2009-01-18

4 нас хүрсэн блог минь

Тоосонд дарагдаж мартагдах шахсан блог минь 4 нас хүрчээ. Хүүхдээр бол ид шулганаж, элдвийг шалгаадаг үе. Харамсалтай нь өнгөрсөн жилийн хавар их сургуулиа төгсч, эрдмийн ширээний ардаас холдсоноос хойш өдөр тутмын амьдралтайгаа зууралдсаар Наран ургах зүгт шар нар бор хоногийг өнгөрөөж байгаа эзэн нь эргэж тойрох нь багассан байх юм.

Худлаа хэлсэн хүнд монгол хэлээрх анхны блог чи шүү гэж хөөргөж эрхлүүлсээр байгаад ноднин "мартагдсан аялгуу" болохыг шахсан бол энэ жил хатаж өгөршсөн хавирганы яс болон хувирсан байх юм.
Дуудах нэр нь "Өнөөдөр" юм болохоор тулга тойрсон хов жив, ойр зуурын зүйл бичмээр аядахад болох л золиг юм байгаан. Гэхдээ Монголд маань блог гэдэг зүйл хөгжиж эхлээд, гольдролоо олоод эхэлж байгаа энэ цаг үед бичгийн эрдэмд төгс нэвтэрсэн, уран хурц хэлтнүүдэд зайгаа тавьж өгьюү гэсэн бодол ч төрөхгүй биш билээ.

Өөрийгөө амьд арзайж, мэнд мэлтийж явааг түмэн олон блогчиддоо хаа нэг дуулгаж явбал болох нь тэр ээ.

2009 ондоо та бүхэн аз жаргал, амжилт бүтээлээр дүүрэн байж, блог болгон бичлэгээр ундарч, сайт болгон блогоор бөөлжиж байхын ерөөл тавьсу.

6 comments:

Buya said...

Блог чинь дөрвөн нас хүрсэнд баяр хүргэе!

xvv said...

Блогт төрсөн өдрийн мэнд хүргэе! Монголын блогуудын загалмайлсан эцэг шахам байх шүү. Миний блог лав анх энэ блогт уруу татагдан блогспот.ком дээр нээгдэж байж билээ...

Ажил үйлсэд чинь амжилт хүсье анд минь :D

Нархан said...

өнгөрсөн ч гэсэн төрсөн өдрийн мэнд хүргье өнөөдөр блогтоо

Javkhlan said...

dahiad 40 jil bicheerei.

Наранбаяр said...

bayar hurgeye. Tsaashdaa ch saikhan bichleguudiig chini bainga unshij baikh bolno.

Наранбаяр said...

Bayar hurgeye. Tsaashid bichleguudiig chini amtarkhan unshij baikh bolno.