Солонгост хар ажил хийх эрх олж авах гэж монголчууд төв цэнгэлдэх хүрээлэнд хөөрхөн дажин үүсгэжээ. Их хуралд сонгогдохын тулд Солонгос явуулна гээд амлачихсан төрийн түшээд нь тийм ажлыг дэмжихээс өөр яахав. Манай "ядарсан" эдийн засагт их том нэмэр болж байгаа гэлцээд л, алгаа ташин, цүндгэр гэдсээ илсээр хөөрхий иргэдээ үдэж гаргана даа. Уг нь манай эдийн засаг чинь мөнгө нь илүүдээд байгаа юм гэнэ лээ. Тэгээд л төсвөө нэмээд байгаа юм гэсэн шүү.
Уул шугамандаа бол удирдагч хүн алсын хараатай байх ёстой гэжугаа. Гэтэл өнөөгийн Монголын дарга нар масст таалагдахын тулд тэдэнтэй адилхан "сэтгээд" байх шиг. Өнөө маргаашаа харсан, хэдэн зоосны төлөөх өрсөлдөөнөөс илүүтэйгээр 20, 30 жилийн цаадахыг тольдсон мэргэн ухаан хэрэгтэй байгаа бус уу?
Шулуухан хэлье. Ажилчин гаргаад улс орон хөгждөггүй. Харин ажилчин авсан улс л улам баяжиж байгааг бид бэлээхэн харж байна. Япончууд Филиппин зэрэг Зүүн өмнөд Азийн улсууд болон Бразилаас ажилчид ихээр авдаг. Японд хөгшчүүлийг асардаг, аяга таваг угаадаг ажил хийхэд тэдгээр ажилчид эх орондоо байгаагаас хэд дахин илүү цалин авдаг. Япон өртөг өндөртэй болохоор зардал нь ч хэд дахин нэмэгдэх л байх. Гэхдээ мэдээж хурааж хумьсаар хэдэн зоостой болно. Ер нь бол иймэрхүү хар ажилчдын ихэнх нь "шингэдэг", нутагтаа буцсан нь ч хариад их цалинтай ажил хийх боломжгүй байтал их мөнгөний амт авчихсан учраас буцаж очих арга сүвэгчилж эхэлдгийг янз бүрийн судалгаанууд харуулж буй. Монголчууд үндсэрхэг үзэлтэй тул бүгд харина гэж хэлэх хүн гарч магадгүй л дээ.
Солонгост Монгол таун гэж үүслээ, тэнд монголчууд нутагтаа байгаа юм шиг л хайрлаж дурлаж, салж сарниж, баяжиж, ядуурч, зовж, жаргаж байна. Харин тэдний тоо нэмэгдсээр ирсэн нь маргашгүй үнэн. Ард нь тэднийгээ үдэж гаргаад, бөртийтлөө хүлээх аав ээж нь хөгширсөөр...
Тэд өөрсдөө өнгөрсөн хүмүүс болохоор үр хүүхдээ л сайн боловсролтой болгоё гэж бодох нь элбэг. Харин өөр соёлд, харь хэлээр шулганан өсч өндийх тэд нь эргээд Монголоо ойлгодог болж өсөх нь эргэлзээтэй.
Харин эрдэм сурахаар харь газрыг зорьж буй оюутнуудын хувьд? Мэдээж тэдэн дунд очсон газраа үлдэж хоцрох хүн бийг үгүйсгэхгүй. Гэхдээ тэдний ихэнх нь эх орныхоо болон өөрийнхөө ирээдүйд итгэдэг, түүнийхээ төлөө одоо хөрөнгө оруулалт хийж буй хүмүүс. Тиймээс 20, 30 жилийн дараа тэд л Монгол орныг авч явах болно. Тэр цагт боловсрол мэдлэгээр бусад улсаас хоцрохгүй байж, дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхая гэвэл оюутан залуусаа дэмжих хэрэгтэй билээ.
Өнөөдөр засгийн газрын тэтгэлэг, гадаад улсын тусламжаар шилдэг залуус маань олноороо гадаадад суралцахаар одож байна. Сонгуульд өрсөлдөх гэж буй эрхмүүд маань Солонгос руу ажилчин явуулна гэж биш, Америк, Япон, Герман руу оюутан илгээнэ гэсэн амлалтаар өрсөлддөг байгаасай гэсэндээ үүнийг тэрлэлээ.
2007-06-29
Түвшин, төвшин? Охидууд?
Сүүлийн үед ВИМО нээгдсэнээс хойш монголоор, кирилл үсгээр бичих боломж тун ихэслээ. Уг нь өөрийгөө монголоор харьцангуй зөв бичдэг гэж боддог ч эргэлзээтэй зүйлс олон байх юм.
Хамгийн эхлээд түвшин, төвшин хоёрын ялгаа.
Уг нь дунд сургуульд байхад монгол хэлний багш маань яахын аргагүй "Мэдлэгийн түвшин, амар төвшин" гэж зааж байсан. Гэтэл сүүлийн үед ном сонин, хүмүүсийн бичлэгийг хараад байхад "усны төвшин, түвшин амгалан" гэж бичицгээгээд байх юм. Бүүр толгой эргэчихлээ байна.
За байз, өөр чинь юу байдаг билээ? Өөр гэснээс өөр гэдэг утгыг манайхны зарим нь өшөө гэдэг үгээр илэрхийлдэг. Уг нь монгол хэлний тайлбар тольд өшөө гэдэг үг ганц л утгатай (өшөө хорсол) гэдэг утгаар орсон байдаг. Гэтэл орос хэл "гадарладаг" хүмүүс ещё гэдэг үгийг чамирхаж хэрэглэх болсноор өшөө гэдэг үг өнөөгийн монгол хэлэнд нэвтэрчээ. Уг нь бид алимыг яавлаг, гадилыг банан гэдэг байснаа засч чадсан түүхтэй юмсан.
