2007-01-03

Амар байна уу, бүгдээрээ

Олны хүч оломгүй далай...


Бид дөрвөн жилд нэг өдөр төр барих эрхтэй байдаг. Гэхдээ "Сонгуулийн дүн ганц миний саналаар дутав л гэж..." хэмээн энэ эрхээ эдлэхийг хүсдэггүй хүмүүс бий. Сүүлийн үед надад тийм хүмүүс "БИД" гэдэг үгийн үнэ цэнийг ойлгодоггүй байх гэж бодогддог болсон. "Улс төржсөн" оршлоо дуусгаад, "БИД" хэмээх үгийн үнэ цэнийн тухай өгүүльюү.

Дунд сургуульд байхдаа би математикийн олимпиадад ороод, бас ч гэж байр зулгаачихдаг байсан болохоор өөртөө л итгэлтэй байвал хүрэхгүй чадахгүй зүйл үгүй гэж дэврүүнээр боддог байж билээ. Арван жилийн сурагч Зоригтын хувьд "БИД" биш "БИ" л оршин байсан хэрэг. Хүрсэн жаахан амжилтаа би л эрийн сайндаа олоод авчихсан юм шиг сайрхах үе ч байлаа. Гэтэл тэр нь сайн багш, гэр бүл, найз нөхөдтэй байсны л илрэл гэдгийг ухаарах сөхөөгүй явж. Харин Японд ирсэн хойноо блог гээч гайхамшигт ертөнцтэй танилцан, өөрөө блоггер болоод үзэл бодлоо бусадтай хуваалцаж эхэлснээс хойш БИД гэдэг үгийн үнэ цэнийг ухаарсан юм.

Би энд ганцаараа блог бичээд унших хүн үгүй бол дууг нь хаачихсан зурагтаар амаа хөдөлгөөд л байж байгаатай адилхан. Хичнээн мундаг зүйл бичлээ ч хүнд хүрэхгүй бол ямар ч утгагүй. Тэгэхээр миний хувьд бичлэгийг минь уншиж, сэтгэгдлээ үлдээдэг эрхэм андууд маань юунаас ч илүү үнэтэй. Өөрөөр хэлбэл блог ертөнцөд БИ дангаараа миний оршихуйг бүрдүүлээд байгаа хэрэг биш, БИД бүгдээрээ нийлээд Зоригт гэдэг блоггерыг тодорхойлж буй.

Сонингоор улс төрч, ялаа хоёрыг алж болно гэлцдэг. Мэдээллийн технологийн хөгжлийн үр дүнд бий болсон блог гээч энэхүү гайхамшигт эд ирээдүйд сонин сэтгүүлийг орлоно гэж хүртэл яригдаж буй. Блог бичигчид нь жирийн иргэд байдаг тул үүнийг ИРГЭНИЙ СЭТГҮҮЛЗҮЙ хэмээнэ. Өнөөдөр шар сонингуудын бичдэг давс нь хэтэрсэн мэдээллээс ард түмэн залхаж байна. Монголчууд бид ертөнцийн алхаатай хөл нийлүүлэхийг хүсч байна. Гэтэл сонин хэвлэл нь өнөөх л бахь байдгаараа хэрүүл уруулаа нийтэлсээр... Энэ цаг мөчид ИРГЭНИЙ СЭТГҮҮЛЗҮЙн анхдагчид болох БЛОГГЕР нөхөд маань гэгээтэй нийтлэлүүдээ монголчууддаа хүргэж, эх орон нэгтнүүддээ үнэлж баршгүй тус хүргэж буй билээ.

