Саяхан болж өнгөрсөн Японы парламентийн дээд танхимын сонгуульд хүний эрхийн төлөө тэмцэгч хэмээн алдаршсан Кавада Рюүхэй гэгч 31 настай залуу хамгийн өрсөлдөөн ихтэй Токио хотын тойрогт бие даан нэрээ дэвшүүлж, эрх баригч Либерал Ардчилсан Намын 12 жил парламентэд суусан туршлагатай улс төрчийг ялж сонгогдсон юм.
Яагаад түүнийг онцлох болов оо гэхээр тэр 6 сартайдаа цусны өвчтэй болох нь тогтоогдож, 7 настайгаасаа цус өтгөрүүлэх эмчилгээ хийлгэж эхэлжээ. Гэтэл 3 жилийн дараа эмчилгээний үеэр ДОХ-ын халдвар авсан нь тогтоогдсон бөгөөд тэр үед 30 нас хүртлээ амьдарна гэж бодоогүй хэмээн ярьсан байдаг. Түүнтэй төстэй байдлаар хохирсон хүн Японд маш олон гарсан гэдэг.
Кавада ДОХ-ын халдварыг тараасан дээрх хэрэгт буруутай хүмүүст хариуцлага тооцуулахаар хохирогчид шүүхэд гомдол гаргахад 17 настайгаасаа нууц нэрээр оролцож эхэлсэн байна. 2 жилийн дараа буюу 1995 онд жинхэнэ нэрээ зарлажээ. Тэдний тэмцэл үр дүнд хүрч, 1996 оны 3-р сард шүүх тэдний талд шийдвэр гаргасан юм. 1997 онд "Кавада Рюүхэй ба Хүний эрхийн төлөө тэмцэгчид" байгууллагаа байгуулж, хүний эрхийн төлөө тэмцлээ үргэлжлүүлж иржээ.
Энэ жил улс төрд орохоор шийдсэн түүнийг дэмжигчид маш олон байгааг Токиогийн иргэд түүнд итгэл хүлээлгэж парламентийн танхим руу илгээсэн явдал илтгэж байна.
Түүний талаар япон, англи википедиа дахь өгүүллийг эндээс уншина уу. 川田龍平, Ryuhei Kawada
Монголд ялзарсан төрийн эсрэг иргэний хөдөлгөөнүүд өөрсдөө хууль зөрчин байж тэмцэж буй. Тэднийг масс дэмжиж буй авч нийгмийн боловсролтой хэсгийнхэн арай өөр зүйлийг хүсэн хүлээж буй мэт. Төрийг цэвэрлэх, үүний тулд хуулиар хүлээн зөвшөөрөгдсөн байдлаар тэмцэх, хуулийн мэдлэгээ ашиглан хүмүүсийг хулгайч луйварчдаас хамгаалах хэн нэгэн өнөөдөр Монголд үгүйлэгдэж байна. Ард түмэн шилийн сайн эрст талтай байдаг ч тэглээ гээд хэзээ ч тэднээр улс орноо удирдуулна гэдэггүй, яагаад гэвэл төрийг удирдах нь мэдлэг чадвар шаардсан ажил. Тийм болохоор шилийн сайн эрсийн "араас орж" гудамжны тэмцэл явуулж буй иргэний хөдөлгөөнийхөн төрд төлөөлөгчтэй боллоо гээд төрийг төвхнүүлж, эрүүлжүүлж чадах эсэх нь эргэлзээтэй гэж би хувьдаа боддог юм.
Ямартай ч Монголын улс төр эрүүлжүүлэхт ороод удаж байгаа нь үнэн. Түүнээс гарах гарцыг ард түмэн хайж байгаа нь ч үнэн. Ардчилсан Нам, МАХН хоёр ханцуйн дотроо гар гараа барилцан, ард түмнээсээ сэм нийлж нам хуйвалдаад, хэн нь ч төрийн толгойд гарсан ялгаагүй мэт санагдах болж. Баабартангууд Ардчилсан намын "маанийг уншиж", МАХН-ынхы доторх хагарал зөрчил тэдний мөхлийг ёрлож буй гэдгийг ард түмэн чимээгүйхэн толгой дохин хүлээн зөвшөөрч буй.
Учир иймээс ирэх жилийн сонгуульд одооноос гадаад дотоодод өндөр боловсрол эзэмшсэн, улс төрийн бохир тогоонд гараа дүрж амжаагүй, албан тушаалыг зорилгоо биш арга хэрэгслээ болгон ард түмэндээ өөрийгөө зориулахыг тэргүүнд тавьсан шилдэг залуусаа сойвол ямар вэ? Хэтэрхий утопист сонсогдож байна уу? Гэхдээ өнөөгийн Монголын улс төр танд таалагдахгүй байгаа биз дээ? Яавал дээр вэ?
"Цаанаасаа тэгээд байдаг"...
