2007-06-29

Ажилчин гаргаад хөгжих үү, оюутан илгээж хожих уу?

Солонгост хар ажил хийх эрх олж авах гэж монголчууд төв цэнгэлдэх хүрээлэнд хөөрхөн дажин үүсгэжээ. Их хуралд сонгогдохын тулд Солонгос явуулна гээд амлачихсан төрийн түшээд нь тийм ажлыг дэмжихээс өөр яахав. Манай "ядарсан" эдийн засагт их том нэмэр болж байгаа гэлцээд л, алгаа ташин, цүндгэр гэдсээ илсээр хөөрхий иргэдээ үдэж гаргана даа. Уг нь манай эдийн засаг чинь мөнгө нь илүүдээд байгаа юм гэнэ лээ. Тэгээд л төсвөө нэмээд байгаа юм гэсэн шүү.

Уул шугамандаа бол удирдагч хүн алсын хараатай байх ёстой гэжугаа. Гэтэл өнөөгийн Монголын дарга нар масст таалагдахын тулд тэдэнтэй адилхан "сэтгээд" байх шиг. Өнөө маргаашаа харсан, хэдэн зоосны төлөөх өрсөлдөөнөөс илүүтэйгээр 20, 30 жилийн цаадахыг тольдсон мэргэн ухаан хэрэгтэй байгаа бус уу?

Шулуухан хэлье. Ажилчин гаргаад улс орон хөгждөггүй. Харин ажилчин авсан улс л улам баяжиж байгааг бид бэлээхэн харж байна. Япончууд Филиппин зэрэг Зүүн өмнөд Азийн улсууд болон Бразилаас ажилчид ихээр авдаг. Японд хөгшчүүлийг асардаг, аяга таваг угаадаг ажил хийхэд тэдгээр ажилчид эх орондоо байгаагаас хэд дахин илүү цалин авдаг. Япон өртөг өндөртэй болохоор зардал нь ч хэд дахин нэмэгдэх л байх. Гэхдээ мэдээж хурааж хумьсаар хэдэн зоостой болно. Ер нь бол иймэрхүү хар ажилчдын ихэнх нь "шингэдэг", нутагтаа буцсан нь ч хариад их цалинтай ажил хийх боломжгүй байтал их мөнгөний амт авчихсан учраас буцаж очих арга сүвэгчилж эхэлдгийг янз бүрийн судалгаанууд харуулж буй. Монголчууд үндсэрхэг үзэлтэй тул бүгд харина гэж хэлэх хүн гарч магадгүй л дээ.

Солонгост Монгол таун гэж үүслээ, тэнд монголчууд нутагтаа байгаа юм шиг л хайрлаж дурлаж, салж сарниж, баяжиж, ядуурч, зовж, жаргаж байна. Харин тэдний тоо нэмэгдсээр ирсэн нь маргашгүй үнэн. Ард нь тэднийгээ үдэж гаргаад, бөртийтлөө хүлээх аав ээж нь хөгширсөөр...
Тэд өөрсдөө өнгөрсөн хүмүүс болохоор үр хүүхдээ л сайн боловсролтой болгоё гэж бодох нь элбэг. Харин өөр соёлд, харь хэлээр шулганан өсч өндийх тэд нь эргээд Монголоо ойлгодог болж өсөх нь эргэлзээтэй.

Харин эрдэм сурахаар харь газрыг зорьж буй оюутнуудын хувьд? Мэдээж тэдэн дунд очсон газраа үлдэж хоцрох хүн бийг үгүйсгэхгүй. Гэхдээ тэдний ихэнх нь эх орныхоо болон өөрийнхөө ирээдүйд итгэдэг, түүнийхээ төлөө одоо хөрөнгө оруулалт хийж буй хүмүүс. Тиймээс 20, 30 жилийн дараа тэд л Монгол орныг авч явах болно. Тэр цагт боловсрол мэдлэгээр бусад улсаас хоцрохгүй байж, дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхая гэвэл оюутан залуусаа дэмжих хэрэгтэй билээ.