Гэхдээ ганц нэгээрээ бичлэг үйлдсэн хэвээр байвал ахиц дэвшил үгүй. Олны хүч оломгүй далай гэдэг. Бид БҮГДЭЭРЭЭ хүчээ нийлүүлбэл асар их эерэг энергийн бөөгнөрлийг бий болгох нь ойлгомжтой (Хишгээ андын бичсэнээр "яруу найрагч, хөгжмийн зохиолчид шиг" бие биеэ, өөрсдийгөө магтчихъя). Ялзарсан нийгмийг эрүүлжүүлж, шинэ үзэл бодлын хөрсийг бий болгохын тулд бид БҮГДийн хүчин зүтгэл юу юунаас илүү чухал. Бид нэгдэхгүй бол "уран дуут алтан гургалдай" мэт хэлж ярьсан бүхэн маань зүгээр л бусдын нүд, чихийг баясгаад өнгөрнө үү гэхээс нийгэмд маань нөлөөлж чадахгүй. Харин бид БҮГДЭЭРЭЭ нэгдвээс энэ их эерэг цэнэгийг ард түмэндээ нөлөөлөхүйцээр ашиглаж болох мэт санагдана.

Энэ мэтээр блоггер андуудтайгаа ярилцсаны дүнд ИРГЭНИЙ СЭТГҮҮЛЗҮЙг жинхэнэ утгаар нь хөгжүүлэхийг зорилгоо болгосон шинэ сайт мэндэллээ. Сайтын нэр БҮГДЭЭРЭЭ.

Өдрөөс өдөрт хувьсан өөрчлөгдөж буй нийгэмд иргэн таны оролцоо юу юунаас ч илүү хэрэгтэй. Дөрвөн жилд нэг удаа биш, өдөр бүр "төр барих"-ын тулд өөрсдийн дуу хоолойгоо ард түмэндээ хүргэх ёстой. Үүнд шинэ чиг хандлагыг соргогоор тусган авч буй, блоггер андууд маань идэвхийлэн оролцож, түүчээ нь болно гэдэгт итгэж байна.

БИД БҮГДЭЭРЭЭ хамтарвал уулыг эргүүлж усыг урсгана. Иргэний сэтгүүлзүй Монгол эх оронд минь өөдрөг шинэ уур амьсгалыг бий болгоно. БҮГДЭЭРЭЭ сайтад зочлоорой.

10 comments:

Togi said...

Zorigoo, yamar goyo bichee ve. Nuruugaar haluu orgiod yavchihlaa.

kulana said...

ene site chini tgd ajillahgui l bna shd hun huurguj huurguchuud unduruus evteihen buulgahcidag bn shd

Агьнууд Х.Зоригт said...

Уучлаарай, би өөрийн тавьсан 3 холбоосоо шалгаж үзлээ. Зүгээр л ажиллаж байх шиг байна даа. Та дахиж нэг ороод үзнэ үү.

chono said...

saihan bichjee..heregtei yum hiij...

http://www.chonoson.blogspot.com/

minii blog-iig add hiine uu.. and-n too negeer nemegdeg

khuder said...

Шинэ оны мэнд хүргэе!

Anonymous said...

Shine oni mend!Shine zvil sanaachilj ajil hereg bolgoson ta nart talarhasan shvv,,,

Tseren said...
This comment has been removed by the author.
Tseren said...

Сайхан бичсэн байна. Хачирхайлтай нь Бүгдээрээ мн ч нээгдсэн, би ч блогоо нээж янзан бүрийн юмаар тоноглож, хувцаслаад анхны постоо бичсэн хоёр өдөр нь давхацсан байх юм...... Блогын анхны хараацайнуудаас урилга авах хүртэл чармайж бичих ёстой гэдгийг ойлгож байгаа... За тэгээд миний блогоор орж, санал сэтгэгдэлээ үлдээж байвал их баярлах болно шүү..... Эцэст нь миний уншсан анхны монгол блог чиний блог байсан гэдгийг хэлмээр байна... Цаашдын бичлэгт чинь амжилт хүсье.

Tseren said...
This comment has been removed by the author.
Эрин М.Тулгат said...

Tseren andad,

2007 ondoo ergej butsaj, tuurch budilgui dardan zamaar shuluuhan yavaarai gej yerooye!

(Commentoo olon dahin archsan anddaa nuhursguur...)