2009-02-27

Хямралын хачирхалтай нөлөө

1. Эмэгтэйчүүд урт юбка өмсөж эхэлнэ.
Эдийн засаг хямрахад хүмүүс консервативаар сэтгэж, аливаа юманд хаширлаж ханддаг болдог. Үүний илрэл нь эмэгтэйчүүдийн юбка. Мини юбка нүдний гэм болно.

2. Шилдэг боловсон хүчнүүд төрийн албанд орно.
Хувийн хэвшлийнхэн хэзээ ч цомхотголд өртөж болно. Харин төрийн албаны орон тоо харьцангуй тогтвортой байдаг тул боловсрол мэдлэгтэй залуус төрийн албыг сонирхож эхэлдэг.

3. Хүмүүс тэтгэвэртээ суухыг үл хүснэ.
Тэтгэвэрийн мөнгө нь амьдралд хүрэлцэхгүй гэж бодох тул тэтгэвэрийн насанд хүрсэн ч ажлаасаа гарахыг хүсэхгүй хүн олширно. Үүний үр дүнд ажлын байрны хомсдол улам нэмэгдэж, эдийн засаг чөтгөрийн тойрогт ордог.

4. Авлига ихэсдэг.
Пүүс компаниудын хүлээж авах ажлын захиалга багасдаг учраас улсын төсвийн мөнгөөр хийх ажлуудыг ямар ч үнээр хамаагүй авч хийхийг хүснэ.

5. Цэргийн алба хаах хүсэлтэй залуус олширно.
Эдийн засаг хямарч байх хооронд цэргийн алба хаагаад авбал ганц хоёр жил хоол ундандаа санаа зовохгүй амар хялбар амьдарч болох нь ойлгомжтой.

6. Хүлэмжийн хийн ялгарал багасч, цэлмэг өдрийн тоо нэмэгдэнэ.
Бараа бүтээгдэхүүнүүдийн борлуулалт муудсанаас үйлдвэрүүд хэсэг хугацаанд үйлдвэрлэлээ зогсоож буй.

7. Шашин шүтэгсдийн тоо нэмэгдэнэ.
Тогтворгүй байдал зэрэг нь далдын хүчинд итгэх итгэлийг нэмэгдүүлдэг.

8. Хувийн сургуульд элсэгчдийн тоо буурна.
Болсон болоогүй хувийн сургуульд элсч байснаас ажил хийж орлого олон, гэр орондоо нэмэр болохыг эрмэлзэнэ.

9. Гадаадад суралцах, аялах хүний тоо буурна.
1-рт дурьдсанчлан хүмүүс консерватив хандлагатай болдог. Иймээс даяаршлыг үл таашаагчид олшрох бөгөөд энэ нь гадаадад суралцагч, жуулчдын тоог бууруулдаг.

4 comments:

Anonymous said...

harin ch zugeer yum bish uu hydlaa hydlaa. gehdee heterhii zambaraagui tansag tsul pal heregleeg hyazgaarlah yum daa.

Anonymous said...

Hehe, bi yaag medsen yum shig urt yubkaar l gangarah durtai bolchood baigaa sh dee. Tanii bichseniig unshsan chini sanaa zovchloo baina.

Э. Баярсайхан said...

Хамгийн эхнийх нь л их сонин юм байна даа. Гайхаад л байж байна.

Мөнхбаатар said...

Тоглоомын онолоор бол минималаар олдож байгаа ашиг дээрээ баттай зогсох тэмүүлэл ихсэнэ гэсэн үг байх л даа. Эрсдэлтэй ашиг олох боломжуудаас татгалзаж эхлэх гэх юм уу даа. (эрсдэлтэй ашиг гэдэгт мини юбканы тухай асуудлыг оруулаагүй болно :P )