Сайн байцгаана уу.
Яг одоо бизнесийн англи хэлний хичээлийнхээ даалгавар болох бизнес захианууд бичиж сууна. Ер нь бизнест зайлшгүй чухал хэрэгцээ болсон захидал бичих нь аргагүй л урлаг юм аа. Монгол хэлний бизнес захидлын загвар гэж байдаг болов уу, эсвэл яг англи хэлнийхтэй адилхан болов уу? Шинэ тутам хөгжиж буй бизнесийн хувь дахь дүрэм битгий хэл монгол хэлний зөв бичгийн дүрэм хүртэл боловсронгуй болоогүй байгаа гэж би боддог юм. Шар сонины сэтгүүлчид, цахим хуудсанд хүртэл үг үсгийн алдаа багагүй байдаг болохоор эзэмших нь хэцүү байдаг, эс бол дунд сургуульд эх хэлний боловсролыг муу олгож байна гэж хэлж болох юм. Та нар монгол хэлээрээ зөв бичиж чаддаг уу? Миний энэ тэмдэглэлийг бичиж эхэлсэн нэг шалтгаан гэвэл эх хэлээрээ бичиж сурах явдал учраас хаа нэгтээ утга найруулгын, дүрмийн алдаа байвал хайр найргүй бичиж байгаарай.
Саяхан хуванцраас бат бэх чанараараа үл дутах цаас үйлдвэрлэгдэж эхэлснийг World Business Sattelite нэвтрүүлгээр мэдээллээ. Хуванцар эдлэл дээр шошгыг наадаг байсан бол ийм цаасан дээр шууд хэвлэх боломжтойгоороо давуу талтай ажээ. Гэхдээ одоохондоо үйлдвэрлэлийн зардал нь өндөр байгаагаас их хэмжээгээр үйлдвэрлэгдэж эхлээгүй байгаа юм байна.
"Цаанаасаа тэгээд байдаг"...
1 month ago
1 comment:
Сайн уу? Бизнес захидлын загвар он удаан жилийн туршид, маш олон тооны захидлууд хоорондоо солилцогдох явцад бүрэлддэг байхаа. Ер нь тогтсон загварууд бүгдээрээ гэхүү ээ. Чи бидний хоорондоо харилцаж байгаа мэйлийн лист ч гэсэн бичих арга, хэлбэрийн хувьд бас нэг загварыг бүрдүүлж байгаа гэж боддог. Одоо монгол хэлний дүрэм болохоо байж байгаа ч, нийгэм өөрөө эмх цэгц рүү тэмүүлдэг юм шигээ. Тийм болохоор энэ бол түр зуурын үзэгдэл гэж бодож байна.
Чиний монгол хэлний найруулгыг би лав их үнэлдэг. Энэ бичиж байгаа юмаа заавал үргэлжлүүлээрэй, чамд өөрт чинь хэрэгтэй гэдгээс гадна, чиний араас олон хүн ингэж санаа бодлоо бичиж буулгадаг болоход нөлөөлөх биз.
Post a Comment