2007-06-29

Түвшин, төвшин? Охидууд?

Сүүлийн үед ВИМО нээгдсэнээс хойш монголоор, кирилл үсгээр бичих боломж тун ихэслээ. Уг нь өөрийгөө монголоор харьцангуй зөв бичдэг гэж боддог ч эргэлзээтэй зүйлс олон байх юм.

Хамгийн эхлээд түвшин, төвшин хоёрын ялгаа.
Уг нь дунд сургуульд байхад монгол хэлний багш маань яахын аргагүй "Мэдлэгийн түвшин, амар төвшин" гэж зааж байсан. Гэтэл сүүлийн үед ном сонин, хүмүүсийн бичлэгийг хараад байхад "усны төвшин, түвшин амгалан" гэж бичицгээгээд байх юм. Бүүр толгой эргэчихлээ байна.

За байз, өөр чинь юу байдаг билээ? Өөр гэснээс өөр гэдэг утгыг манайхны зарим нь өшөө гэдэг үгээр илэрхийлдэг. Уг нь монгол хэлний тайлбар тольд өшөө гэдэг үг ганц л утгатай (өшөө хорсол) гэдэг утгаар орсон байдаг. Гэтэл орос хэл "гадарладаг" хүмүүс ещё гэдэг үгийг чамирхаж хэрэглэх болсноор өшөө гэдэг үг өнөөгийн монгол хэлэнд нэвтэрчээ. Уг нь бид алимыг яавлаг, гадилыг банан гэдэг байснаа засч чадсан түүхтэй юмсан.

Бас нийтлэг ажиглагдаж байгаа нь олон тооны нөхцлийг давхардуулж залгаж байгаа явдал.
Охин→охид гэж олон тоо үүсдэг байтал охидууд гэж ярьж бичих болжээ. Охид байхад ханахгүй, цөөхөн санагдаад байдаг юм байх даа.

Өө, уг нь нэлээн хэдэн юм бичье гэж бодож байсан чинь санадаггүй шүү. Хүмүүс энэ талаар санал бодлоо хуваалцана уу.

25 comments:

Агьнууд Х.Зоригт said...

Аан тийм,

өшиглөх гэдэг үгийг хөшиглөх гэж бичсэнтэй нэлээд тааралддаг юм байна.

Мөн өдөр тутмын гэхийг өдөр дутмын гэж бичих нь газар авч байгаа бололтой.

Anonymous said...

Bodood bsan chini Battuvshin gedeg ner utgiin huvid Battovshin bh yostoi yum shig. Gevch Battovshin gej neree bichij bgaa humuusiig haraagui gej bodohoor tuvshin tovshin 2-iin utga ni soligdchihson ch yum shig. Mgl helnii tailbar tolinoos saivtar nyagtlah ugnuud bna da.

Tuvshintugs, Tuvshinjargal... bugd l "o" bish "u" bgaad bh shig bdag

MongolGoo said...

Ингэхэд өөрийн чинь толгой эргэчээд байгаан биш үү, дунд сургуулийнхаа монгол хэлний номыг урьдаар сөхөж үзвэл яасан юм бэ.

Агьнууд Х.Зоригт said...

mongolgoo-д: Яах аргагүй манай монгол хэлний Мягмарсүрэн гэдэг багш тэгж заасан юм даа. Худлаа гэвэл манай ангийнхнаас асуу. :-P Гэхдээ тэр үед дүрмийг өөрийнхөөрөө тайлбарладаг, шинэ дүрэм зохиох явдал газар авч байсан тул туйлширсан зүйл байх магадлалтай. Ямартай ч Цэвэлийн толиноос шүүрдээд, хариу өгөхийг эрхэм нөхдөөс хүсье.

Anonymous said...

Нээрээ латинаар бичсээр байтал кириллээр нэлээн алдаатай бичдэг болчихсон байна лээ.
Шийгуа,яавлаг,машин, компьютер,
блог, өшөө г.м үгнүүд байж л байг л дээ. Бас л хэл баяжих нэг арга . Арай ч япон шиг 外来語 нь
асуудал болох боллгүй байх. Харин ОХИДУУД гээд байвал хэцүү л юм, хэхэ

ARI said...

vimomn.net -n invitation-g yaj avah ve?
invitation bgaa hun nadad yavuulaach! plz!

aganhuyag@gmail.com

Anonymous said...

