2008-02-22

Буддын Бүгд Найрамдах Монгол Улс?

"… Нэг үндэстний дунд олон янзын шашин өрсөлдөж эхэлбээс үндэсний нэгдэл хангагдахгүй. Шашин олширч, үзэл хуваагдах нь сайны зөн гэж үзэхийн аргагүй. Тиймээс уламжлалт бурхны шашныг төрийнх болгон ард нийтээр хүлээн зөвшөөрч, хүндэтгэн дагаваас үзэл хуваагдах, үүнээс үүдэн гарч болох саар муу бүхнийг үгүй болгох ард нийтийн асар том нэгдмэл хүч хуралдах бус уу.

… Монгол үндэстэн нэгэн тэнгэр дор, нэгэн шашны дор эвлэлдэн нэгдэх нь бидний ирээдүйн их эв эеийн чухал хэсэг буюу. Сүмийн шинэчлэлийг эхлүүлцгээе. Сүмд хөрөнгө оруулалт хийцгээе..."
Үндэсний Шинэ Намын бүгд хуралд даргынх нь тавьсан илтгэлийн нэг хэсэг юм гэнэ. Арай галзуурчихаагүй байлтай. Сүмд хийх шинэчлэлийг төр, нам биш, сүсэтгэн олон шаардаж, дотроосоо хийгдэж гэмээ нь эрүүл шинэчлэл болно. Угаасаа ч хойд насыг маань хэт анхаараад, энэ яваа насыг маань үл тоож, сүсэг бишрэлийг маань далимдуулж авсан мөнгө хөрөнгөөрөө өөрсдийгөө тэжээж яваа шар орхимжтонгууд төвд хэлээр маань уншихаас өөрөөр ард иргэддээ буян болж байгаа эсэхийг миний бие мэдэхгүй байна. Тиймээс шинэчлэл хэрэгтэй гэж боддог нь үнэн. Гэхдээ төрийн хөрөнгөөр ийм шинэчлэл хийнэ гэвэл би л лав зөвшөөрөхгүй.

Үндсэн хуульдаа бид шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөгөө тунхагласан байдаг. Гэтэл ҮШН засгийн эрхийг авсан тохиолдолд бид буддын шашинтан болохоос татгалзвал төрийн нэрийн өмнөөс хараал жатга хүртэж, Монгол улсын иргэний данс бүртгэлээс хасагдах бололтой. Ихэнх нь "Айхгүй ч гэсэн аягүй" гэгчээр Буддын шашныг шүтдэггүй ч, сүжиглэж явдаг монголчууд ч дүүрч... Эцэг өвгөдөөсөө уламжлан исламын шашныг шүтэж ирсэн казак үндэстнүүд Баян-Өлгий аймагтайгаа цуг Монгол улсын газрын зургаас арчигдах вий! Шарын шашны ул мөр Даян дээрхэд хүрч чадаагүйгээс бөөгийн шашинтайгаа үлдсэн дархад, урианхад иргэд маань дайжих вий.

