10-р сарын 29-ний Ням гаригт 12 цагаас "Интерном" номын дэлгүүрт ЭМОС клубын 3 дахь ном болох "Амжилтад хүрэх гал эрмэлзэл" номын нээлт болно. Худалдаанд 5000 төгрөгөөр гарч буй уг номыг нээлтийн үеэр, 12-14 цагийн хооронд 4000 төгрөгөөр борлуулах тул өргөнөөр хүрэлцэн ирэхийг хүсч байна.
Номын өмнөх үгийн хэсгээс дор сийрүүлэв:
Уншигч танаа ЭМОС клубын гурав дахь бүтээл “Амжилтад хүрэх гал эрмэлзэл” номыг өргөн барьж байна. Тус клуб 2004 онд “Өөрийгөө хөгжүүлье!” хэмээх анхныхаа хамтын бүтээлийг гаргаж, 2005 онд “Мэргэжлээ зөв сонгоход тань” нэртэй дараагийнхаа номыг хэвлүүлсэн билээ. Энэ удаагийнх бол бидний анхны орчуулгын бүтээл болох бөгөөд клубын арван гишүүн гар нийлэн орчуулж, он өртөөлөн уншигч авхайн гарт хүргэж байна.
Зохиогч Инамори Казүо нь Японд төдийгүй дэлхийд нэртэй Киосэра группыг үндэслэн байгуулсан хүн юм. Тэрээр 1996 онд хэвлэгдсэн уг номын өмнөх үгт “37 жилийн өмнө Киосэра компанийг байгуулах үед надад бизнес удирдлага, менежментийн ухааны ямар ч мэдлэг, туршлага байсангүй. Ийм нөхцөлд гагцхүү “хүний ёсонд үл харшлах зөв зүйлийг хийх”-ийг тулгуур болгож менежментээ эхлүүлэхээс өөр аргагүй байсан юм. Яваандаа би амьдралын жинхэнэ утга учир, менежментийн байвал зохих арга хэлбэрийн талаар нухацтай бодох болж, өөрийн гэсэн удирдлагын гүн ухааныг боловсрууллаа. Чингээд үүнийг ажилтнуудтайгаа хуваалцахаар өнөөдрийг хүртэл чармайж ирэв. Киосэра компанийн амжилтын талаар надаас асуухад “Компани маань өөрийн гэсэн философитой, түүнийг нь ажилтан бүр сэтгэл зүрхээрээ хуваалцдагтай холбоотой” гэж хариулдаг юм” хэмээн дурсжээ.
Киосэра групп Америкийн цахим эд анги үйлдвэрлэлийн AVX компанийг худалдан авсны дараахан Инамори Казүо шинэ америк ажилтнууддаа зориулж өөрийн удирдлагын ухааны түлхүүр ойлголтуудыг эмхтгэн лекц уншсаныг “A PASSION FOR SUCCESS” буюу “Амжилтад хүрэх гал эрмэлзэл” нэртэйгээр ном болгон эмхтгэн гаргажээ. Тэрээр АVX компанийг худалдан авсныхаа дараа удирдлагуудыг нь огт өөрчлөөгүй агаад харин тэдний үзэл хандлагыг шинэчлэхэд голлон анхаарсан байна. Үүний дүнд тус компани зургаан жилийн дотор борлуулалтаа гурав дахин ихэсгэн 1.1 тэрбум долларт, татварын өмнөх ашгийг 6 дахин өсгөн 170 сая долларт хүргэжээ.
Амжилтад олон янзын хүчин зүйл нөлөөлөх боловч тэр дунд хамгийн шийдвэрлэх, хамгийн найдвартай нь тухайн хүний үзэл хандлага, хүсэл сэтгэлийн хүч юм. Өнөөгийн Монголд үгүйлэгдээд буй зөв үзэл хандлага, ёс суртахуунлаг байдал, гал эрмэлзэл, хамгийн гол нь хүний хувьд ноён нуруутай байхын чухлыг энэ ном сануулж байна. Чухам ийм учраас бид энэ номыг орчуулахаар шийдсэн юм.
Япон, англи, хятад, герман хэлээр дэлхийн олон оронд хэвлэгдэн гарсан энэ ном монгол уншигч таны байнгын нөхөр байж, мартсаныг сануулан, алдсаныг залруулж байхыг хүснэм.