"Өшөө" гэдгийн гарвалыг мэдээгүй юм байна. Одооноос үгийн сангаасаа хасъя байз.

Олон тооны нөхцлийг давтан хэрэглээ маш их байгаа дөө. "Бурхадууд", "Нохдууд", "Нөхдүүд" ч гэж байх шиг.

Гадаадад сурагч оюутнууд маань заримдаа үнэхээр алдаатай бичиглэх нь харагддаг шүү. Эсвэл хяналт хийх завгүй гарууд байдаг байх :D

Ariuka8 said...

Neeree tovshin tuvshin gesen 2 ugiin tuhaid tiim bna shuu. Uunees hoish zuv ashiglaj baiya. Humuusiin nernii tuhaid neree solih ch bas amargui bolohoor hoishid huuhded ner uguh uyed l anhaarmaar yum bna.
Ingehed tomiyo, Adiya geh met ugend hatuugiin bish, zuulnii temdeg ashigladag geej zaalgaj baisan sanagdana. Unendee bugdeeree ergelzeed tailbar tolinoos harj baisan yum.

Anonymous said...

Иймэрдүү үгүүд зөндөө байдаг ш дээ. Билэг (танхай), бэлэг (), бэлгэ () нтр гээл. 10 жилд байхад монгол бичиг дээр лав утга ижил бичлэг өөр, дуудлага ижил утга өөр нтр гээл юм заагаал байдаг байсийн.

ер нь утгын хувьд биш юмаа гэхэд дүрмийн хувьд буруу бичсэн юм зөндөө байдийн. реклам самбарууд дээр буруу бичсэн байхаар ямар муухай харагддаг гээч. нэг газар лав увдис гэж бичихийг увидас гээл бичцэн байдийн. реклам нтр хийдэг газрууд зөв бичгийн дүрэм мэддэг хүн ажилд авч болдгүйн байхдаа

mongolianworld said...

good job

from www.mongolianworld.com

Khishigdelger
Washington D.C. USA

Arsun said...

ӨӨ би дандаа түвшин гэж бичдэг, ө-гөөр бичсэнийг ийм "заншилтайм" байлгүй гэж боддог байлаа шүү. Одоо л ойлоо. Баярлалаа.

Arsun said...

Бас нэг учир нь олддоггүй үг бол ХӨЛӨГ ХҮЛЭГ 2 байна.

Anonymous said...

Medlegiin tyvshin amar tuvshin chini zuv sh dee. Er ihenh blogchid mongol helee eremdeglej baigaad bi ch bas emzegledeg.
A

Anonymous said...

Shatriin hulug, Hyleg mori
A

Гав said...

Усны түвшин, төвшин жаргалтай гэж зөв. Хүний нэрэн дээр бол ямар утгатайгаас нь хамааралгүйгээр түвшин гэж бичдэг.

Шатрын хөлөг, хүлэг морь, хөлөг онгоц, сансрын хөлөг.

Хөшиглөх, охидууд, нөхдүүд энэ тэр бол бага ангидаа сурсан ярианы хэлээ засаагүй яваа хүмүүсийн бичдэг хэлбэрүүд.

Anonymous said...

neg jishee bol garag gej bichdeg yaridag baisniig mongold krill useg nevtreed garig gej heldeg bolsniig sayahnaas zuv zasaj garag bolgoson. sayaiin 60 70n jil mongol hel ih attakad urtsun duu. Ugaas bichgiin heliig togtvortoi bailgaj chadval yarianii hel neeh gajihgui. Unuuder bol yesun shidiin bichig useg hereglej bna. Mongol helnii huvid bol hel soyoloo hadgalah ni Mongol bichigtei salshgui holbootoi gej boddog. Hedii chinee mongol bichgees hundiirnu tudii chinee helee martana shuu de. Mongol ug yag iim bna gesen oilgolt baihgui! Mongolchuud chin uchnuun olon nutag nutgiin ayalguugaar yaridagshd.

Гав said...

Амьд байгаа цагтаа би гариг гэдгийг и-гүй бичихгүй. Гариг гэж заалгасан, уншиж өссөн, намайг ална ч гэсэн би солихгүй.

xvv said...

