2005-12-12

2005 оны "канжи"

Японд жил бүрийн төгсгөлд тухайн жилийг тодотгох ханз үсгийг тодруулдаг уламжлалтай. 2005 оны "канжи" (ханз үсэг)-гаар хайр гэсэн утга бүхий "愛 (ai)" хэмээх ханз сонгогджээ.

Үүнд, энэ онд Айчи мужид хагас жилийн турш зохиогдсон ЭКСПО үзэсгэлэнгийн нэр болох 愛・地球博 (ai-chikyu-haku), мөн эрхэмсэг гүнж Саяако нөхөрт гарсан, түүнчлэн Мияазато Ай (гольф), Фүкүхара Ай (ширээний теннис), Оотомо Ай (волейбол) зэрэг тамирчдын амжилт нөлөө үзүүлсэн бололтой. Ойрын хэдэн жил ийм халуун дулаан үг оны онцлох ханзаар бараг тодроогүй юм.

"Сүүлийн 10 жил япончуудын нүдээр" буюу жилийн онцлох ханзууд:
2005 - ai (хайр).
2004 - wazawai (гамшиг). Япон болон дэлхий дахинд байгалийн гамшиг олон тохиолдсон.
2003 - tora (бар). Японы бэйсболын төв лигийн Hanshin Tigers баг 18 жилийн өмнөх амжилтаа давтан, лигтээ түрүүлсэн (Хашаад баярлалаа :D).
2002 - kaeru (харих). Японоос Умард Солонгост хулгайлагдаад байсан 5 иргэн нь 20 гаруй жилийн дараа эх орондоо эргэж ирсэн.
2001 - tatakau (байлдах, тулалдах). Америкт террорист халдлага гарч, Афганистанд дайны гал дүрэлзсэн.
2000 - kin (алт). Олимпийн жил байсан.
1999 - sue (адаг, сүүл). Нэгэн мянган шувтарч, шинэ мянган эхэлсэн.
1998 - doku (хор). Хирошима хотын нэгэн бяцхан хоолны газрын эзэн эмэгтэй үйлчлүүлэгчдийнхээ хоолонд хор хийснээс болж хэд хэдэн хүн хорвоог орхисон дуулиант явдал гарчээ.
1997 - taoreru (унах, "дампуурах" гэдэг үгэнд ордог). Томоохон үнэт цаасны компаниудын нэг болох "Ямаичи шоокэн" компани дампуурсан нь эдийн засаг нь зогсонги байдалд орсон байсан тус улсын иргэдэд энэ үсгийг сонгоход нөлөөлжээ.
1996 - shoku, taberu (хоол, идэх). Японд О-157 вирусаар үүсгэгддэг хоолны хордлогын тохиолдол олон тоогоор илэрсэн жил байжээ.
1995 - furuu (чичрэх, "газар хөдлөлт" гэдэг үгэнд ордог). 1995 онд Кобэ, Осака хавьд хүчтэй газар хөдлөлт болж, 5000 гаруй хүн амь үрэгдсэн гэдэг.

Харин таны хувьд өнгөрч буй 2005 оныг нэг үгээр илэрхийл гэвэл ямар үгийг сонгох вэ?

4 comments:

hasha said...

2003 虎 - tora (бар). Hanshin TIGERS лигтээ тvрvvлсэн ???

Агьнууд Х.Зоригт said...

Нээрээ тийшд, таг саначихсан байшд. Сануулсанд баярлалаа.

Dulu said...

Жил бvрийн онцлог vйл явдлыг тєлєєлvvлсэн ханз тодруулдаг нь их сонирхолтой санагдлаа. Солонгост иймэрхvv зvйл байдаг гэж сонсоогvй юм байна. Удахгvй Монголын маань 9 алдартан мєн онцлох vйл явдал зэргийг тодруулах юм байна. Буш ирсэн нь энэ жилийн онцлох vйл явдалд орох байхдаа. Гэхдээ хэн мэдэх билээ... харж л байя.

Сонирхолтой зvйлс бичдэгт хувьдаа их баярладаг шvv. Шалгалт, шvvлгvvдэд чинь амжилт хvсье!

Anonymous said...

Germand "Kanzlerin" buyu emegtei erunhiilugch gedeg ug todorson. Ene ulsiin tuuhand anh udaa herelegdej bui ug bolohoor bizee.