Бас нийтлэг ажиглагдаж байгаа нь олон тооны нөхцлийг давхардуулж залгаж байгаа явдал.
Охин→охид гэж олон тоо үүсдэг байтал охидууд гэж ярьж бичих болжээ. Охид байхад ханахгүй, цөөхөн санагдаад байдаг юм байх даа.
Өө, уг нь нэлээн хэдэн юм бичье гэж бодож байсан чинь санадаггүй шүү. Хүмүүс энэ талаар санал бодлоо хуваалцана уу.

2007-06-11
Fabless, outsourcing
Fabless гэдэг үг сонсч байсан уу? Англи хэлний fabrication буюу үйлдвэрлэл гэдэг үг дээр үгүйсгэсэн утга бүхий -less дагаварыг залгаж үүсгэсэн үг. Өөрөөр хэлбэл fabless company гэдэг нь үйлдвэрлэгч мөртлөө үйлдвэргүй компаниудыг хэлнэ. Та бидний сайн мэдэх Nike бол тэдний нэг. Nike компани дэлхий даяар тархсан 700 гаруй үйлдвэртэй гэрээ байгуулж, өөрийн бүтээгдэхүүнээ үйлдвэрлүүлдэг.
Фаблэсс компаниуд ийнхүү өөрийн гэсэн үйлдвэргүй тул тогтмол зардал нь маш бага, хамгийн гол нь судалгаа хөгжүүлэлт, дизайн зэрэг зүйлд мөнгөө зарцуулдаг тул бусад компаниас дутуугүй чанартай бүтээгдэхүүнийг хямд өртгөөр хэрэглэгчдэд хүргэж чаддаг. Сүүлийн үед мэдээлэл харилцааны технологийн хөгжлийг дагаад ийм бизнес загвар бүхий компаниуд их амжилт олж байгаа.
Тэгэхээр фаблэсс компаниудын амжилтын амин сүнс нь аутсорсинг юм. Ер нь компанийн захирал гэдэг албан тушаалаас бусад ажлыг аутсорс хийх боломжтой ч гэж яригддаг. Тэгэхээр ойрын ирээдүйд ганцхан захирал гэсэн орон тоотой компаниуд хэдэн арван мянган ажилтантай акулуудтай тулалдаж ялах боломжтой болох биз ээ.
Фаблэсс компаниуд хамаг хөрөнгөө шавхан байж шинэ бүтээгдэхүүн бий болгоод, түүнийгээ бусдаар хийлгүүлэхээр чинь нууцаа алдчих юм биш үү, дуурайгаад хийчихвэл яах вэ гэх асуулт төрж магадгүй юм. Патент, зохиогчийн эрх, лиценз зэрэг оюуны хөрөнгө нь энэ бүхнээс хамгаалдаг. Манай бүтээгдэхүүнийг яаж хийх аргыг захиалга авсан үйлдвэр мэдэж авчихаад, дараа нь өөрсдөө хийж зарсан байвал аль ч улсын шүүхэд хандахад ялалт манай талд. Гэхдээ 100 хувь үгүй болгож чадахгүй л дээ. Тиймээс тэрхүү эрсдлийг зөв тооцох, найдвартай харилцагчтай болох нь их чухал.
Харин аутсорсингийг хүлээн авагч талаас юу шаардагдах вэ? Ердөө л фаблэсс компанийн шаардлагыг биелүүлж чадах өндөр мэдлэг чадвар, итгэлтэй байдал л хэрэгтэй.
Монголчууд маань цөөхөн хүн амаа өндөр боловсрол мэдлэгээр цэнэглэж чадвал эхлээд аутсорсингийг хүлээн авах чадалтай болно, тэр цагт монголчуудын хийсэн бүтээгдэхүүнүүд гадаадын компанийн нэр дээр гэлээ ч дэлхий даяар хэрэглэгдэнэ. Харин дараа нь өөрсдөө аутсорсинг хийх хэмжээнд хүрэх ёстой. Тэр үед дэлхийн зах зээл Монгол брэндүүдийн өмнө нээгдэх болно. Аль юм болгон жижиг ярьж, жижиг сэтгэж суух вэ? Дэлхий маань улам л "жижигхэн" болоод байна шүү дээ. Ухаанаа уралдуулцгаая.

2007-06-09
Монгол маягийн мөрөөдөл
Би монгол хүний саруул ухаанд итгэдэг.
С.Зориг
С.Зориг
American Dream гэдэг нэр томъёо байх. Европоос ядуучууд эрх чөлөө, аз жаргал, эд баялаг хайн Америк руу олноороо шилжин ирж байх үеэс энэ хэллэг бий болжээ. Америкчууд ч хүсэл мөрөөдлөөр жигүүрлэсэн залуусыг өөрийн иргэн болгон, "америк мөрөөдлөө" биелүүлсэн хүмүүсийн тухай үлгэр шиг түүхийг кино, урлагтаа тусган рекламдсаар өдгөө дэлхийн тэргүүлэгч гүрэн болтлоо өсч дэвжжээ.
Харин монголчуудын хувьд Mongolian Dream гэж нэрлэж болохуйц нэгэн үзэгдэл байдаг нь, яаж ийж байгаад Монголоос гараад, гадаадад очиж ажиллаад хэдэн төгрөг хурааж, эргэн ирэхдээ өөрийн гэсэн орон сууц, машинтай болох гэсэн мөрөөдөл. Өнөөдөр Солонгос, Япон, Чех, Америк гээд олон оронд монголчууд тэндхийнхний төлөө хөлс хүчээ урсгаж буй. Яагаад тэндхийнхний төлөө гэж хэлэв гэхээр, харьд суугаа монголчуудын бий болгосон баялгийн ихэнх нь эздэд нь ногддог болохоор тэр. Тэд сайн ажилчин хэмээн эзэддээ үнэлэгддэг.