ҮШН энэ удаагийн сонгуульд зөвхөн хотын тойргуудад л нэр дэвшигчдээ өрсөлдүүлэх юм гэнэ лээ. Тэгэхээр алс холын Өлгийд амьдран суугаа казакчуудын бодол санааг төрд тусгах албагүй юм байх. Тэд төр барих болбол ямар ч байсан хөдөөгийн ард түмнийг төрд төлөөлөхгүй, тийм учраас тэдний өмнөөс шийдвэр гаргах эрхгүй гэсэн логик гарч ирнэ, тиймээс ҮШН-аар удирдуулсан парламент бүрэлддэг юм аа гэхэд Нийслэлийн ИТХ-тай тамга тэмдгээ булаалдахдаа хүрэх нь.
“Төр, шашин хоёр чинь арга, билиг хоёр юм шүү дээ. Арга, билиг хоёрыг нэгтгэвэл их хүчтэй гэдэг юм. Ер нь төр нь ч, шашин нь ч нэг хүний дотор сэтгэлд хоёулаа байж байдаг эд. Сэтгэлд хамт байгаа юмыг хүчээр салгах гэсэн нь л анхнаасаа буруу байжээ гэж би боддог”
гэж Мамба дацангийн хамба Д.Нацагдорж үздэг юм байх. Түүнийхээр бол одоо энэ улсын мөнгө идсэн уусан, авлига авсан өгсөн гэж яригдаад байгаа улс төрчид, албан тушаалтнуудад сайхан далим гарах нь. Тэд ухаандаа "Хүний сэтгэлд бурхан чөтгөр хоёулаа байдаг. Ард түмнээ сайхан амьдруулъя, улс орноо өөд нь татъя гэх "ариун" санаанаас гадна ууж идье, жаргаж хэвтэе гэх "адын" бодол ч надад, чамд, бид бүгдэд бий. Сэтгэлд хамт байгаа юмыг хүчээр салгах гээд дийлсэнгүй, боломж байсан болохоор хүртчихлээ, ер нь л хүнд ийм шунал, тачаал байдаг гэдгийг мэдсээр байж намайг сонгосон нь анхнаасаа та нарын буруу, гүй гэхдээ миний оронд хэн ч байсан ингэх л байсан ш д" гээд сууж байх нь л дээ.

Төр гэдэг зүйл хүний дотор сэтгэлд байх ёстой юм байг. Хүй нэгдлийн үеийн хүмүүс тэр төр гэдэг зүйлээ сэтгэл дотроо хав дарчихсан, яасан хачин улс вэ айн? Миний бодлоор төр гэдгийг хүмүүс ганцаараа чадахгүй зүйлээ нийлж хийлгэе, хариуд нь татвар төлье гэж "наймаа" хийхэд л хэрэгтэй, нэг төрлийн үйлчилгээний байгууллага баймаар. Зах зээлийн нийгэмд чинь хэрэглэгч нь хаан гээд тунхаглаад байдаг, тэгэхээр бид өөрсдөөсөө дорд статустай төр гээч зүйлийг сэтгэлдээ залаад явж байх нь зөв ч юм уу, буруу ч юм уу.

"Шажин төрийг хослон баригч, Буддын Бүгд Найрамдах Монгол улсын оройн дээд ерөнхийлөгч Мэндсайханы Энхсайхан түм наслаг"
Буруу хойшоо. Монгол түмний минь заяа түшиж ийм явдал болохгүй байлгүй дээ.

Холбоотой мэдээллүүд:
Төр шашныг хослон баримой
ҮШН-ын саналыг Д.Нацагдорж хамба "тунгаая" гэв

7 comments:

Anonymous said...

Neegdeed mangar udaj bgaa blog-g chine say l bugdiig ni unshij duusgalaa. zunduu l sonirholtoi uneheer hund hereg bolohuits (nadad l lav hereg boloh yum bna lee) zuils bichisen bna. 頑張れ!!

gegeen said...

chuhmaa chuham

Anonymous said...

zorigt ahaa blogdoo neg ch gesen yum bich l dee, zavgui baigaa ch gesen.

Харчин Дагвадорж said...

Монгол арай тэгэж хэзий язааны шашны улс болохгүй байхаа. Тэгэж итгэж найдаж эсхүл энэ санаагаа ашиглаж далдуур юманд хүрэх гэж байгаа хүмүүс их санаж байна л даа.

Гангасүрэгтэн Б.Мөнхтуг said...

Миний найз ойрдоо завгүй байгаа юм аа даа. Дээр бичсэн бичлэг байна шд. Сая л уншлаа. Хэхэ ...бодолд орох нь... унтахгүй бол

neenee said...
This comment has been removed by the author.
Emilio said...

http://deciloquequierass.blogspot.com/

Good Bloog my friend!! Congratulations!!

good luck!! See you!