хэцүү юмөө, криллээ ч Монгол бичгээ ч алийг нь ч сайн сурсангүй :(
Аль болох хичээдэг л юм.
ө, ү үсгийн хувьд угаасаа Монгол бичгээр адилхан үсгээр бичээд өөрөөр дууддаг болохоор их асуудалтай үгнүүд... :( Бадаагийн aspell бүрэн хийгдээд веб сайтууд дээр ашиглаад эхлээсэй. Тэгвэл буруу бичих асуудал нэлээд багасах байх даа...

Anonymous said...

Тийм ээ, би "охидууд", "нөхдүүд" гэсэн бүдүүлэг гажуудлыг сонсонгуут дотор минь арзайгаад, муухай болдог. Сүүлийн үед сонин хэвлэл, зар сурталчилгаа ч Монгол хэлний дүрмийг баримтлахгүй юм. Жишээ нь, "хоногын", "тайвний" гэх мэт. Мөн албан ёсны номын хэллэгт "гары минь", "хүүгий минь", "эхнэрий минь" зэрэг зөнөсөн өвгөний яриаг оруулж байгаа нь хачирхалтай. Гарыг минь, хүүг минь эсвэл хүүгийн минь, эхнэрийг минь эсвэл эхнэрийн минь гэж яриач дээ.

Mashift said...

Би зөв гэж хэлмээр байна. Та нарын зөв шүү. Шал мангар юм яриад байгаа юм зөндөө бий.
"Энэ гурван ном" гэдэг үгт олон тооны дагавар давхардуулж "Эдгээр гурван номнууд" гэж бичих, ярих нь хэрээс хэтэрсэн. Бүр толгой эргэмээр шүү.

Эрхэмээ said...

өгүүлбэр гэдэг үг байнаа. Би бага ангид байхдаа багшаасаа асуулаа. Бид өгүүлбэр гэдэг чинь үг гэдгээс гаралтай, үндэс нь үг баймаар. Тиймээс үгүүлбэр гэж яагаад бичдэггүй юм бээ гэж ?
Энэ маш чухал сэдэв хөндсөн байна. Уул нь 10 жилд байхдаа алдаа багатай бичдэг л байлаа. Харин их сургууль хэдэн профессоруудын лекцийг гүйцэж бичих гэж алдаа хайхрахгүй сараачсаар байгаад балархай эгшиг энэ тэрийг гээхгүй л бичдэг болсон байх, наад зах нь :)
Тэгээд би бас боддог байлаа, тэртэй тэргүй номноос уншчихаж болох, эсвэл хэвлээд л оюутанууддаа унш гээд өгчих юмийг заавал 3 цагийн хугацаанд самбараас унших хэрэг юу байдаг байнаа гэж :D Шавь төвтэй сургалт энэ тэр гээд одоо бас ярьж л байна, олон жил ярилаа, хэрэгжсэн гэж сонсогдохгүй л юм байна

Numu said...

За би юугаар дутах вэ! "хүүхэн"-ий о.т нь "хүүхэд" хуучны кинонд ээж нь хүүдээн
хүүхээн:
-чи чинь цаашид аа!
Яах санаа байна? гэх мэт болой.

Numu said...

За би юугаар дутах вэ! "хүүхэн"-ий о.т нь "хүүхэд" хуучны кинонд ээж нь хүүдээн
хүүхээн:
-чи чинь цаашид аа!
Яах санаа байна? гэх мэт болой.

Anonymous said...

Бага байхдаа тоодоггүй байсан Монгол хэл минь том болоод ирэхээр ямар үнэ цэнэтэй зүйл гэдгийг үнэндээ мэддэггүй л явж дээ. Одоо бол Монгол хэл, бичиг зааж байсан багш дээрээ очоод уучлалт гуймаар санагддаг.

Secret Agent said...

Түвшин төвшин хоёр чинь үнэн хэрэгтээ нэг үг юм байна шүү дээ.Монгол бичгээр бичигдэхдээ түбшин төбшин гэж ондоо хоёр аргаар бичигддэг болохоор хүмүүс самуурж энэ нь усны т*вшин энэ нь энх амгалангийн т*вшин гээд байдаг вм байна.Би бүр нэртэй эрдэмтэний тайлбар толийг уншиж байсан хүнээс хэрэг болго асуулаа.Яагаад хэрэг болгосон бэ гэж үү? хэхэ Миний нэр Түвшинбаяр л даа