1 month ago
8 comments:
http://boldoo2.blogspot.com/, mongoliihoo tuhai bichdeg zaluugiin blog.
Уг нь бол бохир ажилд гар хөл дүрээгүй залуусыг сонгуульд нэр дэвшүүлнэ гэдэг чинь их зөв санаа байгаа юм. Гэвч манай монголчуудын хүн амын бүтэц дийлэнх нь залуу талдаа хирнээ маш ядуу хоцрогдмол сэтгэдэг. Дал мөрөөрөө шороонд хутгуулж хутгуулчихаал дахиад л нөгөө дүүрсэн уран илтгэгч нараа сонгоод л зогсож байдаг. Ард түмний оюун санаа тийм залуу хүмүүсийг хүлээж авна гэдэг юу л бол. Өмнөх сонгуулийн өмнөхөн найзтайгаа маргалдаж байсан санаанд орлоо. Хэнийг сонгох бодолтой байна гэсэн яриа найзуудын минь дунд гарч нөгөө товариш ХУ намаас манай тойрогт хэн дэвшинэ түүнийг сонгоно гэдэг байгаа. Учир нь түүний аав гуай ХУ намын шүтэн бишрэгч юм байхаа. Би л хувьдаа залуу настай байж улирсан сэтгэхүйтэй нөхдүүдийг ойлгохгүй байгаа. Бас нөгөөтэйгээр тийм залуусыг хэн гаргаж ирэх вэ, хэрхэн нэгдэх вэ гэсэн том асуудал гарч ирнэ. Уг нь цаг хугацаа биднийг хүлээхгүйгээс хойш зориг шулуудаад эхлэх л хэрэгтэй байна.
дээрх нөхөрт хэлэхэд, мань хүний санаа бол "цагаан гартангуудыг" дэмжье гэж хэлээгүй байх шиг юм. миний ойлгосноор бол залуу үе маань шинэ манлайлагч, тэмцэгч, удирдан залагч үгүйлж байна. түүнээс биш хар бор ажил хийснээр буруудаад байн нь юу л бол.
би бол дотроо Ганбаатарыг (сая МҮЭ-ийн дарга болсон) энэ үүргийг гүйцэтгэхэд тодорхой хэмжээгээр тохирох хүн гэж бодож явдаг.
хүндэтгэсэн Sarga
Sain baina uu?
Bi ooriin chine bichleguudiig nileed ertnees unshij b.na. Hund heregtei ogoojtei yum bichij, olontoigoo huvaalzaj b.gaad chine talarhaj baidag bogood zaashidiin bichlegt chine amjilt husie. Ooriin chine bichsen blog neeh tuhai zovlomjiig chine sayahan haij b.j olloo. Tegeed blog neeh sanaatai yum l daa. Herevee oort chine yamar negen tovog chiregdelgui bol nadad neg GMAIL-iin urilga yavuulaach gej guih gesen yum. Zaashid tanilzaj sanal bodloo huvaalzaj b.na gedegt naidaj b.na.
hundetgesen Byambaa.
Detsschland. Goettingen hot.
Saikhan bichleg boljee.
Ta nuguu Genco tour company-n aylaliin talaar medeelel sonirhoj bsan Japand bdag Zorigt mun uu? Nadad ter hun ih heregtei bgaamaa, bi net-r hesch yvaad uuriin chin blog ruu orood irlee.Ydaj bhad bi ovog-g ni medehgui bn. Ter hun ymar ch bsan Mongoliin talaas japan-d nleed tom tuluulugch bsan, Mongol Yaponii hamtiin ajillagaanii.Ta mun uu
?
Suvd.B
>Byambaa
Сайн байна уу. Баярлалаа. Gmail нь одоо заавал урилга шаардахгүйгээр, шууд бүртгүүлээд хаяг нээлгэж болдог болсон байгаа. Танд амжилт хүсье.
>black pearl
Таны хайсан хүн би биш ээ.
Sain uu?
Hariu bichsend mash ih bayarlalaa.
Odoo uzeed alddag heregee.
Sain uu ? Uuriin chini blog ih taalagdlaa. Damaa Niitlelin chini sedeviin butets. Niitlel bolgon chini Gadaadiin uls ornuudiig mongoltoi haritsuulj bichsen baidal chini negiig bodogduulhuits, surgamj avahuits ih zugeer yum baina. Bi say Bold Sandagdorjiin blogoos uuriin chini ene blogruu orj irlee. Uneheer ta buhen shig zaluuchuud l mongold maani heregtei baina. Hamgiin gol ni bid eh oron ard tumnee l gesen setgeltei baival 2 say garuihan huntei Mongol oo ugz tataad bosgood ireh yum baigaamdaa. Neg mod gal boldoggui, neg hun ail boldoggui gej asgatsan budaa shig ene tend neg negeeree shanalaad yu ch uurchlugduhgui. Negdej huchee negtgeh l chuhal baina. Harin yaj gedeg l ??
Post a Comment