2007-06-03

Сэтгэгдэл=магтаал?

Ингэж ойлгодог бололтой блогчид мэр сэр байх юм. Өөрт таалагдаагүй, өөрийг нь шүүмжилсэн сэтгэгдлүүдийг түүж устгаад, өөрийн блогоо магтаал, урмын сэтгэгдлээр дүүргээд, түүндээ баясаад сууж байх нь гоё байдаг байх л даа.

Шүүмжлэл ингэхэд хаанаас гардаг вэ? Мэдээж одоо байгаагаасаа сайжраасай гэсэн сайхан сэтгэлийн угаас гарах нь олон. Харааж зүхсэн бүдүүлэг хэллэг ороогүй, эрүүл шүүмжлэлийг яагаад хүлээн авч сураагүй байна вэ? Шүүмжлэлээс зугтаагаад энэ нийгэмд хаа хүрнэ гэж сэтгэдэг юм бол? Тэдний дэргэд бүдүүлэг үг нь л олон болохоос, өөрийгөө хамгаалж үзэлцээд гардаг өнөө "алдарт" Гоожуур нь хамаагүй дээр гэж би бодном.

Блог гэдэг бол яахын аргагүй эзэн хүний өмч мөн. Тэр үзэл бодлоо хамгаалах эрхтэй. Тийм болохоор шүүмжлэл бичсэн хүний өөдөөс "Битгий хуц" гээд биччихэд падлийгүй. Гэтэл шүүмжлэлүүдийг нь эвтэйхэн түүж устгана гэдэг нь цензур ихтэй, социалист нийгмийн үеийн "Үнэн" сониныг санагдуулна. Ийм блогчид олон байвал иргэний сэтгүүлзүй гэж том дуугарах хэрэг алга. Тулга тойрсон зүйл бичдэг, өнөөгийн шар сонинуудын замаар Монголын блогийн хөгжлийг бүү замнуулаач.

Блогчдыг уншигчид нь л хурцална. Блог бол чөлөөт индэр байх ёстой. Гэхдээ тэндээс анархизм үнэртэх учиргүй.

18 comments:

Anonymous said...

Тийм шүү, Блог бичнэ гэдэг чинь бас хэн бүхний хийж чадах ажил гэж би л хувьдаа бодохгүй байгаа...
Блог бичдэг хүн ийм олон болсон байхад, тэднийг зөв хийж, буруу хийж гэж засаж залруулж байх шүүмжлэгчид байх ёстой ч юм уу гэж чиний бичлэгийг уншаад бодлоо л доо. Тэгсэн цагт жинхэнэ чанартай мэдээллүүд гарч ирэх бололцоо бас нээгдэнэ. Гэхдээ шүүмжлэл хамгийн гол нь үнэн, хурц, эрүүл байх ёстой юм. Ингэвэл хүн сая өөрийгөө хянаж, тэр хүндээ ч эргээд тустай байх юм болов уу даа...

byambaa said...

hi. zov shuu. deer minii blogiig soniko blog ve ene ter geed l shuumjilsen bsn. gehgee bi ustgaagui shuu. he he.

zarim neg hun shuumjilsen setgegdliig ustgachihsan bhiig olj harsan shuu.

Anonymous said...

Тиймэрхүү хүмүүс удкүй угаасаа эрүүл, шүүмжлэл бичдэг уншигчдаа алдаад, эргээд өөрөө байрандаа л эргэлдээд л үлдэнэ л дээ. Би лав миний хэрэг гаргаж цаг гаргаад, бичсэн сэтгэгдлийг устгачихсан байвал тэр хүний блог руу дахиж нээх шагайх сэтгэгдэл төрөхгүй л байх..

Anonymous said...

аа тийм гэхдээ мэдээж чатласан, рекламны дэмий бичлэгийг устгасан байвал тийм ч чухал зүйл биш ч, үзэл бодлоо илэрхийлээд бичсэн сэтгэгдлийг минь устгачихсан байвал хичнээн сайн бичдэг байсан ч тэр хүнийг үнэлэх үнэлгээ маань нэлээн доошоо явах байх.