Номын хур арвижиж,
Ноён нуруу тэгшрэх болтугай
ЭМОС Клуб
2006 оны 10 дугаар сар
"Цаанаасаа тэгээд байдаг"...
1 month ago
17 comments:
Шинээр ном гаргах гэж байгаад чинь гүнээ талархая. Монголд байсан бол очиж үзэмэээр л байна. Сониноос гэвэл танай ЕМОС клубээс нээлтэн дээр нь хүн очих уу? Хэн, хэн очих вэ?
Баярлалаа.
ЭМОС-оос Монголд буй гишүүд маань хүрэлцэн очих байх гэж бодож байна. Номын орчуулагчдаас яг одоо Монголд байгаа хүн гэвэл Чинзориг л байгаа.
Ийм сайхан ном орчуулж гаргасанд баяр хүргэе.
Чухам л хүн чанар, ёс суртахуун, хичээл зүтгэл, ноён нуруу л залуус бидний луужин байх учиртай мэт.
Та бүхэнд амжилт хүсье.
Би очиж нэгийг авнаа.
Ийм сайхан ном орчуулж гаргасанд баяр хүргэе.
Чухам л хүн чанар, ёс суртахуун, хичээл зүтгэл, ноён нуруу л залуус бидний луужин байх учиртай мэт.
Та бүхэнд амжилт хүсье.
Би очиж нэгийг авнаа.
Heden huvi hevlegdsen be. namaig ochij avah geseer baital arai duuschihgui bgaa daa... yor ni buten saind ochdog ch yum biluu...
Энэ удаад бид зохиогчоос нь 1000 хувь хэвлүүлэх зөвшөөрөл авсан байгаа.
yamar uneer zaragdah ve?
japand yamar uneer zaragdaah ve?
ingej nom gargaj baigaad ih bayartal bna aa.
daraahiig bas sonirhoj uzeerei..
БЛОГ БИЧИГЧИД ЭЭ ...
http://oyunbodol.blogspot.com/2006/10/blog-post.html
Очиж авнаа.
ЭЭЭЭ.... нээлтээс нь хоцорчихож. 1000 тєгрєг ч гэсэн их юм байсан юмсан. Дуусахаас нь ємнє одоо шууд гараад авнаа. Хааяа ч гэсэн монголд байгаадаа баярлах юм даа. :-P
EMOS clubiinxend axin shine nom orchyylan gargaj, ynshigch olondoo oyunii tsatsal urguj buid talarxal ilerxiilye.
Yopond bgaa xumuus yaj xydaldaj avax ve? Xelj uguuch
Сэтгэгдэл үлдээсэн, урмын үг хайрласан хүмүүст баярлалаа.
Японд номын дээж маань удахгүй хүрэлцэн ирэх бөгөөд тэр үед бид өмнөх номуудын нэгэн адил сайтаараа дамжуулан захиалга авч, та бүхэнд хүргэхээр төлөвлөж байна. Үнийн хувьд хараахан тогтоогүй байгаа бөгөөд Монголд зарагдаж буй үнэ дээр Японд авчрах зардал л нэмэгдэх байх. Мөн шуудангийн зардлыг ч бас худалдан авагч гаргах болно байх.
Би ч гэсэн өөрөө хурдхан шиг шинэ номоо гар дээрээ тавихсан гэж тэсэн ядан хүлээж байгаа.
Za ymarch baisan avchihlaa. Budag unertsen saihan nom bna. 180 huudastai. Oroi harij bgaad unshina daa. Hurdhan ajliin tsag duusaasai gej!!!
yamar hurdan duuschihdag nombe, say internom bookstore orloo, duuschihsan bshde...
hezee hevlegden garah ve?
Номыг маань уншсаныхаа дараа сэтгэгдлээ үлдээнэ гэдэгт найдаж байгаа шүү.
Интерномд эхний ээлжинд тавиулсан ном маань санаснаас хамаагүй хурдан дуусчихсан юм шиг байна лээ. Удахгүй дахиж тавигдах байх аа.
Энэ ном миний сонирхолыг татаад Интерном ороод авчихлаа. Орой очоод уншинаа хө
Post a Comment