2008-10-10

Хан-Уул дүүргийнхэн МАХН компанид ажилд орох нь

Орон нутгийн сонгууль удахгүй болох гэж байгаа. Хан-Уул дүүрэгт МАХН-аас нэр дэвшигчид "Өрх бүрт 30 сая" гэсэн уриатай оролцож байгаа. Түүнийг өрсөлдөгчид нь бүтэшгүй зүйл гэж үзэж буйгаа тайлбарласан. Харин МАХН-ынхан аль хармаанаасаа 30 саяыг гаргаж өгөхөө яаж тайлбарлах нь сонирхлыг минь татаж байтал өнөөдөр Ньюс.мн сайт дээр ашгүй гарчээ.

4 ам бүлтэй, эхнэр нөхөр хоёулаа ажил хийдэг дундаж айлын дундаж орлого сард 500 мянга байгаа юм байх. Тэгээд бодохоор жилд 6 саяын орлоготой. Дээрээс нь МАХН компанийг УИХ-ын сонгуульд ялуулсныхаа шанд хүн бүрийн орлого 4 жилийн дараа 4 дахин нэмэгдэх ёстой гэнэ. Тэгээд бодохоор 24 саятай болж байгаам байх. За тэгээд монгол хүн болж төрснийх, алтан дээр суусан гуйлгачин гэж дуудуулахаа болих ёстой болохоор "Эх орны хишиг" 1.5 сая төгрөгийг хүн бүр жил болгон авна гээд бодохоор 4 хүнтэй айлд 6 сая төгрөг нэмэгдэнэ.
Ингээд л "Өрх бүрт 30 сая" гэсэн хөтөлбөр биеллээ олно гэж байна цаана чинь...

Байз, бодоод үзсэн чинь бидний цалинг МАХН компаниас гаргадаг болж таараад байна уу даа? Тэгэхээр бид өөрсдийнхөө төлөө, улсынхаа төлөө биш МАХН-ын төлөө ажилладаг хүмүүс болчихсон юм болов уу? Тэд бидний цалинг өөрсдийнхөө арын халааснаас гаргадгаа битүүхэн сануулж, ИТХ-ын зөөлөн суудалд залж өгөхгүй бол цалинг маань тавьж өгөхөө болино гэж чимээгүйхэн сүрдүүлж буйгаас ялгаагүй эд байна энэ чинь.

Жич: Үүнийг биччихээд, ньюс.мн сайт дээрх холбогдох линкийг нь тавих гэсэн боловч хайгаад олсонгүй, бодвол интернэтээр аялагчид хялбархан тооцоо хийгээд зүгээр л молиго болохыг нь илрүүлээд байхаар, интернэт ухагчдыг хуурч чадахгүйгээ мэдээд, бантаад авчихав уу гэж таав...

2008-10-09

Согтуу жолооч нарыг цөөрүүлэх нь

Согтуугаар машин жолоодох явдал Монголд нэлээн байдаг шинжтэй. Нэг найз нь машин барьж байхад хажуудах хүмүүс нь шахсаар байгаад уулгачихна, жаахан юм чинь мэдэгдэхгүй энэ тэр гэж байгаад л... Тэгээд осол гаргана, хүний амь нас, эрүүл мэндийг хохирооно. Аав минь авто ослоор нас барсан нь надад хүнд туссан, тэр машиныг барьж явсан залуу ч хүн дайрчихъя гэж бодоогүй нь лавтай. Тийм болохоор хувь хүмүүс зөвхөн өөрсдөө гэлтгүй, хамт яваа, машин барьж буй найз нартаа анхааруулж байцгаая гэж уриалмаар байгаа юм.

Яагаад өнөөдөр ингэж бичих болов гэхээр... Яг жилийн өмнө Японы зам тээврийн тухай хуульд өөрчлөлт орж согтуугаар машин жолоодсон хүний ялыг өмнөхөөсөө 2 дахин хүндрүүлснээс (Согтуу бол 5 хүртэлх жилээр хорих, сая хүртэлх иенээр торгох, халамцуу бол 3 хүртэлх жилээр хорих, 500 мянга хүртэлх иенээр торгох) гадна хамт явалцсан, хамт уулцсан, уух архийг нь худалдсан, машинаа унуулсан бүх хүмүүсийг хам хэрэгтэн гэж үзэж шийтгэх болсон юм. Энэ хууль хэрэгжиж эхлээд нэг жилийн хугацаа өнгөрөхөд согтуугаар машин жолоодож яваад баригдсан тохиолдол урьд өмнөхөөсөө эрс буурчээ. Хууль өөрчлөгдөхөөс өмнөх нэг жилд Фүкүока аймагт 2246 хэрэг гарч байсан нь өөрчлөлтийн дараах 1 жилд 1044 болтлоо буурсан байна.
Үүнтэй холбоотойгоор орлого нь багасч магадгүй болсон уушийн газрууд согтсон үйлчлүүлэгчээ өөрийн машинаар хүргэж өгөх, эсвэл такси дуудаж өгөх гэх мэт үйлчилгээ хүртэл үзүүлэх болсон байна.