Гэтэл Монголдоо үйл ажиллагаа эрхэлдэг бизнесмэнүүд монгол ажилчин авъя гэхээр тэр сайн ажилчид нь тун ховор. Тиймээс л хятад барилгачид Монголд дүүрэн болчихоод байгаа бус уу? Яагаад монголчууд эх орондоо өдөрт 15, 6 цаг биш юм аа гэхэд 8-10 цаг ажиллаад, сард мянган доллараа байг гэхэд 2, 300 доллар аваад сайхан амьдарч болдоггүй юм бол? Гадаадад ажилласнаараа их цалин авч байж болно оо, гэхдээ түүний төлөөс нь залуу нас, эрүүл мэнд, эх орон, гэр бүл. Гадны хүний төлөө ажиллахаараа морь нохой мэт зүтгэдэг хэрнээ монгол эзний төлөө бол "түй май, салаавч".
Төр нь ч гэж төр. Тойргийнхоо залуучуудыг Солонгос явуулна гэсэн амлалт өгч УИХ-д сонгогдоцгоосон эрхэм түшээдийн балгаар аж ахуйн ажилтай зууралдан, Солонгосчуудын аяар хөдөлж, иргэдээ доромжлуулж ч байх шиг. Хувийн компаниуд гадаад руу ажиллах хүч гаргаж болоод байхад яагаад заавал төр гараа дүрж, иргэдээ гадаад руу "цөлөх" ёстой болж байна аа? Ер нь хараад байхад мөнгөний үнэр л ханхалвал өлсгөлөн ноход шиг үсчиж байдаг төртэй улс юм аа даа, бид. Төр бизнест хэт оролцоод байвал чөлөөт өрсөлдөөн, эдийн засгийн эрүүл орчин гэдэг юм оршин тогтнох гэж мөн ч их зовно доо, зайлуул.
Гарах гарц ойлгомжтой, жижиг дунд бизнесийг дэмжих төрийн бодлого. Түүнээс биш, төр гэдэг маань иргэдийнхээ шаардсан болгоныг биелүүлээд байдаг авралт бурхан биш. Төсвийн хэмжээ нь ихсээд л байдаг, төрийн толгой томроод, зарлага нь нэмэгдээд л байдаг. Ер нь эрхэм түшээд маань заавал үнэтэй модон сандал дээр сууж байж л мэргэн цэцэн хууль гаргадаг хүмүүс бололтой. Хуралдааны танхимаа засаад л, янзлаад л байх юм. Гэтэл Монголдоо бизнес хийгээд, амьдрал ахуйгаа өөд нь татчихъя гэсэн хүмүүс нь төрийн хүнд суртлын машинтай тэмцэх гэж хамаг байдгаа шавхаад, нэг бол бусдын өрөөсөн дугуй болж, бялдууч зусар загнаж байж бизнесээ хөл дээр нь босгох, нэг бол цагаан тугаа өргөн бууж өгөөд, төрийн хишиг горьдсон ядуу нэгэн болох л зам байх шиг. Боже мой.
Гадаадад гарч эрдэм сурах нь зөв өө, харин бусдын "боол" болж залуу насаа үрэх нь хайран. Бид харалган төрийнхөө золиос болж яваа нь үнэн ч төр гэдэг маань ард түмний толин дахь тусгал гэгддэг тул бид өөрсдөө харалган болж таарна.
Монгол хүн Монголдоо цалингаараа хангалуун амьдардаг болох, тийм "Монгол мөрөөдөл"-ийг зүрх сэтгэлдээ тээж явцгаая л даа, хүмүүс ээ. Түүний тулд бид өөрсдийгөө өөрчлөх ёстой. Ажилчид нь ажилдаа үнэн сэтгэлээсээ хандацгаая. ажил олгогчид нь ажилчдынхаа амьдрал ахуйг анхаарцгаая. Төр нь ажил олгогчдоо дэмждэг болъё. Болохгүй бүтэхгүй зүйлээ бусдын буруу болгож өөрсдийгөө хуурахаа больцгооё.
Тэгж байж монгол хүний гараар Монгол орон маань цогцлон босно шүү дээ.
Төрийн минь сүлд өршөөг.
За, за, хадуурахаасаа өмнө босч хар цайгаа чанаж ууя чихшиг. Сургуулиа удахгүй төгсөөд, өөрийн монгол мөрөөдлөө биелүүлэхээр аян замдаа гарна аа.
2007-06-08
Манай ерөнхийлөгч
Монгол Улсын ерөнхийлөгч Н.Энхбаяр Бурхан багшийн мэндэлсэн их дүйчин өдрийг тохиолдуулж телевизээр ард түмэндээ мэндчилгээ дэвшүүлсэн гэнэ ээ. Манай ерөнхийлөгч ард түмнээ мундаг мэдэрчийнаа, аргагүй л бүх ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч мөн дөө...
Байз, CIA World Factbook-д бичсэнээр бол Монголын иргэдийн тэн хагас нь л Буддист юм байна.
Buddhist Lamaist 50%, Shamanist and Christian 6%, Muslim 4%, none 40% (2004)
гэж байна.