Өнөөдөр засгийн газрын тэтгэлэг, гадаад улсын тусламжаар шилдэг залуус маань олноороо гадаадад суралцахаар одож байна. Сонгуульд өрсөлдөх гэж буй эрхмүүд маань Солонгос руу ажилчин явуулна гэж биш, Америк, Япон, Герман руу оюутан илгээнэ гэсэн амлалтаар өрсөлддөг байгаасай гэсэндээ үүнийг тэрлэлээ.

12 comments:

Anonymous said...

Gadaadad oyutan suraltsuulj, bolovsrol ruugaa chiglesen hurungu oruulalt hiih ni hugjliin garts gedgiig yapon, solongos zereg hugjsun ulsyn turshlagaas haragddag gedeg tuilyn unen. mongol turiin zugees ene tal deer chamlahaargui geree heleltseer hiideg ni ch hudlaa bish. Gevch nuguu undur bolovsorson zaluus maani delhiin haana ch huleen zuvshuurugduh bolovsroltoi bolood ireheer hussen gazraa hudulmuruu zuvuur uneluuleh handlaga iluu baigaag yu gej tailbarlah ve. Turiin demjlegtei, gadaadyn hurunguur mongolyn neriin umnuus sursan oyutnuudtai mash hatuu geree hiij harin ch butsaj ireh hatuu nuhtsuliig tavihgui bol mongol tur hugjliinhuu hurdyg saaruulsaar baih bolno. Niit hun amyn hed ni undur bolovsrol ezemshih hemjeenii oyuny potentsialtai bilee gedgiig bodoj uzsenuu? Huuchin systemiiin uyed uyiinhneesee shalgarsan manlai geh 1000, 1000-n oyutnuudyg ulsyn zardlaar gadaadad yavuuldag baisan ch ihenh olonhi ni diilelgui hayaad huugduud irdeg baisan jishee bii. tegtel yadarsan heden zuun myangan ajilgui, deerees ni oyuny potentsialgui massyg yah ve? Uul ni chi uuriiguu blog bichdeg niit humuusiin huruu daram heden elite-uudiin neg geed tunhaglaad baigaagui biluu? Yumyg olon talaas ni harsan niitiin erh ashigt niitssen gartsttai gargalgaagui amidrald oirhon yum bicheech dee.

Агьнууд Х.Зоригт said...

Сэтгэгдэл үлдээсэн нэргүй (нэрээ нуусан?) зочинд баярлалаа.

Олон хүний дунд тийм хүмүүс байхыг үгүйсгэхгүй ээ. Юмыг хорьж цагдах тусам буруу замаар будаа тээдэг гэдгийг архидалт, биеэ үнэлэх зэрэг үзэгдлүүд харуулж байгаа билээ. Ийм учраас хатуу нөхцөлтэйгээр гадаадад суралцуулдаг болгохыг би дэмжихгүй. Харин ч ажил хийж мөнгөтэй болохоор явж байгаа хүмүүсээс илүү, тэтгэлгээр суралцахаар явж буй хүмүүсийн нутагтаа харьж буй хувь өндөр гэдэгт би итгэлтэй байна. 15 жилийн дотор 70 хувь нь буцаж ирж байвал эрүүл үзэгдэл гэж би бодож байна.

Оюуны потенциалын хувьд би монголчуудыгаа өндөр чадавхтай гэж боддог шүү. Харин тэр дундаас нь хаядаг хүмүүсийн хувьд бол тэгснээрээ амьдралд хожиж гарсан ч юм билүү, түүнийг та бид хоёр шүүхгүй шүү дээ. Хамгийн гол нь гадаадад суралцаж үзнэ гэдэг маань эх орноо нэг удаа гаднаас нь харж, бусадтай харьцуулж үзэх боломж олгодгоороо давуу талтай.

Өөрийнхөө бичсэн зүйлийг харин ч УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн амлалтаас илүү амьдралд ойрхон гэж бодож байгааг минь болгооно уу. Харин би өөрийгөө блогчид дундаа элит нь энэ тэр гэж бичсэн удаа байхгүй шиг санагдах юм, та андуурсан бололтой.

Цаашид ч бас үзэл бодлоо хуваалцаж байхыг минь зөвшөөрнө үү. Баярлалаа.

