2006-05-31

Сайн дурын уран сайханчид

Сайн байцгаана уу. Гэртээ интернэтгүй байсан тул (гэхдээ энэ нь зөвхөн шалтаг л даа) удаан хугацаанд блог-оо бичсэнгүй. Дотуур байрнаасаа гарч, сургуулийнхаа ойролцоо байр хөлслөн амьдрах болсон хэрэг л дээ.

Англи хэлний volunteer хэмээх үгийг бид "сайн дурын" гэсэн үг оруулан илэрхийлдэг. Биднийг багад сайн дурын уран сайханч хэмээх нэр томъёо их хэрэглэгддэг байж билээ. Жил болгон шилдгийг нь шалгаруулах уралдаан зохиож, шалгарсан нь мэргэжлийн дуучин, хөгжимчин болдог байсан санагдаж байна. Гэтэл социалист нийгэм улирахтай зэрэгцэн сургуулийн сурагч болсон миний үеийнхэнд сайн дурын уран сайханч гэдэг үг "өрөөл бусдад таалагдах гэж өөрт хэрэггүй зүйл хийхдэг хүн" гэсэн утга илэрхийлэх болсон юм. Өөрөөр хэлбэл, хэн нэгнийгээ муулахдаа энэ үгийг хэрэглэдэг болсон.

Мөн өөрсдийгөө Монголтой мах цусны холбоотой гэж үздэг, эсвэл эх дэлхийгээ хайрладаг болохоороо хаа байсан холоос тусламж илгээсэн, Монголд очиж мод тарьсан гэх мэт сайн дурын ажил хийдэг япончуудыг монголчууд бид цаанаа ашиг харж буй гэж хардах. Ашиг харж ажилладаг бол "сайн дурын" гэж нэрлэмээргүй байлтай.

Ингэхэд сайн дурын ажил хийдэг хүн яагаад ийм муу жишээ болон дурьдагдах болтлоо нэр хүнд нь уначихсан юм бол? Монголчууд маань сайн дурын ажил хийдэг хүмүүсийн тухай "хэнхэг", "цаанаа ашиг харсан", "карьер хөөх санаатай" гэх мэтээр муулахаас биш, тэр сайн хүн шүү гэж хэлэх нь цөөхөн. Социалист нийгмийн үед сайн дурынхан гэхээр нам эвсэл, олон нийтийн ажил гээд явдаг хүмүүс л бодогддог, тэд нь ч тэр "сайн дурын" ажлаа хийж байгаад албан тушаал ахидаг, эсвэл гадаадад сургууль соёлд явдаг байв. Бас олон нийтийн ажилд хүн болгоныг "албадан" хамруулдаг (субботник, майн баярын жагсаал, мал төллөлтөд туслах гэх мэт), түүнд нь дуртай дургүй оролцдог нь дийлэнх нь байсан учир нөгөө хэдийгээ "хэнхэг" гэж нэрлэх болсон байх гэж бодогддог юм.

За тэгээд, улс орон маань ардчилалд шилжив ээ. Ардчилсан орны хувьд төрийн бус байгууллагууд борооны дараах мөөг шиг олшрох нь ойлгомжтой. Гэтэл Монголд байдаг тэр олон байгууллага, сайн дурынхнаас "дүрмэндээ заасан зорилгоо хэрэгжүүлэхдээ хойрго", төсөл бичиж, олон улсын байгууллагуудаас мөнгө "салгасан" үл бүтэх этгээдүүдийг нь ажигч гярхай ард түмэн маань юун түрүүнд олж хараад, хийж бүтээгээд байгаа хэсгийг нь олж харсангүй ээ. Ингээд л өмнөх нийгмээс улбаатай, сайн дурынхны тухай төсөөлөл нь огт өөрчлөгдөөгүй үлдсэн нь энэ.

Намайг анх Японд ирэхэд эндхийн оюутны холбоо нь монгол оюутнуудынхаа дунд нэр хүнд муутай байсан юм. Карьер хөөх гэсэн нөхөд нь ЯМОХ-т ордог гэж хэлэх хүнтэй ч таарч байсан. Үнэхээр оюутны холбоонд байсан хүмүүс олон япончуудтай танилцан, тэдэнтэй ажил хэргийн холбоо тогтоон гайгүй албан тушаалд ордог нь үнэн. Гэхдээ тэд анхнаасаа 100 хувь тийм бодолтой байсан гэвэл би одоо итгэхгүй. Тэд оюутан ахуй цагаасаа ажил хийхийн хүнд хүчрийг мэдрэн (50 мянган хүн хүрэлцэн ирдэг, эндхийн монголчуудын хамгийн том баяр - Хаврын баярыг ЯМОХ зохион байгуулдаг бөгөөд хагас жилийн турш энэхүү баярт бэлддэг юм), туршлага суун, олон хүнтэй харилцах явцдаа хүнтэй харилцах туршлага сууж, өөрийгөө ч тэр хүмүүст таниулж байгаа. Өөрөөр хэлбэл, сайн дурын ажил хийнгээ өөрсдийгөө хөгжүүлж байсан учир сургуулиа төгссөний дараа ямар ч ажлыг нүүр улайхааргүй хийж чадахаар болдогт л хамаг учир оршиж байгаа юм. Цагийн ажил хийнгээ, эсвэл аль нэг компанид дадлага хийнгээ ажил хийж сурна гэж хэлэх хүн гарч магад. Тэр үнээн, гэхдээ сайн дурынхны ажил нь олон нийтийн сайн сайхны төлөө учраас утга учиртай юм. (やりがいのある仕事)