Тэгэхээр манай ерөнхийлөгч чинь "Монголын ард түмний эв нэгдлийн бэлгэ тэмдэг" учраас 12-р сарын 25-нд Христ гэгээнтний түмэн өлзий гийсэн өдрийг тохиолдуулж христийн шашинт ард түмэндээ хандаж үг хэлэх, бас 4-р сарын 20-нд эзэн богд Мухамедын төрсөн өдрийг тохиолдуулж цэнхэр дэлгэцээр гэгээн дүрээ харуулан исламын шашинт ард түмэндээ мэндчилгээ дэвшүүлэх ажлаа мартаагүй байх гэж найдаж байна. Харин шашингүй 40 хувийг нь гомдоочих вий дээ, тэхдээ манай ерөнхийлөгч ухаантай юм чинь нэг арга бодсон байлгүй дээ. Өөрийнхөө төрсөн өдрөөр ард түмэндээ сайхан яваагаа харуулчихад л хаваасаг.
Манай ерөнхийлөгч мундаг шүү.

2007-06-03
Сэтгэгдэл=магтаал?
Ингэж ойлгодог бололтой блогчид мэр сэр байх юм. Өөрт таалагдаагүй, өөрийг нь шүүмжилсэн сэтгэгдлүүдийг түүж устгаад, өөрийн блогоо магтаал, урмын сэтгэгдлээр дүүргээд, түүндээ баясаад сууж байх нь гоё байдаг байх л даа.
Шүүмжлэл ингэхэд хаанаас гардаг вэ? Мэдээж одоо байгаагаасаа сайжраасай гэсэн сайхан сэтгэлийн угаас гарах нь олон. Харааж зүхсэн бүдүүлэг хэллэг ороогүй, эрүүл шүүмжлэлийг яагаад хүлээн авч сураагүй байна вэ? Шүүмжлэлээс зугтаагаад энэ нийгэмд хаа хүрнэ гэж сэтгэдэг юм бол? Тэдний дэргэд бүдүүлэг үг нь л олон болохоос, өөрийгөө хамгаалж үзэлцээд гардаг өнөө "алдарт" Гоожуур нь хамаагүй дээр гэж би бодном.
Блог гэдэг бол яахын аргагүй эзэн хүний өмч мөн. Тэр үзэл бодлоо хамгаалах эрхтэй. Тийм болохоор шүүмжлэл бичсэн хүний өөдөөс "Битгий хуц" гээд биччихэд падлийгүй. Гэтэл шүүмжлэлүүдийг нь эвтэйхэн түүж устгана гэдэг нь цензур ихтэй, социалист нийгмийн үеийн "Үнэн" сониныг санагдуулна. Ийм блогчид олон байвал иргэний сэтгүүлзүй гэж том дуугарах хэрэг алга. Тулга тойрсон зүйл бичдэг, өнөөгийн шар сонинуудын замаар Монголын блогийн хөгжлийг бүү замнуулаач.
Блогчдыг уншигчид нь л хурцална. Блог бол чөлөөт индэр байх ёстой. Гэхдээ тэндээс анархизм үнэртэх учиргүй.

2007-05-24
Иймэрхүү л юм болоод байна даа
Аль өнгөрсөн оны 12-р сард бичиж байсан бичлэгийг минь ингээд 5-р сарын 20 гэсэн огноотойгоор тавьчихаж.
http://www.mongolnews.info/index.php?module=weekend&sec=view&id=1338
http://www.anduud.net/index.php?option=com_content&task=view&id=1225&Itemid=56
Одоо чинь мэдээллийн үнэ цэнэ гэдэг минут секундаар яригддаг болсон үе. Гэтэл монголчуудын маань хувьд 5 сарын өмнөх бичлэгийг сониндоо хэвлэж зайгаа дүүргэх боломжтой хэвээрээ байгаа нь эмгэнэлтэй.
5 сар хоцорсон ч гэсэн бичсэн зүйлийг минь хүмүүст хүргэсэн сониныхонд баярлах уу, аль эсвэл надад мэдэгдэлгүйгээр тавьсанд минь гомдол мэдүүлэх үү?
Ер нь бодоод байхнээ миний хэдхэн минутанд бичсэн, "бөөс"-ийг нь огт түүгээгүй түүхий шахуу бичлэг ингээд том сонинд гарчихаж болдог болсон маань Монголд их дэвшил гарсны шинж юм байна шүү. Массмедианууд маань ард түмэндээ ойртож байгаа хэрэг. Яваандаа CGM (consumer generated media) болоод ирэхээр хэдэн сэтгүүлчид маань ажилгүй болох шинжтэй, хөөрхий сэтгүүлчдээ өрөвчдихлөө.

2007-05-12
Long vacation
Яасан ч удаан завсарлачихав даа. Бүхэл бүтэн хоёр сар...
Энэ хугацаанд Зоригт хувь хувьсгалын ажлуудаа барахаа байж, стрессдээд, амь наана там цаана болсон үе ч байлаа, зугаа цэнгэл хөөцөлдөж, тоолдог хэдээ барагдахгүй юм шиг наргиж найрласан ч үе байлаа.
3-р сарын дундуур цахилгаан тэргээр 5 өдрийн турш дураараа тэнэх боломжтой тасалбар 80$-р аваад, Тоокёо-Нагоя-Кёото-Оосака-Химэжи-Хирошима-Кообэ-Оосака-Тоокёо гэсэн маршрутаар тэнэв. 4-р сарын эхээр бас тэнэх өвчин хөдөлж, Тоокёо-Миэ-Нагоя-Тоокёо чиглэлд тэнэж, сакүра цэцэг харж баясав. Ингэс тэгэсхийсээр байтал хичээл эхэллээ, одоо л нэг хүн шиг... гэтэл залгуулаад баахан төрсөн өдөр. Аав ээжүүд зуны гурван сард завгүй ажиллацгаасан юм шиг байгаан.