зЭрЭгЛэЭ said...

Sain uu. Neeree saya Solongos ruu arvan xeden myangan xun garch ajillax bolsniig sonsood setgel emzeglej suuna. Mongold ajliin bair baixguidee yavj baigaa bish bolxoor tednii oron zai, xuch xodolmoriig nohohiin tuld xyataduudiig l xosolj ajilluulax bolox ni ee gej.
Bichsen zuiltei sanal jaaxan zorj baigaa ganz xoyor yumaa comment bolgood bichvel durguizexgui biz ee.
1. "нутагтаа буцсан нь ч хариад их цалинтай ажил хийх боломжгүй байтал их мөнгөний амт авчихсан учраас буцаж очих арга сүвэгчилж ... үр хүүхдээ л сайн боловсролтой болгоё гэж...өөр соёлд, харь хэлээр шулганан өсч өндийх тэд нь эргээд Монголоо ойлгодог болж өсөх нь эргэлзээтэй" gesen ni zovxon ajil xiij bui xumuus bus suraxaar yavsan oyutnuudiin dund ch baidag uzegdel bolxoor neg tald xamaatuulax ni zov uu?
2. "хар ажилчдын" gej nerlesen ni jooxon evgui sanagdaad. Socialismiin ueiin seheeten, ajilchin angi gej angilj baisniig sanagduulav.
3. "харь газрыг зорьж буй оюутнууд ... 20, 30 жилийн дараа тэд л Монгол орныг авч явах болно" Xarin xori, guchin jiliin daraa ted ireed mongoliin xogjliin bodlogiig zov todorhoiloj tor zasgiin tolgoid garch udirdan zalax xurtel xuleej chadaxgui bolood onoodor xumuus olon myangaaraa gadaad ruu ajil xiix gej yavj baigaa baix l daa. Gehdee ganz gadaadad suraad irsen oyutan-seheetenuud l Mongoliig avch yavna gej neex mundag onzlox ni xaashaa ch yum. Buten neg ulsiig avch yavax gedeg neg xeseg buleg bus tuxai ulsiin xun buriin nuruun deer baidag achaa bolvuu. Socialismiin ueiin seheeten ni udridaad ajilchin angi ni xotlogdood yavna gesen uzel shiljiltiin ued ch urgeljleed bugd l "seheeten" bolox geed TMS zereg tusgai mergejliin bolovson xuchnii bodlogoo orhigduulsan. Odoo ergeed ter TMS-iin togtolzoogoo bosgox gej uls maani uxnataj ogch baigaa. Minii xuvid gadaad ruu oyutan surgax ni unexeeriin zuitei ch ene bol asuudliig shiidex arga zam bish gej boddog. Gadaad ruu oyutan gargahiig shiidex amarhan ch baix. Xarin yamar salbart xeden oyutan surgaad, egrej iruuleed, xaana yaj ajilluulax, yug xiilgej buteelgex be gesen bodlogiig bolovsruulax ni gol bolvuu.
4. Сонгуульд өрсөлдөх гэж буй эрхмүүд маань Солонгос руу ажилчин явуулна гэж биsh bas gadaad ruu baaxan oyutan surgana ch gej bish xarin gadaadad ch sursan bai, dotooddoo ch sursan bai, ogt suraagui ch bai Mongol xun Mongoldoo xun shig ajillaj amidrax erh choloo, bolomj, tsalin, batalgaag bii bolgoxiin toloo zutgeesei gej xusdeg.
Za ooroo bichixgui mortloo xunii bichsen yumand comment bicheed baaxan sunjuu unjuu yum bolchixloo.
Xen medlee. Olon urgalich uzel mandtugai gsn.

Агьнууд Х.Зоригт said...

Зэрэглээ эгчид хариу өгье өө гсн.

1. "нутагтаа буцсан нь ч хариад их цалинтай ажил хийх боломжгүй байтал их мөнгөний амт авчихсан учраас буцаж очих арга сүвэгчилж ... үр хүүхдээ л сайн боловсролтой болгоё гэж...өөр соёлд, харь хэлээр шулганан өсч өндийх тэд нь эргээд Монголоо ойлгодог болж өсөх нь эргэлзээтэй" gesen ni zovxon ajil xiij bui xumuus bus suraxaar yavsan oyutnuudiin dund ch baidag uzegdel bolxoor neg tald xamaatuulax ni zov uu?