Хамгийн гол нь хүмүүсийн сэтгэлгээнд өөрчлөлт орж эхэлсэн нь ажиглагдаж байгаа юм. Аз таарч осол гаргахгүй байлаа ч цагдаагийн хараанд өртвөл амьдралынхаа нэлээд хэдэн жилийг торны цаана өнгөрүүлэх болохоор тэр...

Ямар ч байсан хүмүүсийн сэтгэлгээ өөрчлөгдөж болох нь харагдаж байна. Монголчууд маань ч гэсэн машин барьж яваа нэгнээ архиар битгий шахаж байгаасай, дэлгүүрүүд нь орлогоо бодож машины жолоочид архи зарахаа болиосой.

2008-09-05

Аавын дурсамж

Би айлын бага, бага ахаасаа 9 дүү хэнз хүүхэд. Эрх шар гэдэг хочтой байв шүү дээ. Алтан шар үстэй байсан чинь даахийг маань үргээсний дараа гил хар үс ургасан юм гэдэг. Аав маань их эрхлүүлдэг, ээжээсээ бол айж, хийсэн хэргээ нуудаг байлаа.

Хэдэн настай байхад юм бол доо, 6-р сарын 1 гэхэд нэг л их хүйтэн өдөр байсан юм даг, аав маань намайг эрхлүүлж хүүхдийн парк дагуулж явах даалгавар ээжээс аваад, бид хоёр гарч одов оо. 13 аашаа гарган байж хэдэн шил интоорын ундаа авахуулаад л, даавуун торонд хийж аавдаа бариулчаал, тэрнээсээ нэгийг задлаад уухаар буцааж таглаж болохгүй болохоор нэг дор бүгдийг нь год год залгилчаал жорлон руу гүйгээл...
Сюрприз гээд нэг тоглоом байдаг байсан даа, түүнд сууна гэж зүтгээд, тортой ундаагаа манаачид нь захиж хадгалуулчаад хоёулаа суув аа. Би ч хөөрч баясаад, хорвоо дэлхий эргэлдээл бөөн баяр. Буугаад харсан, аав минь гуйвчихсан, хорвоог онож ядан гишгэлээд л, тэндээсээ шууд гараад алсыг харагчид суусийм. Тээр дээр гарсан чинь өвөл шиг хүйтэн, би даараад байна гэж аашлаад, аавын цамцыг нөмөрсөн. Тэгээд ундаагаа нэхсэн чинь манаачийн шовгорт мартчихаж. Ааш хөдлөв... Харих хүртлээ үүрүүлсэн юмдаг. Ингэж нэг парк явж билээ.

5 настай байхдаа бичиг үсэг сурчихсан догь эр нэг удаа ахтайгаа цуг хүнсний 20-р дэлгүүр лүү сүүнд явав. Тэр хүртэл явж сүү авдаг байсан гэхээр ховор бараа байсан юм даг уу.
Хүнсний 20-ын өмнөх троллейбусны буудлын ард Новости агентлагийн мэдээллийн самбар байдаг байлаа. Ололт амжилтаа "дүү нар"-таа гайхуулдаг байсан юм уу даа. Тэрийг нь уншиж гэгээрч байх хооронд троллейбус ирээд, ах маань сүүтэйгээ хамт суугаад явчиж. Эргээд л харсан, таньдаг хүн харагддаггүй, холыг саравчлан харсан чинь зүүн зүгт (гэр уг нь баруун зүгт л дээ) нээх л их нүүгэлтсэн их хүмүүс явж байна. Тэр олон хүмүүс дунд ах маань байгаа байх гээд хойноос нь гүйгээд л байсан, гүйгээд л байсан, Төв шуудан өнгөрөөд тэвчээр алдагдаж асгартал орилов... Нэг ах асууж байна, иргэн Зоригт төөрсөн, ...-р хорооллын ...-р байр ... тоот (гэрийн хаягаа мэддэг онц жаал)-од оршин суугч гэдгээ мэдүүлэв. Троллейбусанд суугаад явсан чинь таньдаг газар харагдаж байна, буугаад л гэр лүүгээ харайлгалаа. Нөгөө ах чинь хөөв, гүйцэгдэлгүй явсаар гэртээ орж иртэл аав уушиг нь сагсайчихсан, ахыг хөөж явуулчаад байж байлаа. Надтай байлдаж тоглож байтал нөгөө хүргэж ирсэн ах санаа нь зовоод гараад явчиж. Ээж орой ирээд нөхцөл байдалтай танилцсаны дараа аавыг зэмлэв "Хүүхдийг чинь хүргэж ирж байгаа хүнд баярлалаа гээд бага зэрэг юм өгөөд гаргахад яадаг байна аа". Ингээд миний паян биш, аавын паян болж дуусав.