Алдарт "Хаврын баяр"-ыг зохион байгуулах хороонд хүлээсэн үүргээ дургүйд хүчгүй гэгчээр шаардуулан барин хийж, баярын ард гарсан. Уг нь олуулаа сайхан хийгээд, нэг хүнд оногдох ачаалал нь бага бол юу гэж тэгж үгээ хэлж, үсээ зулгаахав дээ. Гэхдээ жилээс жилд оролцож туслах оюутнуудын тоо олширч байгаа нь сайшаалтай. Одоо ч иймэрхүү ажилд "Ахмадын золбоо" хавьцаа л ахын нэр дуулддаг болчих гээд байх шив. 4 сард шинэ оюутнуудаа тоссон чинь яасан, хамгийн удаан хугацаанд Японы хоолноос хороосон хүнээр би тодордог юм даа.
За тэгээд, Японд оюутнууд 3-р курсээсээ ажил хайдаг, тэгээд 4-р курстээ ороод ер нь ажлын байраа баталгаажуулаад авдаг уламжлалтайн харгайгаар семинарын маань япон оюутнуудын амнаас ажил хайхаас өөр зүйлийн тухай үг унахаа болиод, тэрэнд нь би автаж, ажил хайж үзэв ээ. Хайх ч гэж дээ, тэд 40, 50 компаниар ордог байхад би ганцхан компанид шалгалт өгсөн. Уг нь бол "мастер төлөвлөгөө" ёсоор би ирэх хоёр жилд MBA авах учиртай (Бурхан таалбал шүү дээ). Гэтэл дүрдээ итгэсэн амьтан нэг хэсэг үнэхээр ирэх хавраас өөрийгөө ажилчин шоргоолж болчихсон байна гэж зүүдлэв. Ашгүй тэр компани 5 шалгалтын эцэст намайг эцсийн мөчид авахгүй гэсэн хариу хэлж сэрүүн зүүднээс минь салгав.
Одоо тэгэхээр А төлөвлөгөөндөө буцаж ороод, хичээл номдоо шамдалтай.
Ер нь өөрийгөө том том ярьсан, мэдэхгүй зүйлгүй, бас мэддэг зүйлгүй товарищ байна гэж боддог болоод, тархиа цэнэглэхгүй бол амьдралын далайд хөл алдчих юм шиг санагдаад байгаа. Ай хөөрхий, амьдрал аа гэж...

2007-03-05
Аяллын тэмдэглэл. Кюүшү
3-р сарын 2-4-нд Кюүшү арал дахь Нагасаки, Сага, Фүкүока аймгаар аялаад ирэв. Уг нь гол зорилго бол "хуурай" эгчийнхээ хуримын ёслолд оролцох явдал байсан л даа.
Эхний өдөр.
Өглөө 5 хагаст гэрээсээ гарч, 7 хагас гэхэд Ханэда нисэх онгоцны буудалд Нагасаки орох нислэгээ хүлээгээд зогсч байлаа. Хамт явах "баг" нь манай "хуурай" гэр бүлийнхний хамаатнуудаас бүрдэх 17 хүнтэй баг. 2 цаг орчим ниссэний эцэст Нагасакигийн нисэх онгоцны буудалд буулаа. Япон тэнгисийн Оомүра булан дахь Мишима арлыг ашиглан байгуулсан тус буудлаас Нагасаки хотын төв хүртэл хурдны замаар цаг хэртэй явдаг юм байна. Хотын гудамжаар нь трамвай явж байх нь Тоокёод амьдардаг надад тун сонин санагдаж байв. Нагасаки хот нь Эдо эриний үед гадаад ертөнцөөс тусгаарлагдсан Япон орныг дэлхий дахинтай холбох цор ганц гарц байсан бөгөөд анх холландчууд худалдаа наймаа эрхлэн сууршиж байснаас европ царайтай хүмүүсийг холландчууд, орчин үеийн шинжлэх ухааныг холланд ухаан гэх мэтээр нэрлэдэг болсон билээ. Автобусаар явж байхдаа алдарт Холланд налуу хэмээх өгсүүр гудамжийн хажуугаар явсан. Нагасаки хот нь арал руу гүнзгий түрж орсон буланд байх боомтыг түшиглэж боссон бөгөөд тэгш газар тун ховор, өгсүүр уруу замаар дүүрэн тул унадаг дугуйгаар явахын аргагүй, залуучууд нь мотоцикл их унадаг юм байна.

Явсаар Чанпон хэмээх хоолыг Японд дэлгэрүүлсэн гэгдэх зоогийн газарт үдийн хоолоо идэв. Үдийн хоолны дараа Гловерын гудамжаар өгсөн, Томас Блэйк Гловер гэх шотланд худалдаачны эдлэн газар байсан, өдгөө Гловер цэцэрлэгт хүрээлэнг үзэхээр уулыг өгсөв.
Европ маягийн загвартай уг цэцэрлэгт хүрээлэнгээр зочилсон бүсгүйчүүд дундад зууны европ хатагтай нарын хувцсыг өмсөн, зургаа авахуулж, зугаалж байх нь тааралдана. Хүрээлэнгийн нэг хэсгээс Нагасаки буланг тэр чигээр нь тольдож болох аж. Гловер цэцэрлэгт хүрээлэнд "Япон дахь европ хоолны эх нутаг" гэсэн бичээс бүхий дурсгалын самбар байх юм. Ер нь Нагасаки ганц нээлттэй хот нь байсан болохоор Европын соёл эндээс дэлгэрсэн аж. Гловер гудамжны төгсгөлд "Япон дахь боулингийн эх нутаг" гэсэн бичээстэй самбар бас байсан.