Энд харьцангуй ойлголт явж буй. Сүүлийн үед гадаадад сурч буй оюутнуудын дунд сайн дурын хөдөлгөөн, нийгмийн туст үйл ажиллагаа идэвхжиж буй нь тэднийг мөнгөний төлөө гэхээсээ илүү өөр юманд зүрх сэтгэл нь цохилж байгааг харуулж байна гэж бодож байна.

2. "хар ажилчдын" gej nerlesen ni jooxon evgui sanagdaad. Socialismiin ueiin seheeten, ajilchin angi gej angilj baisniig sanagduulav.

Нээрэн эвгүй хэллэг хэрэглэсэн байна шүү, уучлаарай. Уг нь бол амихандаа сонингуудаар "боолын хөдөлмөр эрхлэгсэд", бараг л боолууд гэх нь холгүй байгааг арай зөөллөсөн ухаантай. Орчин үеийн цэвэрхэн хэллэгээр бол "цэнхэр хувцастнууд" гэх нь байна, тийм үү?

3. "харь газрыг зорьж буй оюутнууд ... 20, 30 жилийн дараа тэд л Монгол орныг авч явах болно" Xarin xori, guchin jiliin daraa ted ireed mongoliin xogjliin bodlogiig zov todorhoiloj tor zasgiin tolgoid garch udirdan zalax xurtel xuleej chadaxgui bolood onoodor xumuus olon myangaaraa gadaad ruu ajil xiix gej yavj baigaa baix l daa. Gehdee ganz gadaadad suraad irsen oyutan-seheetenuud l Mongoliig avch yavna gej neex mundag onzlox ni xaashaa ch yum. Buten neg ulsiig avch yavax gedeg neg xeseg buleg bus tuxai ulsiin xun buriin nuruun deer baidag achaa bolvuu. Socialismiin ueiin seheeten ni udridaad ajilchin angi ni xotlogdood yavna gesen uzel shiljiltiin ued ch urgeljleed bugd l "seheeten" bolox geed TMS zereg tusgai mergejliin bolovson xuchnii bodlogoo orhigduulsan. Odoo ergeed ter TMS-iin togtolzoogoo bosgox gej uls maani uxnataj ogch baigaa. Minii xuvid gadaad ruu oyutan surgax ni unexeeriin zuitei ch ene bol asuudliig shiidex arga zam bish gej boddog. Gadaad ruu oyutan gargahiig shiidex amarhan ch baix. Xarin yamar salbart xeden oyutan surgaad, egrej iruuleed, xaana yaj ajilluulax, yug xiilgej buteelgex be gesen bodlogiig bolovsruulax ni gol bolvuu.

Ямар салбарт сургах вэ гэдгийг үнэхээр бодууштай. Би ч гэсэн баялгийг бүтээдэг байгаль, техникийн ухаанаар оюутнуудыг түлхүү сургаасай гэж бодож явдаг. Миний гүйцэтгэх захирлын албыг нь оромдсон "Тойрог" сан оюутнуудад тэтгэлэг олгодог байхдаа байгалийн ухаанаар суралцдаг байх гэсэн шалгуур тавьж байсан. Хэрэгцээтэй мэргэжлээр сургаж чадвал буцаж очиход ажлын байр хангалттай бий гэж боддог.

4. Сонгуульд өрсөлдөх гэж буй эрхмүүд маань Солонгос руу ажилчин явуулна гэж биsh bas gadaad ruu baaxan oyutan surgana ch gej bish xarin gadaadad ch sursan bai, dotooddoo ch sursan bai, ogt suraagui ch bai Mongol xun Mongoldoo xun shig ajillaj amidrax erh choloo, bolomj, tsalin, batalgaag bii bolgoxiin toloo zutgeesei gej xusdeg.
Za ooroo bichixgui mortloo xunii bichsen yumand comment bicheed baaxan sunjuu unjuu yum bolchixloo.
Xen medlee. Olon urgalich uzel mandtugai gsn.

