2005-01-19

Үнэт цаасны зах зээл Монголд

Сайн байцгаана уу.

Саяхан Монголын Хөрөнгийн Биржийн захирлаар УИХ-ын гишүүн асан Р.Содхүү томилогдсон билээ. Үнэндээ Монголд үнэт цаасны зах зээл бараг байхгүй гэхэд болно. Хөрөнгийн Биржид бүртгэлтэй 399 компаний ихэнхийн нь хувьцаа том хувьцаа эзэмшигчдэд нь төвлөрчихсөн, нэмж хувьцаа гаргадаггүй учраас арилжаа ч бараг явагддаггүй байна.
Харин Японы үнэт цаасны зах зээл ямар байдаг юм бол? Монголынхтой харьцуулшгүй том, арилжаа ёстой л буцалж байдаг. Жирийн иргэд нь ч үнэт цаасны арилжаанд оролцох сонирхол нь нэмэгдэж буй. Өчигдөр нэг нэвтрүүлгээр оюутнууд тус бүр 50000 йен нийлүүлж, Хөрөнгө оруулагчдын клуб байгуулан, үнэт цаасны арилжаанд оролцон тодорхой ашиг олж байгаа тухай, мөн нэг хүн өрөөндөө 12 компьютер тавьчихаад үнэт цаасны арилжаанд нь тус болох бизнес, эдийн засгийн мэдээ, мэдээлэл, үзүүлэлтүүдийг шуурхай авч, хэдхэн минутын дотор онлайнаар нэг хувьцаа худалдан авч, буцаагаад илүү үнээр зарж байгаа зэрэг сонирхолтой зүйлээр дүүрэн нэвтрүүлэг үзээд Монголынхоо тухай бодлоо л доо. Уг нь Хөрөнгийн бирж гэдэг улсын эдийн засгийг тодорхойлж байх ёстой газар гэдэг, гэтэл Монголын Хөрөнгийн Бирж балгас болох шахжээ. Шинэ дарга нь Монголын үнэт цаасны зах зээлийг сэргээж чадах болов уу?

1 comment:

Anonymous said...

Монголд хөрөнгийн зах зээл зогсонги байдалтай байгаа нь үнэн. Жишээ нь топ гэгдэх 30 компанийн хувьцааны 60 хувийг тоотой цөөхөн хүн барьж байна гэхэд л энэ зах зээлийн хөдөлгөөнгүй сайнаар хэлбэл тогтвортой, муугаар хэлбэл түгжигдмэл байдлыг харж болно.
Юунд түрүүнд коипанийн хуулийн шинэчлэлт, хувьцаат компанийн удирдлагын бүтцэд өөрчлөлт шинэчлэлт хийх зайлшгүй шаардлагатай.
Түүнчлэн, хувьцаа эзэмшигчдийн оролцоог нэмэгдүүлэх, /CalPERS гэх мэт/ийн хөрөнгө оруулалтын сангуудын бий болгох, компаний мэдээллийн нээлттэй /disclosure/ байдлаар хангах, хөндлөнгийн хяналтыг чанаржуулах гээд хийх ажлуудыг тоолоод барахгүй.
Энэ зах зээл үндсэн гольдролдоо орох тал руугаа явна гэж боддог хүний хувьд хамтран ажиллах өөрийн мэдэх сонссон зүйлээсээ хуваалцахыг зорьж байна.
чинзо