Гловер цэцэрлэгт хүрээлэнг орхин, хажууд нь байх "Японы 26 тамлагдагсдын сүм" хэмээх нэртэй, олонд Ооүра Тэншүдо гэж алдаршсан католик сүмийг үзэж сонирхов. Сүмийн нэрний учир нь тэнд 26 христиан цаазлагдсанаас үүдэлтэй юм байна. 1864 онд баригдсан, готик стилийн барилга бүхий уг сүм нь Япон дахь Христийн шашны анхны сүм аж. Холливудын кинонуудад олонтаа харсан урт вандан сандал, загалмайд дүүжлэгдсэн Христийн дүр бүхий өнгөт шилэн зураг гээд л юм бүх нь надад сонин санагдаж байлаа.
Тэндээс хөдлөн Нагасаки хотын төв гудамжаар явж, Энхтайвны цэцэрлэгт хүрээлэнг зорив. Хүн төрөлхтний түүхийн хар толбо болон хоцорсон цөмийн бөмбөг дэлбэрсэн газарт байх уг цэцэрлэгт хүрээлэнд жил болгон Японы ерөнхий сайд зочлон амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэн, дэлхийд энхтайван тогтохыг хүсч мэхийн ёслодог билээ.
Хүрээлэнд ороход хамгийн түрүүнд байх усан оргилуурын урд "Ам цангаад хэцүү байсан. Усны мандлаар тосорхог бодис дүүрэн хөвж байлаа. Гэсэн ч ус уух юмсан хэмээх хүсэл маань дийлж, тос хөвсөн уснаас залгилж билээ. Нэгэн охины тэр өдрийн тэмдэглэлээс..." хэмээх бичиг бүхий самбар байх нь цөмийн дэлбэрэлтээс болж үүссэн асар их халуунаас болж ам нь хатсан хөөрхий хүмүүсийг умдаалахаар усан оргилуурыг бүтээсэн гэлтэй.
Хирошима хотод 1945 оны 8-р сарын 6-нд хүн төрөлхтний түүхэнд анхны цөмийн бөмбөгийн хаясны дараа 8-р сарын 9-нд цөмийн бөмбөг тээсэн онгоц өөрийн бай болох Кокүраг чиглэн ниссэн аж. Зорьсон газраа хүрсэн ч өтгөн үүлээр бүрхэгдсэн бай сайн харагдахгүй байсан тул чиглэлээ өөрчлөн Нагасакид хаясан нь 700 гаруй мянган хүний амь насыг авч одсон билээ. Энхтайвны цэцэрлэгт хүрээлэнд Зөвлөлт Холбоот Улс, Чехословак, БНХАУ, Унгар зэрэг орноос бэлэглэсэн энхтайвны хөшөөнүүд зэрэгцэн сүндэрлэх нь хуучин түүхийг санагдуулна. Монголчууд бидний мэдэх
Өвчинд шаналсан өнчин охин
Өрөвдөх сэтгэлээр шувуу хийжээ
Хийсний тоогоор насаа нэмнэ гэх
Эртний домогт итгэн биширчээ
хэмээх үг бүхий "Цаасанд шувууны дуу"-нд гардагчлан Цаасан шувууны цамхаг бас харагдана.
Уг нь Энхтайвны цэцэрлэгт хүрээлэнгийн дараа хүний гараар бүтсэн арал болох Дэжимаг үзэх төлөвлөгөөтэй байсан боловч цаг амжихгүй болсон тул Нагасаки дахь аяллаа өндөрлөөд буудаллах Хаус Тэн Бош (Huis Ten Bosch - Ойн дундах бяцхан байшин хэмээх холланд үг бололтой)-ийг зорин хөдөллөө. Кюүшү дахь эхний өдөр маань ийн өндөрлөв.
Хоёр дахь өдөр.
15 жилийн өмнө нээлтээ хийсэн "Холланд тосгон" Хаус Тэн Бошт "хуурай" эгч маань хуримаа хийх байлаа. 2 давхраас сугадалцан буух хосууд бидний хажуугаар явж өнгөрөн гадаа зогсох машины хажууд зогсох сүйт бүсгүйн аавд сүйт бүсгүйг "хүлээлгэн өгснөөр" хурим эхлэв. Зочид суудлаа эзлэн хөгжим эгшиглэхэд машинд суун одсон сүйт бүсгүй маань усан онгоцоор орж ирэн, хуримын талбайд заларлаа. Тангараг өргөн, бөгж солилцсон хосууд ямар гоё харагдаж байсан гээч. Дараа нь бүх зочдоо хөлөг онгоцонд суулган, Хаус Тэн Бошийг хэрсэн сувгаар зугаалав. 
Миний бие Европт очиж үзээгүй ч, тийнхүү усаар бүрхэгдсэн гудамжаар зугаалж байгаа нь зурагтаар харж байсан Венецтэй адилхан санагдахын сацуу салхин тээрмүүд энд тэнд харагдах нь аргагүй л Холланд тосгон гэж хэлэхээр байлаа.
Хуримын ёслол өндөрлөсний дараа болсон найрыг нь би гэдэг хүн хөтлөх ёстой байлаа. Японд хурим найр ямархуу болдгийг огт мэдэхгүй мөртлөө сүйт бүсгүйгээс ийм санал хүлээн авч, итгэл алдахгүй гэж их хичээсэн. Хосуудын намтрыг унших нь хамгийн хэцүү байлаа. Ямартай ч ирсэн зочид найрын дараа надад хандаж талархлын үг хэлж байсан билээ.
Хурим найр дууссаны дараа үдшийн гоёлоо зүүсэн Хаус Тэн Бош хотхоноор зугаалж, тэргэл сарыг ажин баяслаа.
Хоёр дахь өдөр маань ч сайхан болж өнгөрлөө.
