түшиж байдаг лидер юм"

Фүрүта Хидэаки ("Jomon Associates" компанийн захирал)



"Ажил гэж бүү бод. Амьдрал гэж бод"

Харада Такаши (сурган хүмүүжүүлэгч)



"Дараагийн үеийг бүтээх зүйлс энэ цаг үед зөн совин хэлбэртэйгээр оршин буй. Тийм зүйлсийг олж илрүүлэх нь чухал"

Фүкүхара Ёшихарү ("Shiseido" корпорацийн хүндэт ерөнхийлөгч)

2 comments:

Эрин М.Тулгат said...

Миний хvндэтгэдэг Китао Ёшитака (SBI Holdings) бас тууж явна гээч. SBI Holdings-ийн интернэт телевизийг хааяа vзэж байхад зvгээр. Ихэнх нэвтрvvлэг дээр энэ эр өөрөө бувтнаж суудаг. Гэхдээ хэрэгтэй, шинэ мэдээлэлтэй юм ярина шvv. URL нь:
http://www.sbigroup.co.jp/sbichannel/index.html

Unknown said...

Бүгдээрээ их хэрэгтэй гоё үгнүүд байна. Тэр дундаа пирамидын тухай зүйрлэл бүүр ч сонин.