Аанхаан, ер нь бол тийм. Энэ бол жоохон Баабаржсан бичлэг байлаа. Өнөө маргаашийг харсан амлалтаас илүүтэйгээр алс ирээдүйгээ харсан зүйл боддог байгаасай гэсэн санаа.

зЭрЭгЛэЭ said...

he he he. Dor ni tov xiitel xariu bichij baina shuu, Zorgit "duu xuu" gsn ;-).

Anonymous said...

Мэдээж хэрэг бодлогын хувьд буруу, гэхдээ цаг хугацааны хувьд авч үзвэл бас шууд хэлэхэд хэцүү л байна. Богино хугацаанд авч үзэх юм бол дотоодод ажлын байр хангалтгүй, нарийн мэргэжилд сургадаг байсан хуучны систем үгүйлэгдэж ажил байвч тэнцэхгүй байгаагаас хүмүүс хэсэг хугацаанд үхэн хатан ажиллаж хэдэн төгрөг олоод буцаж ирэхийг хүсч байна. Харин дунд болон урт хугацаанд авч үзвэл нөгөө хүмүүс маань нэг тогтмол, техник ажил хийсээр өмнөх шигээ л нийгэмдээ буцаж ирнэ, тэр үед мэдлэгт суурилсан эдийн засгаас улам хоцрогдоно. Тэгэхээр үүнд одоогийн нөхцөл байдлыг өөрчлөхгүй байгаа төрийн бодлого маань л буруутай юм шиг санагдаж байна.

Anonymous said...

Ta hed harin end saihan yariltsjee. Yahav minii heleed baigaa unuugiin nuhtsul baidal, erh chuluu ardchilal, globalchlal geed yariad baih yum bol naad zah ni hunii erh chuluug boogduulsan asuudal bolno. bodit unen iim l bolchood baina. hamgiin suuld bolovsrtoloo neleen tseneglesen bas ch gej umnu ni IH-d suuj baisan, turiin umchiin horoog tolgoilj yavsan Enhbold guia gehed l uls ornoo hugjuulii geed hudluh l yostoi bishuu. getel ene jiliin UIH-yn chuulgan deer zuuchlah tovchoo, gadaadad ajilchin gargah gej hamgyn ih duugarsan hun shuu dee. Bur huviin umchid tur hutgaldlaa geed saidyg ni hurtel uuruu sanal oruulaad husaad hayachihsan biz dee. Suuld ter solongosuudyn burtgeliin uyed bas l neg l ih ard tumendee hair zarlasan, erh ashgyg ni hamgaalsan hun bolj baahan hel am tatlaad guisen. Yag unendee bol uurinhuu zuuchilj mungiig ni avchihsan karmaanyhaa heden zuun huniig shahah geed humuus deer dooroo oroltsson bishuu? Ene hun Zorigt bid 2-oos muudaa ingej duugaraad bainauu? Nuhtsul baidlyg arai uur nudeer haraad bainauu? Bodoh l asuudal. Chinii heleed baigaa chine unuuduriin bodit unenees hol tasraad bainaa. Enhrii hairt MAHN mandtugai, Ih udirdagch Yu. Tsedenbal mandtugai geed baigaa yum shig sonsogdood bainaa. bid myanga boli gesen ch ene humuusiig boliulj chadahgui ni oilgomjtoi baigaa l daa. Tegeed ch ene humuus gadaad surahaar yavj baigaa humuus shig ih ih hemjeenii mungu turuus neheegui. uursduu munguu tuluud, darga tserge nartaa bas zuulchilsny huls gej uguud ulaan garaaraa amidrald temtseheer yavj baigaa gedgiig bas yalgaj salgaj oilgoh heregtei baih. Surah oyutnuudyn tuhaid bolomj l oldvol yavuulah l heregtei. uldeh ni uldene l biz. ergej irsen ni uls ornoo jaahan ch gesen tuvhnuultel, heden zaluus ar amidralaa zalguulj l baina biz dee. Tur ulsaa tuvhnuuleed tsalingaaraa amidrah nuhtsuliig ni burduuleed end tend ajillaj amidarch baigaa zaluusaa urialan duudaj bolno shuu dee.

