Zugeer l engiin heden ugeer todorhoiloh um bol Marketing gedeg ni “hend ch hereggui baraa buteegdehuuniig huga reklamdaj humuust ondor une hurgej hudaldah”-iig l sudaldag zuil
хэмээн нэг хүн Бүгдээрээд бичиж үлдээжээ. Өмнө нь бас миний бичсэн маркетингийн тухай танилцуулгад мөн л ижилхэн утгатай зүйл бичиж үлдээхэд нь би дуугүй л өнгөрөөсөн. Хэрүүлч юм болохоороо харин энэ удаа зүгээр өнгөрөөмөөргүй санагдав гсн. :-P
Нэгдүгээрт, тэр бараа бүтээгдэхүүн нь хэнд ч хэрэггүй юм бол зарах гэж буй хүндээ ч бас хэрэггүй байж таарна аа даа, тийм юмыг зарах, бүтээх гэж "махаа идэх" хүн яаж ч бодсон эрүүл биш. Компани байгуулж буй хүмүүс анх хүнд хэрэгтэй юм хийе гэж л эхэлдэг. Яваандаа буруу зам руу хальтрах нь бий ч, компанийн эрхэм зорилго бол хүний хэрэгцээг хангах явдал мөнөөс мөн.
Хоёрдугаарт, барааг нэг удаа өндөр үнэ хүргэж зарж болно, гэхдээ хэрэглэгчийн итгэл гэж алдаж болохгүй зүйл байгаа учраас жинхэнэ маркетингийн менежер хүн хэзээ ч өндөр үнэ хүргэж худалдахыг зорилгоо болгохгүй.
Та хэрвээ нэг газар ажилд орохоор өөрийн CV-г бичиж байлаа гэж бодъё. Та тэр газарт орох хэмжээний чадвартай гэж өөрийгөө үнэлж буй учраас л CV-г бичиж буй хэрэг. Өөрийгөө хуга рекламдаад орчихлоо гэж бодоход орсон хойноо баригдах тул худлаа зүйл бичиж чадахгүй. Маркетинг бол үүнтэй яг ижилхэн.
Тэгээд ч маркетинг нь дээрх хүний хэлсэнчлэн бараа бүтээгдэхүүнийг хийж дууссан хойно нь хэрэглэгчдэд "шахах" биш, харин ч эсрэгээрээ, бараа бүтээгдэхүүнийг бий болохоос нь өмнө хэрэглэгчдийн хэрэгцээнд нийцүүлэх үйл ажиллагаа юм шүү.
"Цаанаасаа тэгээд байдаг"...
1 month ago
3 comments:
Сайхан бичсэн байна.
Таны орчуулсан "Амжилтанд хүрэх гал эрмэлзлэл" гэдэг номонд энэ талаар бас байсныг санаж байна.
Үргэлж хэрэгтэй зүйлийг зөв өнцгөөс нь харж бичдэг таны блогоор зочилоход их таата байдаг шүү!
Өөртэй чинь санал нэг байна. Минийхээр бол маркетинг нь хэрэггүй барааг сурталчлах биш харин хэрэгтэй барааг нь олж тогтооход мөн чанар оршдог гэж боддог. Тийм ч учраас маркетингийн судалгаа бизнест нилээд чухал мэдээллийг олж өгдөг. Сурталчилгаа бол маркетингийн зөвхөн нэг л хэсэг нь шүү дээ.
Marketing uussen hamgiin gol shaltgaan bol homogenous buyu adil torliin orsoldogch olon baraa/uilchilgee zah zeeld garch ireed tedgeeriig uildverlej/niiluulj baigaa companiud hereglegchdiig tatah zorilgoor yanz buriin arga hemjee zohion baiguulj ehelsen. Terbuh arga hemjeeg eronhiid n marketing gej baigaa. Gehdee marketingiig luivar iin zorilgoor esvel chanar muu baraag hudlaa une osgoj zarah zorilgoor ashiglah tohioldol medeej elbeg. Ter tusmaa mongol, oros geh met gazar.
Post a Comment