2007-01-29

Arial Mon-ыг яах вэ?


Монголд компьютер өргөн хэрэглээ болох үед л энэ фонт хамгийн түгээмэл хэрэглэгддэг байсан. Өдгөө ч төрийн албан бичгүүд энэ фонтоор үйлдэгддэг бололтой. Ямар ч байсан УИХ-ын сайт дахь хуулийн санд байх хуулиуд энэхүү фонтоор бичигдсэн байсан.

Гэтэл Arial Mon маань бусад фонттойгоо хөрвөх чадваргүй. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, стандарт фонт биш болохоороо тэр. Өөрөөр хэлбэл, Arial Mon дээр бичигдсэн ямар ч чухал материал тус фонт суугаагүй, гадаадад байдаг хүмүүсийн компьютерт чухам л нэг "арзайна" даа. Саяхан миний нэг таньдаг япон хүний төрийн бус байгууллага нь Монголын байгаль орчны бохирдлын талаар зурагт ном хэвлүүлэх гээд, Монголд нэг хүнээр зургуудын тайлбарыг орчуулуулсан чинь алдарт Arial Mon-оос болоод ажил нь хэд хоног алдагдаж, надаас Arial Mon фонтыг хуулж авч байж асуудлаа шийдсэн юм.

Тэгээд бодохоор монголчууд даяарчлалын үр шимийг хүртэхэд саад болох нэг зүйл нь бид чухал зүйл болох бичиг баримтаа олон улсад хүлээн зөвшөөрөгдөх хэмжээнд хүргэж чадаагүй явдал юм шиг ээ. Бичгийн соёл гэдэг өнөө цагт тун чухал. Гэтэл эртний соёлт ард түмний минь оюуны их өв ганц фонтоос болоод ирээдүй хойчид маань ойлгогдохооргүй, үнэ цэнэгүй зүйл болон хувирвал хичнээн харамсалтай.

Сүүлийн үед элдэв форум, зарим блог дээр хүмүүс Arial Mon ашигласнаас болоод бичлэг нь хүнд бараг хэрэгцээгүй эд болчихоод байгаа нь их ажиглагдах юм. Форум дээр ч яахав, "арзгар" үсгийг Arial Mon-той хүмүүс нь "орчуулж" өгч бусаддаа тус болдог бол блог дээрх бичлэгүүд ингээд арзайчихаар унших ч хүсэл төрөхгүй биз ээ.

Arial Mon-ыг яах вэ, хүн ард аа? Ад үзсэндээ үүнийг бичээгүй юм шүү, ахиж дэвшээсэй гэсэндээ үзэг цаас (гар киборд) нийлүүллээ.

10 comments:

Ochko said...

Мон фонтуудын асуудал бол ерөнхийдөө бол нүдэнд харуулахад л гарч ирч байгаа юм. Цаад өгөгдөл нь бол зүгээр, фонтоо суулгачихаар харагдаад ирж байгаа шүү дээ. Харин элдэв янзын хоцрогдсон гарны драйвер л хэрэглэчихээр л өөх биш булчирхай ч биш болчоод байдаг. Юникодоор бичих хэрэгтэй гэсэн үг. Одоо цагт Arial Mon зэрэг фонтуудыг ашиглахгүй байсан ч болно гэдгийг ихэнх хүмүүс ойлгодоггүй шиг байгаа юмаа.

bayarsaikhan said...

Harin tiimee. ene balai monkey zonkey metiin garuudaas bolj baigaa baih. windows-iin krill gar baisaar baital manaihan hereglehgui zanshchihsan yum shig.

bi blog deeree neg bichleg nemlee enetei holbootoi. nadad neg macro baigaa yum. teriig tavichihlaa.

Unknown said...

Bi say Bayarsaihanii blogoos irlee. Ter Macro ih heregtei shu humuuse. Word-iihoo Normal.dot deer uusgeed tavichihaar buh document deeree ashiglaj boloh bolomjtoi bolno. alt+f8 gej bgaad l Arial bolgood baij dee. Gesnees Excel deerhiig yadiin boloo?

Tamir.J said...

Дээр үед энэ асуудалд тус нэмэр оруулах гэж нэг макро эд нар бичиж байсан санаатай. Одоо болтол дажгүй ажиллаад л байгаа юм. www.pmis.gov.mn/convert гэсэн хаяг дээр байгаа.

Unknown said...

Хөөх хийсэн эзнийг нь оллоо шүү таминь ээ. Нээрэн дээр нь Тамир гэж коммэнт байдаг шдээ. Та байсан юм уу. Яасан ачтай буянтай хүү вэ. Баярлаж явдаг шүү. Excel-н хөрвүүлэгч хийгээд өг. "даврав"

Anonymous said...

sain bna

Anonymous said...

сайн байна

Anonymous said...

Засгын газраас Unicode ашиглана гэсэн тогтоол гарсан байгаа. Хэрэгжүүлэх ажлыг нь яам тамгын газрууд хийх ёстой. Гэтэл Монголын хууль 3 хоног ICTA нь хүртэл мөрдөхгүй байгаа ш дээ.

Bolor-Erdene said...

EXCEL convertor bayarsaihan-ii blog-d comment bichsen hund ban leee. bOGIIG NI UZEEREI!

Anonymous said...

Ингээ л UNICODE ашиглаад байхад болж байна ш д. TAHOMA гэж фонт байдаг.