Anhny zochin

Anonymous said...

Yahav sanaa ni zov ch,
zarim neg ug, helleg ogtoos taalagdsangui.Yavaandaa bichij surna biz dee.
Minii duu yavj hicheelee sain hii. Bi ch gesen ajilaa sain hiiye.
Tegvel naanadaad huvi hund, tsaashlaad uls eh orond mini tustai bolov uu.

Anonymous said...

hi.
bichlegiin gol sanaanaas zurj magadgui.
mongol ulsiin huvid hugjliig turgesgeh gol salbar ni bgaliin uhaan tehnik tehnologiin salbar gej boddog. gadaadad surna gedeg tuhain ulsiin hugjil tehnologiig ch bas sudalna gesen ug bizdee. gevch oyutnuud maani such bui ulsiinhaa delhii niited huleen zuvshuurugdsun tehnologiig gazar deer ni ochood sudalj garaaraa hurch chadaj bgaa bolvuu.
bid shine zuil buteeye gevel her ih tsag hugatsaa zartsuulahiig medehgui. tuuniig huleej suugaad bval mongoliin hugjil todii hemjeegeer saarah bishuu. harin ajilchid tehnik tehnologitoi ni tulj ajillaj bgaa humuus. gadaadiin brand buteegdehuuniig mongolchilj chadah hamgiin bolomjtoi humuus bol ted. Mongol ulsaa manduulie.

Anonymous said...

Уйдсан үедээ зарим нэг блог сонирхох юм. Ихэнхи хүмүүс бусдыгаа л уриалаад байдаг бололтой юмаа даа. Сурцгаая, эх орноо хөгжүүлцгээе, бүгдээрээ байгалиа хамгаалцгаая гэх мэт янз бүрийн л юм уриалах юм.
Та энэ удаа бас нэг талаас гадаадад оюутан гаргахыг дэмжие гэсэн уриалга, нөгөө талаас гадаадад байгаа оюутнуудад та бид эх орондоо хэрэгтэй хүмүүс санаж явагтун гэсэн мессеж өгч байгаа юмуу гэж ойлголоо.
Ярьж бичих яахав, гол нь хийх л хэрэгтэй байна даа.

Эрдэнэболор Германаас

Anonymous said...

hi,
july 06-nii bichlegiig unshaad neg yum sanaand orj irlee, uneheer gadaadad uildverlel deer ajillaj bgaa humuusiin huvid surah zuil bas ihtei bdg bhaa, bas ajillaj ch surdag bh. minii neg sonsson zuil gevel solongosd oimsnii uildvert ajillaj bgaad irsen neg mongol zaluu mongoldoo oimsnii uildver baiguulaad, ih aytaihan oimsnuudiig uildverlej, bolomjiin uneer zah zeeld niiluulj bgaa suragtai bsn. uuniig sonsohod ih l taatai bailaa, gol ni buteegdehuun ni ih aytaihan bolj bgaa gesen, humuusiin taashaald hurj bga gene lee..

Туяа said...

Юун түрүүнд санаа авууштай сэдвээр бичсэнд баярлалаа. Миний бодлоор улсын ирээдүйн хөгжлийн төлөө залуусын боловсролд анхаарах нь зөв. Тэдний ирэх нь ирээд тэндээ ажиллах нь ажиллах байх. Бас нэг юм байна. 10 жил төгссөн, дээд боловсрол эзэмшээгүй, амьдрал хүнд хэцүү байгаа хүмүүс гадаадад ажиллахад буруудах юмгүй юм шиг ээ. Тэд нар гадагшаа явснаараа хувь хүнийхээ үүднээс их зүйл сурна. Ж нь: хүмүүстэй зөв боловсон харьцах, биеийн ариун цэврийг сахиж байх, хэл ус сурах гээд. Олон нийтийн дунд биеэ зөв авч явна гэдэг чинь тухайн хүний соёлыг хэмжих том шалгуур. Энэ талаараа бол хэрэгтэй юм шиг ээ.