Anonymous said...

Ooriin blogoo yaj udirdah ni
ter hunii huviin asuudal shd.
Durtaigaa uldeene, durguigee
ustgana. Ogt comment baihgui
bloguud zondoo baidag.
Terend emzegleed
irgenii setguul zui ene ter
geh hereg yu baisiin.Heneerhelee gej. Etsest ni blogger gej yamar huniig heleh ? chi densya otoko g medeh uu ?
Neeg ih zuil bicheed l baina. Ochood nuur tsaraig ni harval guljiisan humuuus baidag shd. Medeej huniig gadaad uzemjeer dugneh buruu ch deerhi shig hachin zuil bichihiin orond tolid harval deer baih shuu

Anonymous said...

Aahn tiim baih chi tegvel manidaa gar utasniiha dugariig sendlechih. Minii hicheel duusaj bn. Tiimees Japan oroh sanaatai. 10 jiliin chini and BAT

Anonymous said...

neeree minii gar utas +821031464420

Anonymous said...

bas neg um helii. Neeree sayahan mongolian tsahilgaan holboo gadaadaas orj irdeg tariffaa yamar ch shaltgaangui nemsen gej gadaadiin hevlel medeelleer tsatsagdsan gen uu ter talaar medeed naad blog deeree bicheedheeree mani ni tegeed unshii. angliin neg website deer tegej bichigdsen bn gj hov jiv sonsloo. ter talaar medeed bich. za utasniihaa dugaar maniruugaa or nadruu call. ok

Anonymous said...

Yer ni bol unen shuu. Asuudal devshuullee. neg hunii uzel bodlyg olnooroo heleltsej hundsun asuudlyg olon talaas ni avch heleltsehed setgegdel mash ih uuregtei. Bichsen yumaa ali ch talaaraa hamgaalj chadahgui bolood tegdeg yumuu? yum asuugaad esvel shudarga shuumjlel taviad baihad neg bol tag chig alga bolchihno. esvel ustgaad hayachihna. durgui hurmeershd. neg yum evluulj bichcheed busdaas magtaalaas uur yum husdeggui ulsuud olon taaralddag. ogt elii balai yum bicheed zugeer l buzarlaad gardag ch ulsuud baidag. iim tohioldold blogyn ezen archaad tseverlelee gehed buruudahgui biz. harin ter blogyg zaaval irgenii setguul zui ene ter gej het undur bolzol taviad busdyn bichgiin chadvar, oyuny chadavhi, uzel bodlyg yalgavarlah geed baigaag saishaahgui baina. shar soniny hemjeend bichnuu mergejliin tuvshind bichnuu tuhain hunii oyuny tsar huree hem hemjeenii asuudal. naadah chine harin busdyn bichlegt tsenzur togtooh gesen sotsializmyn uyiiin unen sonin shig sanagdlaa.

Legacy

Anonymous said...

"Блог бичнэ гэдэг чинь бас хэн бүхний хийж чадах ажил гэж би л хувьдаа бодохгүй байгаа..." ch geh shig. Ehleed blog gedeg zuilee sain oilgoldoo. Internet eer reketleh geed, hemjuur tavih geed baidag bolchihiin baina doo.
Oorsdiin oruulsan heden entry ee yu gej boddiin.

Anonymous said...

Bi neg hunii bichsen blog-g shuumjleh durtai huniig medeh um bn. Teriig XYY gedeg. Nadad blog bhgui l de. Gehdee bi shine blogchidiin blog-g unshij bhad dandaa XYY gdg blogch hunii blogruu dairsan barisan um bichdeg um bn lee gej. Ter demii...

Anonymous said...

