2005-02-01

Ичмээр юм гэж үү?

Сайн байцгаана уу. Шинэ оны эхний сараа бүгд амжилт бүтээлээр дүүрэн үдсэн гэж найдаж байна. Миний хичээл ч амрах дөхлөө, одоо 3 шалгалт өгөөд 2 долоо хоногийн дараа 1-р күрсээ төгслөө. Шалгалтууддаа бэлдэхэд ихэнх цагаа зарцуулж байна. Амралтаа яаж өнгөрөөхөө сайн шийдэж амжаагүй л байна. Ямар ч байсан 2 сарыг дуустал "хувь хувьсгалын" ажлуудаа амжуулж аваад, 3 сар гарахаар л өөртөө хэсэг зуур амралт өгнө гэж бодож байгаа.

Өнөөдөр яагаад ч юм хүндээр бие засах тухай элдэв сонин хачин бүхий нэвтрүүлэг үзсэнээ бичмээр санагдлаа. хэхэ. Хаа нэг иймэрхүү зүйл бичиж байхгүй бол унших хүмүүс маань уйдах байлгүй.
Та хүндээр бие засч байхдаа дуу чимээ гаргахаасаа ичдэг л биз дээ? Бүгд адилхан байж яагаад ичдэг юм бол оо? Японы эмэгтэйчүүд хүндээр бие засахдаа дунджаар 2.5 удаа усаа татдаг бөгөөд 1 нь ч ойлгомжтой урсгах зориулалттай, харин үлдсэн нь ялгадас гадагшлах үеийн дуу чимээг дарах зорилготой байдаг ажээ. Үүнд зарцуулагдах усны хэмжээ ойролцоогоор 32 литр болдог байна. Хачирхмаар нэг зүйл нь, Японы сүм хийдийн гадаа мөргөлчдийн гараа норгож амаа зайлдаг, жижигхэн утгуур тавиатай усны сав байдаг нь эрт үед хатагтай нар хүндээр бие засч байхдаа дууг нь дарахын тулд утгуураар ус утгаж асгадаг байснаас үүдэлтэй гэнэ.

2 comments:

Эрин М.Тулгат said...

Харин тийм шүү, нэг удаад жорлонгийн ус татахад "жижиг" дээр нь 6 литр, "том" дээр нь 8 литр ус асгардаг гэсэн. Ичсэнээсээ болж ус татна гэдэг байгальд гарзтай л сонсогдож байна.

Anonymous said...

tiim ch bolohoor yaponi noliudad us tataj baigaa um shig duu gargadag tuhuurumjuud baidag shuu dee.