Аав минь геологич хүн байсийм, тэр үед геологич мэргэжил стратегийн чухал ач холбогдолтой байсан бололтой, онц чухал мэргэжлийн улмаас цэргийн албанаас чөлөөлөгдсөн юм. Зунжингаа хөдөөгүүр тэнэнэ.
6 настай байхад аав Хөтөлд ажиллах болов. Эрх шараа мэдээж авч явна. Ээжээрээ баахан кекс хийлгэж аваад л гарч өгөв. Хөтөлд нэг байр түрээслэж байсан бололтой, аавынхаа өвөрт унтаад л, Хөтөлийн хүүхдүүдтэй нийлж орос охидыг чулуугаар нүүлгээд л...
Нэг өдөр хоол хийх гээд мах гаргаад тавьчихсан байж. Хонины бүтэн гуя. Би аавыг сатааруулж байх хооронд муур гэрт орж ирээд мах аваад зугтав... Аав цонхоор үсрээд, би ч дагаж үсрээд бөөн хөөцөлдөөн. Махаа эргүүлж авсан, хоолоо хийж идсэн, амттай байсан.

4-р анги төгссөн зун аавыг дагаж Хэнтий явсан. Мөрөн голд шумбаад л жаргаж байтал аав өдөржин ажил хийж зовж байгаа юм шиг санагдаад туслахаар шийдэв. Ажил хийх хүсэлтэй байгаагаа дуулгалаа. Даргадаа хэлж үзье гэж байна. Маргаашаас нь ажилчин ангийн эгнээнд Зоригт хүү шилжив ээ. Ачааны машины тэвшин дээр сууж явж байгаад эзгүй тал дээр хүрз, жоотуутай, газар ухах үүрэгтэй хаягдав. Ирээдүйн геологич болох нь гэж баярласан уу, муу аав минь надад 2 литр ундаа бэлэглэв. За тэгээд ганцаараа үлдээд л ухаж гарлаа. Ухаад л байсан, ухаад л байсан, хөлсөө гоожуулаад, ундаагаа залгилаад, ухаад л байв. Үдийн хоолны цаг болж, намайг авахаар хүмүүс ирлээ. Бусад ажилчид 3 метр гүн ухсан л гэнэ, гэтэл би 1 метр 20 сантиметр гэсэн амжилттай сүүл мушгив. Ирээдүйгүй геологич гэдэг нь танигдаж, аав ч, би ч урамгүй, үдээс хойш ажилгүй болов. Аавын шар гозойсон бололтой, орой нь 5 гар муушиг тоглоод мэргэжлийг нь өвлөсөн хүүхдүүдтэй өрсөлдөгчдөө ёстой будаа болгож өгсөн дөө... Гэхдээ анхны ажил, аавын минь зүтгэл надад 2000 төгрөгийн цалин авчирсан.

Энэ жилийн хавар их сургуулиа төгсөхдөө аав ээж хоёрыгоо урьж аваачсан юм. Далимд нь Тоокёо хавийг сонирхуулах санаатай. Жинхэнэ монгол эр хүн гэж аавыг маань л хэлдэг байх даа гэж хожим бодсон. Өөх мах алагласан гурилтай шөлөө идээд л, Монголдоо амьдрах нь түүний хувьд энэ хорвоогийн жаргал байсан юм болов уу, нутгийн хоолоо санаад бэтгэрэх шахаад ирсэн. Аав ээж хоёртой цуг Монголд ирсэн чинь ээж намайг тоохгүй Орос яваад өгөв, ингээд миний буцах өдөр аав маань онгоцны буудалд хүргэж өгсөн юм. Аавыгаа дахин эрүүл саруул байхад нь харах хувьгүй байж дээ. Эргэж ирээд аавыгаа эмнэлгийн орон дээр үхэлтэй тэмцэлдэн буйг харахад хэцүү байсан. Гэнэтийн явдал болоод ч тэр үү, үргэлж л эрүүл, сэргэлэн цовоо, чанга дуу нь гэрийн хаанаас ч сонсогддог байна гэж боддог байсных ч юм уу, эмч нар найдваргүй гэж хэлсэн ч бяцхан горьдлого тээсээр эмнэлгийн гадаа хонож байхдаа залбирсныг минь бурхан тэнгэр олж сонссонгүй ээ. Үхлийг хүн хэзээ ч ялж чадахгүй биз ээ.

Сайн төрлийг олох болтугай, баяртай аав минь.

