2008-10-10

Хан-Уул дүүргийнхэн МАХН компанид ажилд орох нь

Орон нутгийн сонгууль удахгүй болох гэж байгаа. Хан-Уул дүүрэгт МАХН-аас нэр дэвшигчид "Өрх бүрт 30 сая" гэсэн уриатай оролцож байгаа. Түүнийг өрсөлдөгчид нь бүтэшгүй зүйл гэж үзэж буйгаа тайлбарласан. Харин МАХН-ынхан аль хармаанаасаа 30 саяыг гаргаж өгөхөө яаж тайлбарлах нь сонирхлыг минь татаж байтал өнөөдөр Ньюс.мн сайт дээр ашгүй гарчээ.

4 ам бүлтэй, эхнэр нөхөр хоёулаа ажил хийдэг дундаж айлын дундаж орлого сард 500 мянга байгаа юм байх. Тэгээд бодохоор жилд 6 саяын орлоготой. Дээрээс нь МАХН компанийг УИХ-ын сонгуульд ялуулсныхаа шанд хүн бүрийн орлого 4 жилийн дараа 4 дахин нэмэгдэх ёстой гэнэ. Тэгээд бодохоор 24 саятай болж байгаам байх. За тэгээд монгол хүн болж төрснийх, алтан дээр суусан гуйлгачин гэж дуудуулахаа болих ёстой болохоор "Эх орны хишиг" 1.5 сая төгрөгийг хүн бүр жил болгон авна гээд бодохоор 4 хүнтэй айлд 6 сая төгрөг нэмэгдэнэ.
Ингээд л "Өрх бүрт 30 сая" гэсэн хөтөлбөр биеллээ олно гэж байна цаана чинь...

Байз, бодоод үзсэн чинь бидний цалинг МАХН компаниас гаргадаг болж таараад байна уу даа? Тэгэхээр бид өөрсдийнхөө төлөө, улсынхаа төлөө биш МАХН-ын төлөө ажилладаг хүмүүс болчихсон юм болов уу? Тэд бидний цалинг өөрсдийнхөө арын халааснаас гаргадгаа битүүхэн сануулж, ИТХ-ын зөөлөн суудалд залж өгөхгүй бол цалинг маань тавьж өгөхөө болино гэж чимээгүйхэн сүрдүүлж буйгаас ялгаагүй эд байна энэ чинь.

Жич: Үүнийг биччихээд, ньюс.мн сайт дээрх холбогдох линкийг нь тавих гэсэн боловч хайгаад олсонгүй, бодвол интернэтээр аялагчид хялбархан тооцоо хийгээд зүгээр л молиго болохыг нь илрүүлээд байхаар, интернэт ухагчдыг хуурч чадахгүйгээ мэдээд, бантаад авчихав уу гэж таав...

3 comments:

Babu said...

энэ МАХН-ны "машин" биднийг 70 80 жил тэжээсэн одоо ч тэжээнэ гээд дайраад байх юм, ир нь мохчоод байгааг хөөрхийс мэдэхгүй юм даа

Anonymous said...

Энэ одоо бүр хавтгайрлаа. Монголд дунджаар 50 мянган өрх байдаг гэвэл 1 триллион 500 тэрбум төгрөг өгөх нь л дээ. ДНБ-ийнхээ 20%-тэй тэнцэх хэмжээний мөнгийг жил болгон халамж хэлбэр хүмүүстээ зүгээр тараах ийм дампуурцан бодлоготой эргүү улс манайхаас өөр байна уу?
Уурхайгаа ухаад олсон хөрөнгөө тараана гээд байгаа. Тэгвэл энэ инфляц чинь 3,4 оронтой тоондоо хүрнэдээ. Тэгж зүгээр өгч байхаар улс орныхоо хөгжүүлэлтэнд зарах хэрэгтэй баймаар сан. Боловсрол, эмнэлэг, дэд бүтэц зэрэгтээ хөрөнгөө хаямаар юм. Ямар ч тэнэг улс ингэж байж улс хөгждөг гэдгийг мэддэг баймаар.
Зимбабвегийн хойноос чимээгүйхэн явж байна даа. 1500 000 аа хэн нь ч өгч чадахгүйдээ харж л байгаарай. Тэхээр нөгөө мөнгө горьдож байсан зэрлэгшсэн иргэд нь бухимдаад 7 сарын 1-ийнх шиг үйл явдал давтагдана даа, хөөрхий монголчууд.

Док said...

Тэргэл мөнгөн сар
Тэртээх гэрэлт одод
Тэнгэрт мандах нараар гоёсон
Он жилийн хуанли зузаарч
Онцгой таны түүх бууралтах
Одтой насыг минь зөөж одох
Он солигдох мөч ойртлоо
Ирэх оны хүсэл мөрөөдөл чинь
Энэхүү өдрөөс эхлэх болно

Шинэ оны мэнд хүргэе!