хэ хэ, "Блог бичнэ гэдэг чинь бас хэн бүхний хийж чадах ажил гэж би л хувьдаа бодохгүй байгаа..." гэсэн гол санаа нь өөрийгөө хамаатуулж, өөрөө блогоо бичихдээ өөрийгөө голж, мэдэрсэн санаа минь юм шүү дээ... Одоо харин comment бичнэ гэдэг ч хэн бүхний хийж чаддаг ажил биш юм байна гэж нэмж бодох болов...

Anonymous said...

Blog bol hog yum. Tseg.

Anonymous said...

sain duryn yasliin bagsh nar aa gej...xexe,

Агьнууд Х.Зоригт said...

Миний бичлэгт сэтгэгдэл үлдээж, санал бодлоо солилцож буй хүмүүстээ баярлалаа.

5 дахь сэтгэгдэл үлдээсэн, нэрээ нуугч хүн намайг таньдаг бололтой, тийм биш бол намайг өөрийгөө толинд хараад гутармаар царайтай гэдгийг мэдэх ёсгүй л юмсан гсн. :-P Та харин блоггеруудыг бүгдийг нь тийм хүмүүс гэж бодож байгаа бол удахгүй Монгол маань дэнша отокогоор дүүрэх юм байна л даа, хэхэ.
Иргэний сэтгүүлзүй гээд том дуугараад байгаа маань "өдрийн тэмдэглэл" бичдэг хүмүүсийг хамаатуулаагүйг ойлгоно буй заа. Хувийн асуудлаа бичдэг блогт таньдаг хүн л биш бол сэтгэгдэл үлдээгээд байх хүн ховор биз гэж бодож байна.

>Legacy
Мэдээж спам, реклам, доромжилсон, хараасан сэтгэгдлүүдийг устгахад буруудахгүй. Өмнө нь бас бичиж байсан байж магадгүй ч, иргэний сэтгүүлзүй гэж том дуугарахгүй бол урагшаа ахихгүй, тулга тойрсон хэвээрээ байгаад байна л даа. Мэдээж 100 блог байлаа гэхэд 60 нь хувийн асуудлаа бичнэ, үлдэх 40 блогийн 35 нь заавал сэтгүүлзүй гэсэн нэр оноох шаардлагагүй, толгой доторхио эвлүүлж буй гэж үзэхэд нийгмийг эрүүл байлгахын тулд дор хаяж 5 блог нь сэтгүүлзүйн өндөр түвшинд бичигдэж байх нь хэрэгтэй учраас л иргэний сэтгүүлзүй гэж тоть шиг давтаад буй хэрэг л дээ. Өөрөөр хэлбэл, би өөрийн бичлэгээ тэр 5 хувьд зориулж бичсэн маань энэ.

>13 дахь anonymous
Хог уншиж цагаа үрэх хэрэггүй л байж дээ. Харамсал илэрхийлье.

>14 дэх anonymous
Та яг үнэн хэллээ. Өөрсдийгөө яслийн хүүхдүүдээс долоон дор гэдгээ мэдэж, блог бичигчдийг яслийн багштай зүйрлэсэнд баярлалаа. Сайн дурынхан харин муу нэртэй явсан нь ховор болохоор их бахархалтай санагдаж байна.

Anonymous said...

ene delhiin buh bugsnii nuhnuuded : TA NAR BOL BUGSNII NUHNUUD !

Anonymous said...

Zavaanuudaa, ta nar neg tugnii dor negdeed unshigch-uneenuudiig saagaad haluun suugeer ni oorsdiigoo seruutsuuleerei!

Anonymous said...

Hervvl hiihee bolyoo.bichih sonirhol baiwal bicheed, unshih sonirhol baiwal unshaad l yawj baihad bolloo shuu dee. zaawal uureg hariutslaga tegeh yostoi,ingeh heregtei ene ter geed "neg hairtsag sawand baglaad" hereg bainuu doo.
Zorigt deer computer,oshoo,maus...geh met ugnuud baij l baig ,hel bayjih neg arga, mongol hel arai ch katakana gaar duurcheegui geed heltsen chini arilgatsan baisan.