Гурав дахь өдөр.
Өглөө 9 цагт зочид буудлаа орхин Фүкүокаг зорин хөдөллөө. Замдаа Сага аймгийн нутгаар дайрч өнгөрөв.
Бидний очих эхний газар Фүкүока аймгийн Янагава сум. Янагава голыг өгсч уруудах жижиг завинууд жуулчдаар дүүрэн байлаа. Тэнд бид Японы алдарт яруу найрагч Китахара Хакүшүгийн амьдарч байсан байшинг түшиглэн байгуулсан Янагава сумын үндэсний түүхийн музейг үзэв. Яг үнэндээ энэ хүний тухай өмнө нь дуулж байгаагүй ч зохиосон дуу шүлгийг нь бол сонсч байсан юм билээ. Мань мэт шиг урлагаас хол хөндий хүнд бол хаа нэгтээ иймэрхүү зүйл үзэж харж байхад гэмгүй.
3-р сарын 3-ны өдөр Японд Хина мацүри буюу хөөрхөн бяцхан охидод зориулсан хүүхэлдэйн баярыг тэмдэглэдэг бөгөөд баярын чимэглэл гудамж талбайгаар дүүрэн харагдаж байлаа.
Үдийн хоолоо Үнаги (True eel - могой загас)-гаар хийсэн хоолоороо алдартай зоогийн газарт идэв. Энэ хавиар аялсан жуулчид заавал уг газраар ордог юм байна.
Хашаанд нь байх цэцэрлэг нь маш үзэсгэлэнтэй, байгалийн сайхныг тольдсон шиг ээ могой загасны мах амтархан идлээ.
Дараа нь Дазайфү суманд байх Дазайфү хийдийг үзэв. Уг хийд нь Шинто шашны болон Буддын шашны сүмүүд зэрэгцэн байрладаг, цэцэрлэгт нь ургадаг чавганы мод (үмэ)-оороо алдартай, Эрдэм мэдлэгийн бурхныг гол шүтээнээ болгож залсан байдаг тул оюутан сурагчид зорьж ирдэг газар ажээ. Үмэгийн мод гэснээс, Японд одоо ханами (цэцэг дэлгэрсэн модны дор найрлах) хийхдээ сакүра цэцэглэх үед хийдэг бол эрт цагт үмэ цэцэглэх үед хийдэг байсан гэнэ. Уг нь яг өдийд үмэ цэцэглээд, хамгийн үзэсгэлэнтэй үе нь байдаг боловч энэ өвөл тун дулаахан байсан тул үмэгийн цэцэгс унаж эхэлсэн байлаа.
Сүмийн хашаанд зулай нь гялайсан үхрийн хөшөөнүүд энд тэндгүй байх юм. Учрыг лавлавал, тэдгээр үхрийн зулайг илсэн хүн толгой сайтай болдог гэдэг домогтой юм гэнэ.
Мөн хашаан доторх цөөрмийн дээгүүр тавьсан гурван гүүр нь өнгөрсөн, одоо, ирээдүйг бэлгэддэг бөгөөд эхний гүүрээр гарахдаа эргэж харж болохгүй, хоёр дахь гүүрээр гарахдаа зогсч болохгүй, гурав дахь гүүрээр гарахдаа бүдэрч болохгүй ёстой юм байна. Биднийг очдог өдөр жилд ганц удаа болдог "Кёкүсүй но эн" хэмээх баяр болж, есөн шидийн хүн цугласан байсан билээ.
Ийнхүү Фүкүока аймгаар хийсэн аяллаа дуусгаад нисэх онгоцны буудлыг зорин хөдөллөө. Дашрамд дурьдахад Фүкүока хотын өөр нэрийг Хаката гэх бөгөөд эрт цагт самүрай нарын суурин Фүкүока, тариачид, загасчдын суурин Хаката хоёр зэрэгцэн оршиж байсан бөгөөд томорч нэгдэн, нэр сонгох болоход нэрээ тогтож чадалгүй удаан маргалдсан гэдэг. Эцэст нь санал хураахад ганцхан саналын давуугаар Фүкүока ялж, Фүкүока аймаг, хот хэмээх нэршил бий болсон ч Фүкүока хотын гол өртөөг Хаката гэдэг билээ.
Фүкүока нисэх онгоцны буудлаас бидний суух онгоц хөөрснийг ч мэдсэнгүй, онгоцондоо ормогц нам унтчихсан байлаа. Нэг мэдсэн чинь Ханэдад бараг ирчихсэн байв.
3 өдрийн аялал маань өндөрлөн, өчигдөр шөнө гэртээ ирэв. Хэдэн өдрийн дараа дахин аялалд гарах байх гэж бодож байгаа Зоригт байлаа.
Эхний өдөр.
Өглөө 5 хагаст гэрээсээ гарч, 7 хагас гэхэд Ханэда нисэх онгоцны буудалд Нагасаки орох нислэгээ хүлээгээд зогсч байлаа. Хамт явах "баг" нь манай "хуурай" гэр бүлийнхний хамаатнуудаас бүрдэх 17 хүнтэй баг. 2 цаг орчим ниссэний эцэст Нагасакигийн нисэх онгоцны буудалд буулаа. Япон тэнгисийн Оомүра булан дахь Мишима арлыг ашиглан байгуулсан тус буудлаас Нагасаки хотын төв хүртэл хурдны замаар цаг хэртэй явдаг юм байна. Хотын гудамжаар нь трамвай явж байх нь Тоокёод амьдардаг надад тун сонин санагдаж байв. Нагасаки хот нь Эдо эриний үед гадаад ертөнцөөс тусгаарлагдсан Япон орныг дэлхий дахинтай холбох цор ганц гарц байсан бөгөөд анх холландчууд худалдаа наймаа эрхлэн сууршиж байснаас европ царайтай хүмүүсийг холландчууд, орчин үеийн шинжлэх ухааныг холланд ухаан гэх мэтээр нэрлэдэг болсон билээ. Автобусаар явж байхдаа алдарт Холланд налуу хэмээх өгсүүр гудамжийн хажуугаар явсан. Нагасаки хот нь арал руу гүнзгий түрж орсон буланд байх боомтыг түшиглэж боссон бөгөөд тэгш газар тун ховор, өгсүүр уруу замаар дүүрэн тул унадаг дугуйгаар явахын аргагүй, залуучууд нь мотоцикл их унадаг юм байна.