2008-08-15

そして史上初の金メダルキターーーーーーーー

昨日に続き、モンゴル人選手の快進撃に感動した~。

モンゴル人が頂点に立ったど~~~~~~~~~

「生きていれば金の器で水飲める」という諺がモンゴル語にある。そう、生きていればモンゴルの国歌がオリンピック会場で流れるのを聴く。それは夢じゃなかった。

優勝候補の鈴木選手を初戦で破って勢いに乗る。「横綱を降して横綱になる」という言葉通り。


~~~~~~~~~~~~~最高~~~~~~~~~~~~~~~~

2008-08-14

28年ぶりの銀メダル

五輪季節だね。

モンゴル人は悲願の金メダルに後一歩というところだった。

http://results.beijing2008.cn/WRM/ENG/INF/SH/C92A/SHW204000.shtml#SHW204101
予選は五輪記録に並ぶ好成績で通過したグンデグマー選手がやってくれた。アトランタ大会5位、シドニーとアテネで6位とメダルまでもうちょっとというところだったが今回は素晴らしかった。
射撃・女子25メートルエアーピストルのファイナルは各選手20発発射する。その13発目までモンゴルの選手が1位だった。11発目を撃った後彼 女のピストルが動作しなくなり、みんなに遅れて4発を一人で撃った。そのとき既に15発目が終わった中国選手が非常にいい結果を出していた。それが精神的 にダメージ与えたかもしれない。でも、よく立て直して銀メダル獲得。優勝した中国選手はやっぱり開催国の選手であり、ファイナルで粗完璧な射撃を見せた。

ちなみに、銅メダルを獲得したドイツの選手も実はモンゴル人。2002年にドイツ国籍を取得した。モンゴル代表だったバルセロナ大会に同種目で銅メダルを取っている。これで五輪2つの銅メダルを獲得したことになる。


日本等先進国と比べて、人口270万人しかいない我が国。東京五輪から参加して、まだ金メダル獲得できていない。でも、夢はいつか実現するはずだ。

後は、ボクシングとレスリングに出場する選手たちにメダルラッシュを期待する。

頑張れ、モンゴル!

2008-06-30

日本社会の病

今月8日午後0時過ぎに東京・秋葉原で起きた通り魔殺人事件。
僕の就職先が秋葉原にあるが、今五反田にある会社に派遣されてて、事件当日も休日出勤の為五反田にいた。
その時土日も出勤し、平日は終電ぎりぎりまで働いて、日本社会が嫌になる位だった。全く私生活がないと言っていい位だ。そうすれば、人間はどうしても仕事イコール人生という状態にならざるを得ない。それで、仕事が上手く行かず、追い込まれた人がこの世が嫌いになるわけ。
幸い僕は日本人じゃないので、逃亡できる場所、母国がある。日本人にそんな逃げ場がないので、自殺等犯罪につながるのでは?
今回の秋葉原殺人事件の原因も日本社会自体にあると思う。日本人を犯罪に追い込む残虐な社会。現代日本社会の素顔である。
もう一つの原因は日本人の性格にある。日本人に本当の仲いい、何でも話し合える友達っているのかな?って疑問ある。自分が不幸に陥った時、何事も上手くいかなくなった時、一番頼りになるはずなのは友達や家族だと思う。しかし、現在の日本で家族の絆が薄れ、友達もない人が大勢いる。周りに人ばかりいるのに、孤島に一人ぼっちなような世界。
「他人に迷惑をかけたくない」という考え方自体が間違っているかもしれない。人間は赤ん坊の時から誰かの助けを借りて成長して、やがて力が付いたら自分も他人を助けていく、そして老後また他人の助けを必要とする運命なんだから。
「日本人よ、お互いを生きているうちに愛しよう」

2008-06-27

Анхны алхам

Блогтоо бичлэг нэмэлгүй зөндөө удчихжээ. Энэ хооронд оюутны ширээнээс холдсон, шинэ амьдралын гараагаа эхэлж, орчиндоо дасч ядан бүдчиж явна.

25 насныхаа босгон дээр дээд боловсролтой болов. Дипломоо гардах мөчийг хайртай хүмүүс маань хуваалцсан болохоор тун их аз жаргалтай байлаа. Аав ээжийгээ бага ч болов баярлуулж, Япон орныг, хязгааргүй уудам далай тэнгисийг үзүүллээ.

3 сарын сүүлчээр 7 хоногийн хугацаатай Монголдоо очиж амарсан юм байна. Уржнан зунаас хойш очоогүй байсан учир ажилд орохоосоо өмнө эрч хүчээ сэлбэе гэж бодсон юм. Монголдоо үлдсэн ангийн найзууд маань нийгэмд байр сууриа олоод эхэлчихжээ. Нэг бодлын атаархмаар ч юм шиг...

Оюутны ширээнээс холдож, анхны алхмаа хийх нь хүний амьдралын чухал мөчлөгүүдийн нэг байх. Өнгөрсөн намар сургуулийнхаа MBA курст элсэх элсэлтийн шалгалт өгөхөөсөө бүр өмнө тэнцэхгүй бол ажилд орно гэж бодож байсан. Хэр тааруу сургуулийн магистрын курст ороод, тэтгэлгээ үргэлжлүүлэн авах боломж, бололцоо надад байсан, голч оноо маань ч гайгүй байлаа. Гэхдээ ажиллаж үзэж байж юуг гүнзгийрүүлж сурахаа дахин бодъё гэсэн бодол үргэлж дотроос хатгаастай.

Японы их сургуулиуд хүнийг нийгэмд л бэлдэх үүрэгтэй юм шиг байгаан. Амьдрал дахь "зуны амралт" гэж хүртэл нэрлэгддэг, оюутнууд нь янз бүрийн дугуйлан, клубт явж, цагийн ажил хийж олсон мөнгөөрөө аялж зугаалан, наргиж цэнгэн 4 жилээ өнгөрөөнө. Ажилд ороход эзэмшсэн мэргэжил нэг их нөлөөлөхгүй. Компаниуд хүнээ сонгож аваад, эхний хэдэн жил сургаад авчих учраас тэр. Хамгийн гол нь юм сурах чадвартай, нийгэмд өөрийгөө зөв авч явах чадвартай, хүнтэй харьцах чадвартай, хүсэл тэмүүлэл нь компанийн зорилгод нийцэж байх зэргийг харгалзан үзнэ. Тийм болохоор миний Японд өнгөрөөсөн оюутан нас минь надад хүнээс гоц гойд зүйл өгсөнгүй гэж бодох болсон билээ. Нэгэнт Японд ирж суралцсан бол ажлын талбарт гарахаас нааш хүссэн мэдлэг, чадвараа олж авах боломжгүй юм гэсэн дүгнэлтэд хүрсэн нь Японд байх хугацаагаа сунгах шийдвэр гаргахад маань нөлөөлсөн.

