2007-06-08

Манай ерөнхийлөгч

Монгол Улсын ерөнхийлөгч Н.Энхбаяр Бурхан багшийн мэндэлсэн их дүйчин өдрийг тохиолдуулж телевизээр ард түмэндээ мэндчилгээ дэвшүүлсэн гэнэ ээ. Манай ерөнхийлөгч ард түмнээ мундаг мэдэрчийнаа, аргагүй л бүх ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч мөн дөө...

Байз, CIA World Factbook-д бичсэнээр бол Монголын иргэдийн тэн хагас нь л Буддист юм байна.
Buddhist Lamaist 50%, Shamanist and Christian 6%, Muslim 4%, none 40% (2004)
гэж байна.
Тэгэхээр манай ерөнхийлөгч чинь "Монголын ард түмний эв нэгдлийн бэлгэ тэмдэг" учраас 12-р сарын 25-нд Христ гэгээнтний түмэн өлзий гийсэн өдрийг тохиолдуулж христийн шашинт ард түмэндээ хандаж үг хэлэх, бас 4-р сарын 20-нд эзэн богд Мухамедын төрсөн өдрийг тохиолдуулж цэнхэр дэлгэцээр гэгээн дүрээ харуулан исламын шашинт ард түмэндээ мэндчилгээ дэвшүүлэх ажлаа мартаагүй байх гэж найдаж байна. Харин шашингүй 40 хувийг нь гомдоочих вий дээ, тэхдээ манай ерөнхийлөгч ухаантай юм чинь нэг арга бодсон байлгүй дээ. Өөрийнхөө төрсөн өдрөөр ард түмэндээ сайхан яваагаа харуулчихад л хаваасаг.

Манай ерөнхийлөгч мундаг шүү.

8 comments:

Buyan said...
This comment has been removed by the author.
Unknown said...

Тэгэх л хэрэгтэй.

Anonymous said...

haha yag unen

Anonymous said...

Shashin bus nohdyydiin zyg haraad naran solongiig mandtal malis-malis ineehed hangalttaishd gesn...

Anonymous said...

unen heljee keke, o'ndog shig oo'gui nuhur bgaa yum........

Anonymous said...

Энхбаярыг шүүмжлэх шиг амархан юм юу байхав. Гэхдээ та бол үндэслэлгүй шүүмжилсэн байна.

Төр сүм хийдийн харилцааны 4-р зүйлийн 2-р хэсэгт "Төрөөс Монголын ард түмний эв нэгдэл, соёл иргэншлийн түүхэн уламжлалаа эрхэмлэх үүднээс Монгол улс дахь буддын шашны зонхилох байр суурийг хүндэтгэн үзнэ" гэсэн байдаг. Тэгэхээр Энхбаяр ерөнхийлөгч энэ хуулийг дагах нь зөв.

Та хэрэв энэ хуулийг эсэргүүцэж байгаа бол Энхбаярыг биш харин хууль баталсан хүмүүсийг, өөрөөр хэлбэл 1992-1996 оны УИХ-ын гишүүдийг шүүмжилбэл илүү үндэслэлтэй юм.

Эрдэнэболор

Anonymous said...

Ugui ee, Ter ooroo buddhist bolohooroo l tegj baigaa yum. Bi ch gesen Buddhist, gehdee Mongoliin shashin tor 2 bas l sain holildoj baigaa sanagddag shuu.

Anonymous said...

Хөөе Эрдэнэболор оо,
Чи мөн тайлбарлав аа. Буддын шашны зонхилох байр суурь гэж юу юм? хүмүүсээс мөнгө саахаа хэлж байгаа юм уу? Юунд нь зонхилоод байгаа юм. Ихэнхи нь буддизс гэж юу вэ гэдгийг мэддэггүй шд. Мөн хууль ярьдаг хуцмал уу даа чи. Чиний хууль гэж юу юм. Өөрөө ч дагачихдаг юм шиг. Сүр болох нь шив дээ. Энд бол маш зөв юм бичсэн байна. Буддын шашны зонхилох байр суурийг хүндэтгэнэ гэсэн болохоос ард түмнийхээ 50%-ийг үл ойшоо, итгэл үнэмшлээр нь гадуурх гэсэн юм уу? Тэгж яривал Үндсэн хуулийн 14-р зүйлийн 2 дээр "Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна." гэдэг заалт ч бий шүү. Төр сүм хийдийн харилцааны хууль чинь ямар ч шашин мэдэхгүй, ямар ч итгэл үнэмшил ойлгохгүй гуулин толгойтнуудаар хийгдсэн юм. Христийнхэн дотор шашин ч бий, итгэл үнэмшил ч бий. Энэ хоёр ялгаатай юм шүү, Эрдэнэболор оо.
Үндэслэл ярьж сүржигнэвэл би ч ярина.

Пүрэвдорж