Гловер цэцэрлэгт хүрээлэнг орхин, хажууд нь байх "Японы 26 тамлагдагсдын сүм" хэмээх нэртэй, олонд Ооүра Тэншүдо гэж алдаршсан католик сүмийг үзэж сонирхов. Сүмийн нэрний учир нь тэнд 26 христиан цаазлагдсанаас үүдэлтэй юм байна. 1864 онд баригдсан, готик стилийн барилга бүхий уг сүм нь Япон дахь Христийн шашны анхны сүм аж. Холливудын кинонуудад олонтаа харсан урт вандан сандал, загалмайд дүүжлэгдсэн Христийн дүр бүхий өнгөт шилэн зураг гээд л юм бүх нь надад сонин санагдаж байлаа.
Тэндээс хөдлөн Нагасаки хотын төв гудамжаар явж, Энхтайвны цэцэрлэгт хүрээлэнг зорив. Хүн төрөлхтний түүхийн хар толбо болон хоцорсон цөмийн бөмбөг дэлбэрсэн газарт байх уг цэцэрлэгт хүрээлэнд жил болгон Японы ерөнхий сайд зочлон амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэн, дэлхийд энхтайван тогтохыг хүсч мэхийн ёслодог билээ.
Өвчинд шаналсан өнчин охин
Өрөвдөх сэтгэлээр шувуу хийжээ
Хийсний тоогоор насаа нэмнэ гэх
Эртний домогт итгэн биширчээ
хэмээх үг бүхий "Цаасанд шувууны дуу"-нд гардагчлан Цаасан шувууны цамхаг бас харагдана.
Уг нь Энхтайвны цэцэрлэгт хүрээлэнгийн дараа хүний гараар бүтсэн арал болох Дэжимаг үзэх төлөвлөгөөтэй байсан боловч цаг амжихгүй болсон тул Нагасаки дахь аяллаа өндөрлөөд буудаллах Хаус Тэн Бош (Huis Ten Bosch - Ойн дундах бяцхан байшин хэмээх холланд үг бололтой)-ийг зорин хөдөллөө. Кюүшү дахь эхний өдөр маань ийн өндөрлөв.
Хоёр дахь өдөр.
Хоёр дахь өдөр маань ч сайхан болж өнгөрлөө.
Гурав дахь өдөр.
Өглөө 9 цагт зочид буудлаа орхин Фүкүокаг зорин хөдөллөө. Замдаа Сага аймгийн нутгаар дайрч өнгөрөв.
Үдийн хоолоо Үнаги (True eel - могой загас)-гаар хийсэн хоолоороо алдартай зоогийн газарт идэв. Энэ хавиар аялсан жуулчид заавал уг газраар ордог юм байна.
Дараа нь Дазайфү суманд байх Дазайфү хийдийг үзэв. Уг хийд нь Шинто шашны болон Буддын шашны сүмүүд зэрэгцэн байрладаг, цэцэрлэгт нь ургадаг чавганы мод (үмэ)-оороо алдартай, Эрдэм мэдлэгийн бурхныг гол шүтээнээ болгож залсан байдаг тул оюутан сурагчид зорьж ирдэг газар ажээ. Үмэгийн мод гэснээс, Японд одоо ханами (цэцэг дэлгэрсэн модны дор найрлах) хийхдээ сакүра цэцэглэх үед хийдэг бол эрт цагт үмэ цэцэглэх үед хийдэг байсан гэнэ. Уг нь яг өдийд үмэ цэцэглээд, хамгийн үзэсгэлэнтэй үе нь байдаг боловч энэ өвөл тун дулаахан байсан тул үмэгийн цэцэгс унаж эхэлсэн байлаа.
Ийнхүү Фүкүока аймгаар хийсэн аяллаа дуусгаад нисэх онгоцны буудлыг зорин хөдөллөө. Дашрамд дурьдахад Фүкүока хотын өөр нэрийг Хаката гэх бөгөөд эрт цагт самүрай нарын суурин Фүкүока, тариачид, загасчдын суурин Хаката хоёр зэрэгцэн оршиж байсан бөгөөд томорч нэгдэн, нэр сонгох болоход нэрээ тогтож чадалгүй удаан маргалдсан гэдэг. Эцэст нь санал хураахад ганцхан саналын давуугаар Фүкүока ялж, Фүкүока аймаг, хот хэмээх нэршил бий болсон ч Фүкүока хотын гол өртөөг Хаката гэдэг билээ.
Фүкүока нисэх онгоцны буудлаас бидний суух онгоц хөөрснийг ч мэдсэнгүй, онгоцондоо ормогц нам унтчихсан байлаа. Нэг мэдсэн чинь Ханэдад бараг ирчихсэн байв.
3 өдрийн аялал маань өндөрлөн, өчигдөр шөнө гэртээ ирэв. Хэдэн өдрийн дараа дахин аялалд гарах байх гэж бодож байгаа Зоригт байлаа.
Subscribe to:
Posts (Atom)