Японд ажил олгогчдын өрсөлдөөн ширүүн. Сургуулиа жил хагасын дараа төгсөх, түүхийгээрээ байгаа оюутнуудад ажлын байр амлацгаана. Япон оюутнууд дунджаар 50 орчим компанийг сонгож, ажлын ярилцлага, шалгалтанд ордог. Өгөөд л байна, өгөөд л байна. Өгөх тусмаа туршлагажаад, асуултад нь юу гэж хариулбал ярилцагчийнхаа сэтгэлд хүрэх тухай эрдэмд нэвтэрнэ. Тэгээд нааштай хариу хэлсэн компаниудаас сонгож ордог, тэгээд л амьдрал нь бараг шийдэгдэнэ дээ. Би тэдэн шиг олон компанид очоогүй, өөрийн сонирхдог салбар болох мэдээллийн технологийн томоохон компаниудаас ганц хоёрыг нь сонгож, ноднин хавар ярилцлаганд орсон юм. Дахиад жаахан хичээсэн бол эндхийн том компанид нэг орон тоо бөглөөд сууж байх боломжтой л байлаа. Гэхдээ яагаад ч юм том компанид зүгээр нэг эрэг шураг болж байснаас жижгэвтэр компанид орох нь надад зохих юм шиг сэтгэгдэл төрж эхэлсэн. Монголтой минь холбоотой байвал бүүр сайхан хэрэг биш үү.

Ингээд байж байтал Японд төгссөн, мэдээллийн технологийн инженерүүд нийлээд өнгөрсөн зун шинэ компани байгуулав. Удаан бодсоны эцэст анхны алхмаа тэнд хийхээр шийдлээ.

За тэгээд Монгол явж ирснийхээ маргаашаас л нэг япон компанийн төсөлд оролцохоор томилогдож, орон тоо бөглөөд сууж байгаа нь энэ. Оюутан байхдаа том том яриад л явдаг байснаас яг ингээд суугаад программ бичнэ гэж бодож байсангүй. Эзэмшсэн мэргэжил маань ч огт өөр.
Ямар ч байсан өөрийнхөө мэдэхгүй шахуу программын хэлийг мэднэ гэж хэлээд төслийн багийн гишүүн болчихсон, эхэн үедээ ч цагтаа тараад сайхан л байв. Төслийн эхний шат дуусах дөхсөн чинь байдал бишдлээ. Өнөө Зоригт чинь түмэн алдаа гаргаж, бантанг нь хутгаад орхижээ. Өдөр болгон сүүлийн галт тэргээр харьж, хагас бүтэн сайнгүй ажил руугаа шогших хэрэгтэй болов. Унаж байж бөх болдогчлон алдаж байж л сурдаг аж. Маш их юм сурч байна.
  • Мэдээллийн технологийн ажил бол дэлгэц ширтэж суухын нэр биш, хамтрагчидтайгаа аль болох их ярилцаж, ойлголцох хэрэгтэй.
  • Хийсэн зүйлээ заавал дахин шалгаж бай.
  • Жижиг гэлтгүй залхууралгүй хийж байхгүй бол том алдааны үндэс болно.
  • Төслөө бүхлээр нь ойлгохгүй бол өөрийн хариуцсан хэсгээ зөв хийж чадахгүй.
  • Хийж буй зүйлсээ тэмдэглэж явах нь дараа дараагийн хүмүүст хэрэгтэй.
  • Хэдэн код бичээд л болчихдог эд биш байна, санах ойгоо зөв ашиглах, чадлынхаа хэрээр бүх боломжийг тооцоолох гэх мэт чадвар шаардагдаж байна
  • Цагаа зөв хуваарилах
  • Ойлгохгүй, мэдэхгүй, чадахгүй байгаа зүйлээ харж суухын оронд мэддэг чаддаг хүнээс нь зөвлөгөө авах
  • Ажлынхаа явцыг хувиар илэрхийлэх, дутуу байгаа зүйлсээ үнэлж чаддаг болох, хэдий хэр хугацаанд амжуулж чадах вэ гэдгээ тооцоолох
  • Хүмүүстэй харьцаж, өөрийнхөө санааг хэлэхдээ зөв ойлгосон эсэхийг нь магадлаж байх
  • Хамтрагсадтайгаа мэдээллээ хуваалцах
