2009-02-03

Мориноосоо унадаг монгол дарга

Ерөнхий сайд С.Баяр мориноосоо унаж, нуруугаа бэртээн хэвтрийн дэглэмд орсон тухай мэдээ өнөөдөр нүдэнд өртөв.
Өмнө нь ЮүТүбээр ерөнхийлөгч Н.Энхбаярын мориноос унаж буйг харуулсан бичлэг үзэж байсан юм байна. Тэгэхээр чинь манай дарга нар морь унах, мориноос унах хоббитой юм уу даа гэж бодогдмоор...
Гэтэл үүнийг чинь гадаадын дарга нар ойлгохгүй л дээ. Яагаад гэвэл тэд нар мориноос унах нь битгий хэл машинаасаа унаж үзээгүй улс. Ижил мөрнөөр нутагтай, монгол цустай, Үлэмжийн удмын хүү Кирсан Монголд айлчилж байгаа тулдаа байдлыг ойлгож байгаа байх. Халимагаас өөр орны удирдагч манайд айлчилж ирсэн байхад манай ерөнхий сайд мориноосоо унасан гэсэн шалтгаанаар уулзалтаа "тасалбал", тайлбарлаж ойлгуулах гэж хөөрхөн зүдрэх л байсан байх.

Тэр морь нь ч гэж морь. Том даргын унаа байж, номхон зогсч байгаад унуулчихгүй. Аягүй л бол манай даргыг дөчин мянгатад төрж өссөн, морь малаас хол, хотын сэхээтэн айлын хүүхэд гэдгийг туслахууд нь урьдчилж тэр моринд хэлээгүй дээ.

Дарга минь бас даанч яав даа, Хандгайтад цанаар гулгаж яваад шууд өмссөн хувцастайгаа очоод морь (мориноос) уначих гэж... Ажлын албаныхан нь юу хийж байдаг улс вэ! Ерөнхий сайд чинь ганцхан өдөрт мааш олооон ажил амжуулж байдаг, тэр болгонд нь тохирсон хувцсыг нь бэлдэж өгөх үүрэгтэй баймаар, ядаж л манай ерөнхий сайд чинь "өрх толгойлсон ганц бие эр хүн" шүү дээ.

Эмээл нь ч гэж эмээл... Том дарга юм чинь том гуталтай байна гэж мэддэггүй юм байх даа, дөрөөнд нь хөөрхий гутал нь багтаагүй гэж байна шүү дээ.

За за дэмийрэх ч яахав, хүн шоолж байж өөрөө дэншанаасаа* унах вий...

* Дэнша - цахилгаан тэрэг гэсэн утга бүхий жийбэн үг.

4 comments:

Anonymous said...

hehe, ovoo l onood khelchikhlee shuu. denshaanaasaa unan gej bkhgui bkh kharin urdan unval yaana. gomgomjtoi yavah kheregtei shuu. yalanguya japan shig iim gazar

Buya said...

Манай томчууд дандаа л мориноос унадаг юм бишүү.хотод тансаг машины зөөлөн сандал дээр сууж явсаар байгаад морь цогио мориний ая даахгүй болтлоо.............гэж ирээд муулах ч яахав.Гай газар доороос гахай модон дотроос гэдэг шиг болгоомжгүйгээсээ унасан ч байж болношүүдээ.Унаж яваа морь бухчихсан ч юм билүү хэхэ бүү мэд.ер нь унасан морь нь санаатайгаар бухсан болхоор Нямдорж тэр морийг саатуулсан байхаа хаха.за за бушуухан шиг эдгэж улс орноо хөгжүүлэх хэрэгтэй.

xvv said...

Солонгос явж эмчлүүлж байгаа гэсэн... Хэлэх ч үг алга...

Энэ Word verification гэж тийм хэрэгтэй эд үү?

Anonymous said...

zodoldood neg tiim yum bolson baile . . .