2008-10-09

Согтуу жолооч нарыг цөөрүүлэх нь

Согтуугаар машин жолоодох явдал Монголд нэлээн байдаг шинжтэй. Нэг найз нь машин барьж байхад хажуудах хүмүүс нь шахсаар байгаад уулгачихна, жаахан юм чинь мэдэгдэхгүй энэ тэр гэж байгаад л... Тэгээд осол гаргана, хүний амь нас, эрүүл мэндийг хохирооно. Аав минь авто ослоор нас барсан нь надад хүнд туссан, тэр машиныг барьж явсан залуу ч хүн дайрчихъя гэж бодоогүй нь лавтай. Тийм болохоор хувь хүмүүс зөвхөн өөрсдөө гэлтгүй, хамт яваа, машин барьж буй найз нартаа анхааруулж байцгаая гэж уриалмаар байгаа юм.

Яагаад өнөөдөр ингэж бичих болов гэхээр... Яг жилийн өмнө Японы зам тээврийн тухай хуульд өөрчлөлт орж согтуугаар машин жолоодсон хүний ялыг өмнөхөөсөө 2 дахин хүндрүүлснээс (Согтуу бол 5 хүртэлх жилээр хорих, сая хүртэлх иенээр торгох, халамцуу бол 3 хүртэлх жилээр хорих, 500 мянга хүртэлх иенээр торгох) гадна хамт явалцсан, хамт уулцсан, уух архийг нь худалдсан, машинаа унуулсан бүх хүмүүсийг хам хэрэгтэн гэж үзэж шийтгэх болсон юм. Энэ хууль хэрэгжиж эхлээд нэг жилийн хугацаа өнгөрөхөд согтуугаар машин жолоодож яваад баригдсан тохиолдол урьд өмнөхөөсөө эрс буурчээ. Хууль өөрчлөгдөхөөс өмнөх нэг жилд Фүкүока аймагт 2246 хэрэг гарч байсан нь өөрчлөлтийн дараах 1 жилд 1044 болтлоо буурсан байна.
Үүнтэй холбоотойгоор орлого нь багасч магадгүй болсон уушийн газрууд согтсон үйлчлүүлэгчээ өөрийн машинаар хүргэж өгөх, эсвэл такси дуудаж өгөх гэх мэт үйлчилгээ хүртэл үзүүлэх болсон байна.

Хамгийн гол нь хүмүүсийн сэтгэлгээнд өөрчлөлт орж эхэлсэн нь ажиглагдаж байгаа юм. Аз таарч осол гаргахгүй байлаа ч цагдаагийн хараанд өртвөл амьдралынхаа нэлээд хэдэн жилийг торны цаана өнгөрүүлэх болохоор тэр...

Ямар ч байсан хүмүүсийн сэтгэлгээ өөрчлөгдөж болох нь харагдаж байна. Монголчууд маань ч гэсэн машин барьж яваа нэгнээ архиар битгий шахаж байгаасай, дэлгүүрүүд нь орлогоо бодож машины жолоочид архи зарахаа болиосой.

6 comments:

Тэгшээ said...

Харин тийм, аав маань бас согтуу жолоочоос болж осолд орж байсан.
Дүү маань бас согтуу жолоочийн машинаас зугтаалгаж яваал өөр нэг гэмгүй машиныг очоод шүргэчихсэн гэж байгаа. МАшин унах юм бол уухгүй, уухым бол машин унахгүй гэсэн ухагдахууныг толгойд нь суулгадаг болгохсон.
Японд хэдэн жилийн өмнөөс жолооч нь архи уусныг мэдсээр байж хамт яваа хүмүүсийг хамтад нь торгож шийтгэх болсон хэдий ч өмнөх жилүүдээс согтуугаар жолоо баригчидын тоо цөөрөх биш харин ч нэмэгдсээр байгаа юм гэнэ лээ. Яалтай ч юм...

Anonymous said...

Аавын тань осолд гүн эмгэнэл илэрхиилье.
Олон улс орны зам тээврийн хууль цусаар бичигдсэн байдаг. Японы тэр хууль гартал хичнээн ч хүний амь золиосонд гарсан бол. Манайхан одоо хичнээн хүн золиослох бол. Уучлаарай, жаахан хатуу үг хэрэглэлээ.

odnoo said...

Avto mashinii osol baisna yumuu, ih l haramsaltai yum. Huuli deer tsug uusan huntei mashind yavj baiga uls n ch torguulah bolson n tom nuluu baihaa.
飲めば乗るな^^-これはもう運転手の定義かも。

xvv said...

Харин тиймээ... Заримдаа найзуудын дунд бага зэрэг уучихаад машин барих тохиолдол байдаг... Би ч бас тийм байсан... Үнэхээр зөв хуулиар бас ийм байдлаар зохицуулах шаардлага ч бас байгаа л юм шиг... Бас хувь хүмүүсийн ухамсар, найз нөхөддөө хэлж ярилцаж байх ёстой нэг чухал сэдэв юм даа...

Г.Ганбат said...

Зөв юм бичжээ.
Эхнэр маань ч бас согтуу жолоочтой элантрад мөргүүлж гэмтэж байсан. Цагдаа шүүх эмнэлэг гэж хэд хоног яваад "Хөнгөн гэмтэлтэй тул эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэлгүй байна" гэсэн прокурорын шийдвэр гарч бид хохироод согтуу жолооч маань зүгээр л инээгээд яваад өгч билээ.

Мөөнөө said...

Тийм шүү.
Согтуу жолооч нараас болж олон хүн амь насаа алдаж байна