Арай гэж нэг юм төслийнхөө агуулгыг, яг юу хийх гээд хөлсөө урсгаад, хараагаа чилээгээд байгаагаа ойлгож эхэлж байгаа юмсан. Даанч нөгөө япон компани нь надад "ур чадвар муутай" гэсэн үнэлгээ өгчихсөн бололтой. Одоохондоо ч үүнтэй маргах аргагүй. Гэхдээ гарааны цэг хойно байх нь хамаагүй, ямар хурдтай, хаашаа гүйж байгаа нь чухал шүү дээ.

Япон улс Монголын "тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөв"

http://zorigt.blogspot.com/2008/01/blog-post_11.html
Дээрх бичлэгт бичиж байсан асуудал сая шийдэгдэв. Япончуудад уншуулахын тулд япон хэлээр бичиж, мөн япончуудын цуглардаг SNS сайт болох mixi-д бас тавьж байсан юм. Тус хэлтсийн Монголыг хариуцсан ажилтан Хаяаши гуайтай уулзахдаа ч бас хэлж үзэж байлаа.

Түүх сөхвөл, Япон улс нь Дэлхийн хоёрдугаар дайнаас хамаагүй өмнө, Зүүн Азийг нөлөөндөө оруулахаар санаархаж байх тэр үедээ Монголыг ч бас сонирхож, Гадаад Судлалын их сургуульдаа хүртэл монгол хэлний тэнхим нээж, Монголын түүхийг идэвхийлэн судалж байжээ. 20-р зууны эхээр Монголын тусгаар тогтнолын төлөө тэмцлийг ашиглан нөлөөгөө тогтоохоор зэхэж, Нармай Монголын засгийн газар гэгчийг хүртэл байгуулж байлаа. Тэр үед Монгол, Хятад хоёр нэгэн дээвэр дор багтаж байсан тул Гадаад Хэргийн Яамны Хятадын хэлтэс нь Монголын асуудлыг ч хамаардаг байв. Мэдээж Хятадыг "төвхнүүлэх" агуу үйл хэргийн хажууд жижигхэн Монголын хэргийг ганцхан хүн л хариуцах боломжтой тул тусад нь хэлтэс үүсгэх шаардлага ч байсангүй.

Он цаг улирсаар Монгол улс маань Нью-Йоркийн тэнгэрт далбаагаа мандуулж, НҮБ-ын гишүүн болсон ч "хөрөнгөтөн" улстай дипломат харилцаа тогтоохыг хүссэнгүй. Хүссэнгүй ч гэж дээ, "халамжлан хүмүүжүүлэгч" орос ах нар нь гадаад харилцааг маань бидний өмнөөс шийдэж өгч байлаа. Өнгөрсөн зууны далаад онд дипломат харилцаа бий болж, бага багаар хоёр орны харилцаанд "хавар ирж" байсан ч Япончууд Монголыг хариуцсан хэлтсийнхээ англи нэрийг л "Хятад, Монголын хэлтэс" болгож өөрчлөөд, албан ёсны нэр буюу япон нэрээ хэвээр нь үлдээж орхив. Үүнд Хятадад элэгтэй, эсвэл тэднээс хулчийдаг улс төрчдийн нөлөө их байлаа.

Ардчиллын салхи Монголд маань сэвэлзэж, арлын орныг монгол залуус маань бяр чадлаараа доргиох болсон үеэс эхлэн хоёр орны харилцаа хэзээ ч байгаагүйгээрээ сайжирч, улам "зузаарсаар" байгаа. Ийм нөхцөлд дипломат ёсыг бодолцож, Японы гадаад хэргийн яам 6-р сарын 25-нд нэгэн шийдвэр гаргажээ.

Энэ тухай тус улсын сонин хэвлэлүүд хэрхэн мэдээлэв?

Ёмиүри шимбүний мөн өдрийн дугаарт гарсан мэдээ:

"Гадаад хэргийн яам ойрын үед Хятадын хэлстийнхээ нэрийг "Хятад, Монголын хэлтэс" болгож өөрчилнө. Хятадын хэлтэс нь өдийг хүртэл Монголын асуудлыг хамаарч ирсэн бөгөөд Японтой найрсгаар харилцдаг улсуудын нэг болох Монголыг гадаад харилцаандаа онцгойлон анхаарч буйгаа илэрхийлэхийг зорьж байгаа аж.

Монголд хийгдсэн судалгаагаар "Хамгийн найрсаг харилцвал зохих улс"-аар Япон улс тодрох зэргээр Японтой тогтоосон найрсаг харилцаагаа хадгалах эрмэлзэлтэй байдаг. Энэ жил болох НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүн орны сонгуульд Монгол улс нь Японыг дэмжихийн тулд нэрээ хүртэл татсан юм.

Асашёорюү, Хакүхо зэрэг сүмочид амжилттай барилдаж, Монгол улс нь Японы хувьд өдөр ирэх тусам ойртсоор байна" хэмээн дипомат загнасан байна.

Харин интернэт дэх "Иза" сонинд ингэж бичсэн байна:

"Гадаад хэргийн яам нь Ази Номхон далайн газрын Хятадын хэлтсийн нэрийг "Хятад, Монголын хэлтэс" болгож өөрчлөх болсон нь 25-ны өдөр мэдэгдэв. Хариуцсан улсуудынхаа нэрийг нэрэндээ оруулдаг олон улсын дипломат хэм хэмжээнд нийцүүлэхээс гадна найрамдалт орон Монголыг чухалчилж үзэж буйгаа харуулж буй хэрэг аж. 27-ны өдрийн засгийн газрын хуралдаанаар албан ёсоор батлагдаж, мөн өдрөөсөө хэрэгжиж эхлэх юм байна.

Хятадын хэлтэс нь Хятад, Монгол, Тайвань зэрэг улсуудыг хариуцдаг хэдий ч ганц улсын нь нэрээр нэрлэгдэх нь зохисгүй хэмээх шүүмжлэл их гардаг байлаа.

Монгол улсын ерөнхийлөгч Н.Энхбаяр тухайн үеийн ерөнхий сайд Ш.Абэтай утсаар ярихдаа, НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүний сонгуульд өрсөлдөхөө зарлаад байсныгаа Япон улсыг дэмжихийн тулд цуцалсан бөгөөд ингэснээр энэ намар болох сонгуульд Япон улс ялах магадлалыг улам нэмэгдүүлсэн юм. Засгийн газар энэ шийдвэрийнхээ талаар Монголын талд дуулгасан бөгөөд "Удаан хугацааны турш хүсэн хүлээж байсан зүйл биелсэнд баяртай байна" гэсэн хариу иржээ.

Тус хэлтэс нь англи нэрээ аль хэдийн "China and Mongolia Division" болгож өөрчилсөн ч албаны хүний яриагаар бол албан ёсны нэрэндээ Монголыг багтаах тухай эртнээс яригдаж байсан ч Хятадад элэгтэй улс төрчдийн эсэргүүцэлтэй тулгардаг байсан аж.

Энэ удаа ч эрх баригч намаас сонгогдсон парламентийн гишүүд дунд "Хятадын дургүйцлийг хүргэх вий" гэсэн болгоомжлол байсан ч уг шийдвэрийг дуулсан Хятадын тал "Японы дотоод асуудал тул коммент хийх шаардлагагүй" гэжээ"

2008-02-22

Буддын Бүгд Найрамдах Монгол Улс?

"… Нэг үндэстний дунд олон янзын шашин өрсөлдөж эхэлбээс үндэсний нэгдэл хангагдахгүй. Шашин олширч, үзэл хуваагдах нь сайны зөн гэж үзэхийн аргагүй. Тиймээс уламжлалт бурхны шашныг төрийнх болгон ард нийтээр хүлээн зөвшөөрч, хүндэтгэн дагаваас үзэл хуваагдах, үүнээс үүдэн гарч болох саар муу бүхнийг үгүй болгох ард нийтийн асар том нэгдмэл хүч хуралдах бус уу.

… Монгол үндэстэн нэгэн тэнгэр дор, нэгэн шашны дор эвлэлдэн нэгдэх нь бидний ирээдүйн их эв эеийн чухал хэсэг буюу. Сүмийн шинэчлэлийг эхлүүлцгээе. Сүмд хөрөнгө оруулалт хийцгээе..."
Үндэсний Шинэ Намын бүгд хуралд даргынх нь тавьсан илтгэлийн нэг хэсэг юм гэнэ. Арай галзуурчихаагүй байлтай. Сүмд хийх шинэчлэлийг төр, нам биш, сүсэтгэн олон шаардаж, дотроосоо хийгдэж гэмээ нь эрүүл шинэчлэл болно. Угаасаа ч хойд насыг маань хэт анхаараад, энэ яваа насыг маань үл тоож, сүсэг бишрэлийг маань далимдуулж авсан мөнгө хөрөнгөөрөө өөрсдийгөө тэжээж яваа шар орхимжтонгууд төвд хэлээр маань уншихаас өөрөөр ард иргэддээ буян болж байгаа эсэхийг миний бие мэдэхгүй байна. Тиймээс шинэчлэл хэрэгтэй гэж боддог нь үнэн. Гэхдээ төрийн хөрөнгөөр ийм шинэчлэл хийнэ гэвэл би л лав зөвшөөрөхгүй.

Үндсэн хуульдаа бид шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөгөө тунхагласан байдаг. Гэтэл ҮШН засгийн эрхийг авсан тохиолдолд бид буддын шашинтан болохоос татгалзвал төрийн нэрийн өмнөөс хараал жатга хүртэж, Монгол улсын иргэний данс бүртгэлээс хасагдах бололтой. Ихэнх нь "Айхгүй ч гэсэн аягүй" гэгчээр Буддын шашныг шүтдэггүй ч, сүжиглэж явдаг монголчууд ч дүүрч... Эцэг өвгөдөөсөө уламжлан исламын шашныг шүтэж ирсэн казак үндэстнүүд Баян-Өлгий аймагтайгаа цуг Монгол улсын газрын зургаас арчигдах вий! Шарын шашны ул мөр Даян дээрхэд хүрч чадаагүйгээс бөөгийн шашинтайгаа үлдсэн дархад, урианхад иргэд маань дайжих вий.

