Өнгөрсөн сар миний хувьд амжилт бүтээл муутай, дэмий өнгөрөөсөн сар байлаа.
Такао ууланд авирсан, ах маань ирж, Японыг үзүүлж байгаа нь энэ хэмээн Сайтама, Тоокёо, ,Чиба, Канагава хавиар баахан таваргасан,
Монгол википедиагийн админаар сонгогдсон, семинарынхантайгаа цуг Кообэ орж,
Кообэ их сургуулийн маркетингийн нэгэн семинарын оюутнуудтай "
Луй Видон"-ы Япон дахь маркетингийн бодлого зөв эсэх талаар мэтгэлцэж ялсан,
ЯМОХ-ын удирдах зөвлөлийн гишүүнээр улиран сонгогдсон. Ингээд л гүйцэх шив.
Блогтоо хэд хэдэн бичлэг нэмэхээр эхэлсэн боловч нэг л онгод орохгүй, драфтлаад орхичихсон байгаа. Тэгж байгаад гүйцээнэ дээ.
12 сар болж, өрөөндөө халаагуур залгахгүйгээр байж суухын аргагүй хүйтэрчлээ. Гадаа зул сарын баярын уур амьсгал аль хэдийн орчихсон, хосууд хөтлөлцөж алхаад л...
Японд сурдаг оюутнуудтайгаа ярилцаад, суралцаж буй мэргэжлээрээ сурсан мэдсэн зүйлсээ бусадтайгаа хуваалцъя гэж тохироод, нэгэн блог нээсэн. Одоохондоо бусад маань бичлэг нэмээгүй л байна. Гэхдээ тун удахгүй янз бүрийн сонирхолтой бичлэгүүд нэмэгдэж эхлэх биз ээ.
Хаяг нь
www.erdem-yamoh.blogspot.comЭнэ нь яваандаа ижил төстэй мэргэжлээр суралцаж буй оюутнуудын бүлгэмүүдийг бий болгох зорилготой юм.
3 comments:
zul sar dohoj baihad end + 18 gradustai butsaad zun edr bolood gogo bna ,hehe
haraad bhad yaponyhan aimaar zavtai yumaa,
zorigt and bas bloggeruudiig erembelsen yum uu daa. bi ali deerees iim orolduulguud hiij baigaa l daa. uneheer setgel,tsag zavaa gargaj baigaa humuusiig arai ontslohgui bol bolmoorgui sanagdaad. japand neeree huiterch baina aa. yadaj ene aircon ni sain halaahgui yumaa
Post a Comment