2006-12-06

Прада өмссөн чөтгөр



Киноны тухай танилцуулдаг нөхдийн бичлэгийг байнга амтархан уншдаг болохоор өөрөө ч гэсэн хааяа бичмээр санагдаад байдаг юм. Өнгөрсөн наран гаригт театрт "Прада өмссөн чөтгөр"-ийг үзэв. Үзсэн оройноо япон хэлээрх тэмдэглэлдээ бичтэл, найз нарын маань үлдээсэн сэтгэгдэл гэвэл "Энэ киног үзээд брэнд хувцас өмсч үзмээр санагдсан", "Гол дүрийн жүжигчин хүүхэн нь янзтай хөөрхөн" гэх мэт. Харин надад тэс өөр зүйлс санагдсан. Би тийм этгээд хүн юм болов уу?

Хүн үргэлж хувьсан өөрчлөгдөж байдаг. Хэзээ ч би ийм хүн болохгүй гэж тангарагласан атлаа цаг хугацаа өнгөрөхөд түүнийхээ боол болж, өнөөх л "чөтгөр"-үүдийн нэг болсон байх нь олон. Та өөрийгөө аз жаргалтай байна гэж бодож байна уу? Энэ таны хүсч байсан зүйл мөн үү?...

Энди бол алдартай брэндийн хувцасны төлөө амиа өгөхөөс буцдаггүй улсуудыг ойлгодоггүй, найз залуу болон найз нартаа хайртай энгийн л нэг даруухан бүсгүй. Сэтгүүлч болох мөрөөдөлдөө хөтлөгдөн Стэнфордын их сургуулийг орхисон тэрээр "Runaway" хэмээх хувцас загварын сэтгүүлийн ерөнхий эрхлэгчийн туслахаар ажиллахаар болно. Энэ үедээ тэр "чөтгөр"-ийн дор ажиллах болж байгаагаа огт мэдсэнгүй. "Runaway"-н эрхлэгч Миранда бол ажилтнууддаа магтаалын үг огт хайрладаггүй, алдар нэрийн төлөө юугаа ч хайрлахаас буцахгүй адайр ааштай нэгэн. Гэхдээ л уг сэтгүүлд ажиллах нь мянга мянган бүсгүйн мөрөөдөл байдаг.
Угийн хэрсүү Энди хэсэг хугацааны дараа "чөтгөр"-ийн итгэлийг хүлээх болно. Учир нь Энди өөрөө ч мэдэлгүйгээр түүнтэй адилхан болсон байлаа. Хайртай хүндээ цаг гаргахаа больж, амжилтын төлөө юугаа ч үл хайрлах болтлоо өөрчлөгдсөн өөрийгөө тэр Мирандад "Чи надтай яг адилхан" гэж хэлүүлэх хүртлээ огт анзаардаггүй.

6 comments:

Anonymous said...

Нэг өдөр нэг кино үзсэн байна. Хэхэ. Гоё дүгнэж бичжээ. Дээр нь нэмээд хэлэхэд дэлхийд алдартай сэтгүүлийн эрхлэгч эмэгтэйг хараад бизнес хийдэг, хийх гэж байгаа хүмүүс үзээсэй гэж бодсон. Биеэ авч яваа байдал, хүмүүстэй харьцаж байгаа, цаг барьж байгаа, элдэв ухаан уралдуулж бас өөртөө итгэлтэй байгаа эднар нь бол үнэхээр лут дүр байна лээ.

Anonymous said...

bi ch bas chotgor yn durd togloj bgaa gsn hehe,

Anonymous said...

Гадны ертөнц арай л ондоо байна шүү. Гэтэл би дөнгөж энэ хагас билүү бүтэн сайнд fashion TV-ээр энэ киноны рекламыг үзээд үзэх юмсан гэж бодож байлаа. Магадгүй бараг TV үзэж амжихгүй болохоор өмнө нь гарсаныг мэдээгүй байж ч болох. (Монголоос)

Nana said...
This comment has been removed by a blog administrator.
Anonymous said...

Uchigdur ajlyinhaa zaluuchuudtai uuj baihad yag ene kinonyi tuhai yarigdaad. Uziye gej bodoj bailaa. Haaya kino teatrt uzeh goyo baidag daa, ireh doloonogoos neg yavah sanaatai.

BoYKa said...

Эндигийн, Миранда болон бусад карьер хөөсөн бүсгүйчүүдтэй адилхан болсон нь яах ч аргагүй зайлшгүй зүйл гэж бодож байна. Амандаа орсон шар тосыг хэн түлхэх билээ. Парис явах тийм сайхан боломжийг алдана гэдэг дэндүү харамсалтай юм шиг. Хичнээн хамт ажилладаг хүүхнийх нь мөрөөдөл байлаа ч гэсэн, нэгэнтээ явж чадахаа болисноос хойш, яагаад Энди тэр боломжийг ашиглаж болохгүй гэж. Найз болон найз залуудаа цаг бараг гаргахаа больсон нь үнэн. Гэвч найз залуу нь цаг гаргасангүй гэж Эндиг буруушаахын оронд өөрөө завгүй, идэвхтэй ажилладаггүй юм аа гэхэд, яагаад ойлгож болохгүй гэж. Орчин үед хүн болгон л завгүй амьдарч байгаа. Аль болох бие биенийгээ ойлгож л амьдрахгүй юм бол завгүй боллоо гээд салж хагацаад байх юм бол хэцүү шүү дээ. Нэмж хэлэхэд Эндигийн стиль нь өөрчлөгдсөнд найз залуу нь их л дурамжхан, өмнөх Энди таалагддаг гэж хэлж байсныг санаж байна. Тун бүдүүлэг санагдсан шүү. Эмэгтэй хүн, за ер нь хүн л юм чинь эдийн дээдийг эдэлж, гоё сайхан харагдахыг хүснэ биз дээ. Тэгээд ч Энди сайхан л харагдаж байсан шүү дээ.
Миний бичсэн сэтгэгдэл дэндүү оройтсон байлаа гэж... Ямартаа ч хэлэх гэснээ хэлээд сайхан болчихлоо.