Аль өнгөрсөн оны 12-р сард бичиж байсан бичлэгийг минь ингээд 5-р сарын 20 гэсэн огноотойгоор тавьчихаж.
http://www.mongolnews.info/index.php?module=weekend&sec=view&id=1338
http://www.anduud.net/index.php?option=com_content&task=view&id=1225&Itemid=56
Одоо чинь мэдээллийн үнэ цэнэ гэдэг минут секундаар яригддаг болсон үе. Гэтэл монголчуудын маань хувьд 5 сарын өмнөх бичлэгийг сониндоо хэвлэж зайгаа дүүргэх боломжтой хэвээрээ байгаа нь эмгэнэлтэй.
5 сар хоцорсон ч гэсэн бичсэн зүйлийг минь хүмүүст хүргэсэн сониныхонд баярлах уу, аль эсвэл надад мэдэгдэлгүйгээр тавьсанд минь гомдол мэдүүлэх үү?
Ер нь бодоод байхнээ миний хэдхэн минутанд бичсэн, "бөөс"-ийг нь огт түүгээгүй түүхий шахуу бичлэг ингээд том сонинд гарчихаж болдог болсон маань Монголд их дэвшил гарсны шинж юм байна шүү. Массмедианууд маань ард түмэндээ ойртож байгаа хэрэг. Яваандаа CGM (consumer generated media) болоод ирэхээр хэдэн сэтгүүлчид маань ажилгүй болох шинжтэй, хөөрхий сэтгүүлчдээ өрөвчдихлөө.
"Цаанаасаа тэгээд байдаг"...
1 month ago
3 comments:
hehehe. Tehdee X.Zorigt geed nertei chini l tavisan baishdee. Uursdinhuu nereer tavitsan bol yaana ene chini
хэхэ чиний энэ бичлэг гэхдээ нээх түүгээд байхаар бөөсгүй, сонирхолтой, эмх цэгцтэй, дажгүй л болсон юм бишүү.
Ер нь санал нэг байна. манай сэтгүүл зүй гэдэг юм байхгүй болохоор улс орны хөгжил ч гэсэн тосож авах татах хүчгүй доошоо унаад байгаа л байх. Уг нь бол мэргэжлийн сэтгүүл зүй гэдэг юм байж байж, тэд нь цагдаа, ттг-г давж гарч байж л жирийн мэргэжлийн бус сэтгүүлчдийн цуглуулсан мэдээлэл, cgm-ээс илүү гарч, про гэдгээ харуулах ёстой баймаар...
Заргалд заргалд. Гэхдээ шүүх чиний хохирлыг барагдуулж өгөхгүй л байх аа даа. Монголд тийм систем байхгүй болохоор ...
Post a Comment