2009-07-23

Хүүхэдтэй хүмүүст

Блогоо бичилгүй удсан байна шүү. Та бүгд сайхан зусацгааж байна уу?

Төрсөн өдрийн баярынхаа урд өдөр хөөрхөн охинтой болоод, шинэ аав ажлаа тараад гэр уруугаа яардаг ажилтай болчихоод байгаа. Маш том мэдээ дуулгасан шүү, хэхэ.

Наадмын өмнө охин маань 2, 3 хоног дараалж хүндээр бие засалгүй , шөнө нь хий гаргаад, тавгүйтээд сайн унтаж чадахгүй уйлагнаад байсан юм. Найзынхаа эхнэрээс асуутал нэг арга зааж өгснийг нь хэрэгжүүлтэл тун удалгүй охин маань хүндээр бие засч, ашгүй нэг тайван унтах болсон. Хүүхэдтэй хүмүүст хэрэг болуужин хэмээн блогтоо оруулахыг бодож, бас зарим нэг хүмүүст амласан байсан боловч ойрд ажил ихтэй, шөнө дөлөөр харьж байснаас болоод нэлээд удчихлаа.

Хэрвээ нялх үр тань хүндээр бие засалгүй удаад, түүнээсээ болж шөнө хий гарган, унтаж чадахгүй байвал дараах аргууд тус болно.

1. Иллэг
Хүүхдийнхээ биеийг угааж байхдаа савантай алгаараа гэдсэн дээр нь нар зөв эргүүлэн иллэг хийнэ. Тэр үедээ хуруугаараа хамаагүй хүчтэй дарж болохгүй. Гарын алгаараа зөөлхөн хүрнэ. Мөн иллэгний тос гартаа түрхээд илж болно.

2. Дасгал
Живхийг нь сольж байхдаа, эсвэл усанд оруулаад гаргасны дараа хүүхдийнхээ хоёр өвдөгнөөс барьж байагад дугуйны дөрөө жийж байгаа мэт хөдөлгөөн хийлгэж, цавины орчмын булчингуудыг нь ажиллуулна. Энэ үед хүүхдийн тань өвдөг агаарт зүрхэн хэлбэр (бундан) зурна гэсэн үг. Мэдээж хүүхэд тань өөрөө гар хөлөө хөдөлгөдөг боловч төрөөд удаагүй хүүхэд бол их унтдаг учраас булчингууд нь бага ажилладаг.

Мөн дээшээ харж хэвцэн байдлаас нэг хөлийг нь тэнийлгээд, нөгөө хөлийг нь дээгүүр нь гаргаж зөрүүлнэ. Энэ нь гэдэсний гадна талын налуу булчинг идэвхжүүлдэг.

Түүнчлэн доош нь харуулж хэвтүүлж байх нь нуруу, гэдэсний булчинг чангалж өгдөг.

3. Хошногоны амсрыг цочроох
Чих цэвэрлэдэг саваа (урдаа хөвөнгөөр зөөллөсөн)-гаар хошногоны амсрыг цочроох арга нь нэлээд үр дүнтэй.

Анхаарах зүйлс:
Нэгдүгээрт, хэт нарийхан саваа бол цочрол өгч чадахгүй, бас хатгаж өвтгөж магадгүй.
Хоёрдугаарт, савааныхаа үзүүрийг удаанаар 1 см хэртэй шургуулж, гаргахад хангалттай.

Энэ арга нь үр дүнтэй боловч байнга хийхээс зайлсхийгээрэй. Дандаа ашиглаад байвал заавал цочрол авч байж бие засдаг болчихно шүү.

4. Чихэртэй ус
Хүүхэд тань 1-2 сартай бол чихэртэй ус өгнө. 6 г элсэн чихэр угжинд нь хийж, дээрээс нь 60 г бүлээн ус нэмээд өдөрт 1 удаа өгч болно. Нэгээс олон удаа өгвөл цусан дахь сахарын хэмжээ ихэсч, чихэрлэг зүйлд дуртай болчихно.

Энэ нь гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг идэвхжүүлэх үйлчилгээтэй.

3 comments:

Tuka said...

mash ih heregtei zovolgoo ogsond bayarllaa

Мика /美香/ said...

Одоо л энэ аргууд чинь хэрэг болоод байна даа. баярлалаа гөхшөөн. :)

Anonymous said...

Yostoi heregtei zuvolgoo baina. Mash ur duntei heregjlee. Thanx:)