2006-12-06

Маркстрат

Семинар дээрээ маркетингийн симуляц тоглоом тоглож буй гэж дээр нэг бичлэгтээ дурьдаж байсан. 11 үе тоглох ёстой уг тоглоомын маань 6 үе нь дуусаад байна. Одоогоор "манай ертөнц" дэх 5 компанийн хувьцааны үнийн өөрчлөлтийн график иймэрхүү л байна.

Хамгийн муу үзүүлэлттэй байж байгаад, одоо эрс өсч буй I компани нь манайх юм байгаан. Надаас гадна нэг япон, нэг тайвань охин байдийн. Эхэн хэсэгтээ яагаад ингэж муу байв аа гэдгийг ярина гэвэл их урт түүх болно. :P

Ер нь анхнаасаа манай 2 брэнд хямдхан, ашгийн хувь багатай байсийн гээд өөрсдийгөө өмөөрчвөл яасийн. Эхний үед R&D хийх эрх аль ч багт байхгүй байсан болохоор төсвөө сурталчилгаа, борлуулалт, зах зээлийн судалгаанд зарцуулаад таарав.

Харин 2-р үед "компанийн маркетингийн алба" гэж нэрлэхэд хэцүү шийдвэрүүд гаргасан нь хэдэн үе дараалан адагт явах шалтгаан болсон доо. Юуны өмнө бусад багууд R&D-д мөнгө зарцуулж, хуучин брэндээ сайжруулан, шинэ брэнд бий болгож байхад бид хээвнэг сурталчилгаа, борлуулалтынхаа зардлыг асар ихээр өсгөж суувай.

Болохоо байснаа мэдсэн бид 2-р үе дууссаны дараа өмнө нь энэ тоглоомыг тоглож байсан нэг сэмпайгаар хичээл заалгаж, стратегиэ үндсээр нь өөрчлөв. Юуны өмнө ашиг олж шалиагүй тул төсөв багатай байсан, тиймээс бүсээ чангалж байгаад байгаа 2 брэндээ сайжруулж, таргет болох сегментдээ улам ойртуулсан. Тэгээд гайгүй ашиг олж ирээд, 6-р үед баячуудад зориулсан нэг шинэ брэнд хүртэл гаргаж амжсан нь хувьцааны үнэ ингэж эрс өсөхөд нөлөөлсөн байх.

Одоо дахиад 5 үе үлдэж байгаа. Хувьцааны үнэ нь манайхаас илүү байгаа 2 компани шинэ бүтээгдэхүүний зах зээлд нэвтэрч, анх байсан зах зээлд буй бараанууддаа хангалттай мөнгө хаяж чадахаа больж ирж буй, дээр нь эхний хагасын тайландаа бид цаашдаа уг шинэ зах зээлд нэвтрэх бодлого барьж буй гээд бүлт үсэрсэн чинь нөхөд итгээд, нөгөө зах зээлдээ илүү мөнгө зарж эхэлж байх шиг байна лээ. Шанс даа. :D
Тэхдээ "баяжаад" ирсэн чинь шинэ зах зээл ч бас амттай харагдаж байна лээ. Тоглоом улам л сонирхолтой болж ирж байна даа.

4 comments:

Anonymous said...

Hi, sonirholtoi togloom shig sanagdlaa. Haanaas olj avah ve? heden hun toglodog? tuslamj uzuulne uu

khakmn@gmail.com

hasha said...

chi neuromarketing uzdeg uu?
Sayahan nikkeishinbun deer neuromarketingiin neg sudalgaanyi tuhai jijigheen niitlel baisan. Cola-d durtai humuus cola gedeg nerend ni boldog, harin pepsi-d durtai humuus zovhon pepsinii amtand ni orson uchraas durtai undaagaa songon uudag gesen neg jisheeg MRI gedeg indekstei holbon tailbarlasan baisan.
mo'n Caltech-iin neg yopon gar, hunii tarhin dahi brand-d durlah(brand shikou) processig zohitsuuldag hesgiig olson gej baisan. Neg l aimaar sanagdaad baigaam daa. Gemgui gudamjind yavj baital, neg ho'gjim egshiglenguut genet yum hudaldaj avah medrel eter olchuul yaanaa.
Ene talaar shine yum sonsvol duulgaarai.

Suuliin uyed neural science ih moodond orj baih shig bainaa. Ediin zasagt hurtel neuroeconomics geed shine ursgal uuseed baigaa. nikkei science setguuliin suuliin dugaart nileen urt oguulel garsan baina lee

Агьнууд Х.Зоригт said...

>anonymous
Энэ бичлэгийн гарчиг дээр хулганаараа товшвол уг тоглоомын цахим хуудас руу орно. Тэндээс дэлгэрэнгүй мэдээлэл олдох байх. MBA-ийн оюутнуудад зориулсан тоглоом учир зааварлагч багш гэж нэг хүн бүртгүүлээд, дараа нь оюутнуудаа бүртгүүлээд тоглох боломжтой юм шиг байна лээ. Манай семинарынхан нэг хүн нь 50 доллар төлж тоглож байгаа юм.

>hasha
Neuromarketing-ийг сайн мэдэхгүй юм байна. Ямар ч байсан бичсэнийг чинь үзвэл Consumer behaviour-ын нэг салбар нь бололтой. Гүнзгийрүүлж үзвэл гарч ирж мэдэх эд байна. Шинэ зүйл хэлж өгсөнд баярлалаа. Ямар ч байсан судалж үзнэ ээ.

Anonymous said...

Маркетингийн симуляц тоглоом гэдэг чинь их анхаарал татлаа. Миний хувьд анх удаа сонсож байна. Би ч бас маркетингийн чиглэлийн хүн болохоор тоглож үзмээр санагдлаа. Тэгэхээр энэ ямар учиртай тоглоом, яаж хэрхэн оролцож болох талаар ойлгомжтой, дэлгэрэнгүй мэдээлэл өгвөл талархах байна.