Эцэст нь хэлэхэд, сайн дурынхан гэдэг нь "сайн санааны үзүүрт шар тос" гэгчээр сайхан сэтгэл гаргасныхаа шанг хүртэж, сэтгэлийн ханамж авдаг хүмүүс болохоос биш шар тосны төлөө "сайхан сэтгэл, сайн дур" гаргадаг хүмүүс биш юм шүү. Тэднийг муулж, сайхан сэтгэл рүү нь битгий ус цацаарай гэж хүсэх байна.


Бичилгүй удсан чинь бичих чадвар маань муудсан юм шиг санагдаж байна, өнөөдрийн бичлэг маань санаанд нэг л хүрсэнгүй, хэлэх гэсэн зүйлээ ч олигтой илэрхийлж чадсангүй.

5 comments:

Aapyyl said...
This comment has been removed by a blog administrator.
Dulu said...

Сайн уу, чамайг юу ингэж их завгvй байлгаад байгаан бол гэж бодож байлаа.
Хаврын баяр зохион байгуулаад бухимдах зvйлс байсан юмаа даа. Чиний санаанд хvрэхгvй байгаа ч уншиж байгаа хvмvvст нэгийг бодогдуулж байгаа гэж бодно.

Aapyyl said...

Олон нийтийн ажилд оролцох нь нийгэмд гарах бэлтгэл болдог, бас олон хvнтэй уу;лзаж єєрийхєє амьдарч байгаа vеийг ойлгоход тус дэм болдог гэж би хувьдаа боддог юм. хvмvvс уы гэж бодож бна даа...

Эрин М.Тулгат said...

Ортега Дэ Газетийн "Тvмний тvрэлт" (монгол хэлнээ орчуулагдсан буй)номондоо дурдсан хэсгээс энд тавья.

"Ихэнх хvмvvсийн боддогийн эсрэгээр, гойд хvмvvс єєрийнхєє амьдралыг ямар нэгэн онцгой тасархай зvйлд єгч зориулахгvй бол амьдарсан болдоггvй. Угаасаа тэдэнд тэгж зориулах нь ч дарамт мэт санагддаггvй юм. Хэрэв тухайн нийгэм, тухайн цаг үед єєрийгєє зориулах зvйл, шаардлага хараахан байхгүй байвал уг хvн тогтож байж чадалгvй, хvнд хэцvv зорилгыг гаргаж ирэн урдаа тавьж, єєрийгєє шахан цоо шинэ стандардыг бий болгохоор тэмvvлдэг. Энэ бол зарчимлаг амьдрах амьдрал - vнэн хэрэгтээ язгууртанлаг амьдрал юм. Язгууртанлаг байх эсэх нь бидэнд бурхнаас юу шаардаж байгаагаар хэмжигдэнэ, харин тэр нь эрхээр биш, үүргээр тодорхойлогддог зvйл. Энэхүү vvрэг нь Noblesse Oblige мєн билээ."

Олон нийтийн ажил гэдэг сэдэвтэй шууд хамааралгүй санагдаж болох ч, "бvх хvн зєвхєн єєрийнхєє ашгийг боддог, тэгж бодохгүй байгаа хүн бол ердєє балай хvн юм" гэсэн ойлголттой хүн бас цєєнгvй байдаг болохоор бичлээ.


Орчуулах гэж тамлах шиг боллоо. Юу ч гэсэн эх єгvvлбэрийг дор тавив.

"Contrary to what is usually thought, it is the man of excellence, and not the common man who lives in essential servitude. Life has no savour for him unless he makes it consist in service to something transcendental. Hence he does not look upon the necessity of serving as an oppression. When, by chance, such necessity is lacking, he grows restless and invents some new standard, more difficult, more exigent, with which to coerce himself. This is life lived as a discipline--the noble life. Nobility is defined by the demands it makes on us--by obligations, not by rights. Noblesse oblige..."

Enkhe said...

Хумууст буян уйлдээд л явж байна уу гээд нэг ах дуугээ загнаж байсныг санагдуулчихлаа. Дуу нь ч зайлуул буян уйлдээд байсан ч юм байгаагуй
хэдэн хунд зууч л болсон юм байх. Холс багатай ажил хийлээ гэж байгаа нь тэр.

"сайн санааны үзүүрт шар тос"
That is what I love to say to others.That is really true.You lose nothing of being a volunteer.Keep doing good deeds.