Би 3-р курстээ ороод маркетингийн (Consumer behaviour) семинарт харьяалагдах болсон билээ. Япон оюутнуудтай бараг харьцдаггүй байсан үеэ бодвол тэдэнтэй хамтдаа ууж идэж наргих нь олшров. Тэгээд тэдний төрсөн өдрөө тэмдэглэж байхыг нь хараад байхад найз нөхөд нь бэлгээ гаргаж өгөнгөө "Энэ жилийн зорилго чинь юу вэ?", "... насны чинь зорилго юу вэ?" гэхчлэн асуугаад л, төрсөн өдрийн эзэн нь ч тов тодорхой хариулт хэлэх юм.
Эдгээрийг хараад, тэд дэлхийн тэмцээнд оролцох гэж буй тамирчдаа бодит боломжоос нь тун дээгүүр үнэлдэг "хачин улс" юм гэж боддог байсан нь эсрэгээрээ нэгэнт түрүүлэх гэж л тэмцээн уралдаанд ордог учраас түрүүлнэ гэсэн зорилго тавиад, тамирчид нь ч, хөгжөөн дэмжигчид нь ч түүнийгээ биелүүлэх гэж эцсээ хүртэл тэмцдэгтэй нь холбоотой юм байна гэдгийг ойлгосон.
Харин тэр "том" зорилгоо биелүүлж чадаагүй бол яах вэ? Зарим нэгэн улс шиг тамирчдаа түүхий өндөг шидлэн, хэлэх хэлэхгүй үгээр дайрч угтаж байхыг нь ер хараагүй. Эсрэгээрээ дараа нь юунд анхаарч, юугаа бэлдэх хэрэгтэй вэ гээд л, ирээдүйг өөдрөгөөр төсөөлөн эцсээ хүртэл тэмцдэг. Тэд бас зарим монголчууд шиг бурхандаа найддаггүй, өөрсөддөө итгэдэг. Хичнээн том зорилго тавиад, түүнийхээ төлөө тэмцээд биелүүлж чадаагүй хүнийг муулахыг нь огт сонсч байгаагүй, япончуудын хувьд "хичээл зүтгэл" гэдэг хамгаас эрхэм байдгаас тэр.
Зорилго гэдэг нь мөрөөдлөөс юугаараа ялгаатай вэ?
Нэгдүгээрт, зорилгынхоо төлөө тэмцдэг, харин мөрөөдөл бол гайхамшиг тохиолдохыг хүлээгээд л сууж баймаар эд. Хоёрдугаарт, зорилго гэдэг заавал биелүүлсэн байх эцсийн хугацаатай байх ёстой. Гуравдугаарт, зорилгоо биелүүлэх аргыг мэдэж байх ёстой. Тэр нь заавал зөв байх албагүй ч, "би ийм аргаар зорилгоо биелүүлэхийн төлөө зүтгэж буй" гэж хэлж чадахаар байх.
Жишээ нь, "Би 30 нас хүрэхдээ жилийн ашиг нь сая доллараар хэмжигдэх компанийн захирал болсон байх болно. Үүнийхээ тулд би Харвардын бизнес скүлийг төгсч, 2 жил нэгэн том компанид ажиллангаа өөрийн компаниа байгуулна. Тэгээд 2 жилийн дотор ажлаасаа гарч, компанидаа бүх хүчээ зориулна" гээд, түүнийхээ төлөө тэмцэж зүтгэж байвал тэр нь зорилго, харин "Би хэзээ нэгэн цагт Монголын хамгийн том компанийн захирал болох юмсан" гэж бодоод "гэдсээ илэн" хэвтэж байвал тэр нь мөрөөдөл болох юм.
Зорилгодоо хүрэх талаар, зарим хүн хувиар илэрхийлсэн биелэлт ярьж, 90 хувийг нь биелүүлсэн байхад зорилгодоо дөхсөн гэсэн сэтгэл ханамж авч, үлдсэн 10 хувийг биелүүлэхийн төлөөх зүтгэлээ сулруулах нь бий. Гэтэл сүүлийн ганц секундэд анхаарлаа сулруулаад алтан медалиа "салхинд хийсгэх" битгий хэл эрдэнэт хүний амиар ч яригдаж болох алдаа гаргах тохиолдол бий. Тийм болохоор 90 хувийн төлөө биш, 100 хувь, 110 хувийн төлөө тэмцэх хэрэгтэй юм байна.
"Цаанаасаа тэгээд байдаг"...
1 month ago
4 comments:
Yнэн шvv. 90% биелчихлээ за боллоо гэж болдоггvй ажил, зорилго олон. Yгvйдээ л гоол хийх vv vгvй юу гэдэг тэг юмуу зуун хувь, тvvний аль нэг нь л юм. Би 90 хувь гоол хийлээ гэж ярихгvй. Итали Францыг 70 хувь хожлоо гэж ярихгvй. Хожсон бол 100 хувь, хожигдсон бол 0 хувь.
Бичиж байтал саналаа, нєгєє Инамори саны номон дээр байсан байхаа, хими технологийн туршилт гэхэд 100 хувь алдаагүй хийхгvй бол vр дvн талаар болох бєгєєд хэрэв эвгvйтвэл тэсрэлт гарч хvний амь нас ч эрсдэх аюултай гэсэн санаа бичсэн байдаг даа.
Тийм шүү. Япончуудын хичээнэ гэсэн үзэл, бүрэн биелүүлнэ гэсэн зорилго нь гайхамшигтай. Бас аливаа асуудлыг шийдэх арга зам заавал толгойд нь байдаг. Үүнийг нь ч их сургуульд заадаг юм шиг.
Манай сагсны дугуйлангийн шинэ оюутнуудтай танилцах уулзалтан дээр бас зорилгыг нь асууж байсан. Энэ жил ямар зорилго тавих вэ гээд л. Бүгд л нэг юм шууд хэлж байсан. Надтай хамт орсон доод курсийнхэн лав долоо хоногт 4 удаа дугуйландаа явдаг. Бараг тасалдаггүй. Үүнийгээ дагалдаад бөмбөг ч барьж үзээгүй хүүхэд ямар ч байсан тэмцээнд оролцоод л байгаа.
Гоё бичжээ.
ogt zorilgogui hun , amidralaa odor honogoor tolovlochihson hun 2 utgagui uchirgui um daa.
japanchuudiin huwid 1 tom mehanizmii n ereg shurup bolood yawj baihad l bolchih met, tegj ih zorilgo tawiad baih hereg bsiimuu gej bodogddiin. sain talaas n harwal yahaw uigagui zang n uneleh heregtei l bh.ghdee l het barigdmal setgehuitei ch um shig sanagddiin
Post a Comment