ҮШН энэ удаагийн сонгуульд зөвхөн хотын тойргуудад л нэр дэвшигчдээ өрсөлдүүлэх юм гэнэ лээ. Тэгэхээр алс холын Өлгийд амьдран суугаа казакчуудын бодол санааг төрд тусгах албагүй юм байх. Тэд төр барих болбол ямар ч байсан хөдөөгийн ард түмнийг төрд төлөөлөхгүй, тийм учраас тэдний өмнөөс шийдвэр гаргах эрхгүй гэсэн логик гарч ирнэ, тиймээс ҮШН-аар удирдуулсан парламент бүрэлддэг юм аа гэхэд Нийслэлийн ИТХ-тай тамга тэмдгээ булаалдахдаа хүрэх нь.
“Төр, шашин хоёр чинь арга, билиг хоёр юм шүү дээ. Арга, билиг хоёрыг нэгтгэвэл их хүчтэй гэдэг юм. Ер нь төр нь ч, шашин нь ч нэг хүний дотор сэтгэлд хоёулаа байж байдаг эд. Сэтгэлд хамт байгаа юмыг хүчээр салгах гэсэн нь л анхнаасаа буруу байжээ гэж би боддог”
гэж Мамба дацангийн хамба Д.Нацагдорж үздэг юм байх. Түүнийхээр бол одоо энэ улсын мөнгө идсэн уусан, авлига авсан өгсөн гэж яригдаад байгаа улс төрчид, албан тушаалтнуудад сайхан далим гарах нь. Тэд ухаандаа "Хүний сэтгэлд бурхан чөтгөр хоёулаа байдаг. Ард түмнээ сайхан амьдруулъя, улс орноо өөд нь татъя гэх "ариун" санаанаас гадна ууж идье, жаргаж хэвтэе гэх "адын" бодол ч надад, чамд, бид бүгдэд бий. Сэтгэлд хамт байгаа юмыг хүчээр салгах гээд дийлсэнгүй, боломж байсан болохоор хүртчихлээ, ер нь л хүнд ийм шунал, тачаал байдаг гэдгийг мэдсээр байж намайг сонгосон нь анхнаасаа та нарын буруу, гүй гэхдээ миний оронд хэн ч байсан ингэх л байсан ш д" гээд сууж байх нь л дээ.

Төр гэдэг зүйл хүний дотор сэтгэлд байх ёстой юм байг. Хүй нэгдлийн үеийн хүмүүс тэр төр гэдэг зүйлээ сэтгэл дотроо хав дарчихсан, яасан хачин улс вэ айн? Миний бодлоор төр гэдгийг хүмүүс ганцаараа чадахгүй зүйлээ нийлж хийлгэе, хариуд нь татвар төлье гэж "наймаа" хийхэд л хэрэгтэй, нэг төрлийн үйлчилгээний байгууллага баймаар. Зах зээлийн нийгэмд чинь хэрэглэгч нь хаан гээд тунхаглаад байдаг, тэгэхээр бид өөрсдөөсөө дорд статустай төр гээч зүйлийг сэтгэлдээ залаад явж байх нь зөв ч юм уу, буруу ч юм уу.

"Шажин төрийг хослон баригч, Буддын Бүгд Найрамдах Монгол улсын оройн дээд ерөнхийлөгч Мэндсайханы Энхсайхан түм наслаг"
Буруу хойшоо. Монгол түмний минь заяа түшиж ийм явдал болохгүй байлгүй дээ.

Холбоотой мэдээллүүд:
Төр шашныг хослон баримой
ҮШН-ын саналыг Д.Нацагдорж хамба "тунгаая" гэв

2008-01-11

Second Life дахь виртуал банкны үйлчилгээг хориглоно

Америкийн Линден Лаб компани өөрийн эрхэлдэг Second Life 3 хэмжээст хийсвэр ертөнцөд банкны үйлчилгээ эрхлэхийг хориглохоор болсноо зарлалаа. Тус шийдвэр энэ оны 1 сарын 22-ноос хэрэгжиж эхлэх юм байна.

Ийм шийдвэр гаргах болсон гол шалтгаан нь тус ертөнц дэх Ginko Financial хэмээх банк найдваргүй зээлийн улмаас 2007 оны 8 сард дампуурсан, мөн банкууд хэт өндөр хүүтэй үйлчилгээ үзүүлдгээс болжээ. Тэд хийсвэр ертөнцийн оршин суугчдаас линден долларын хадгаламж хүлээн авч, жилийн 20-60 хувийн хүүтэйгээр зээлүүлэх үйлчилгээ эрхэлдэг юм байна.

Линден Лаб нь ерөнхийдөө хийсвэр ертөнцийн амьдралд оролцохгүй байх бодлого баримталдаг боловч банкнуудын асуудал нь хийсвэр ертөнцийн эдийн засгийг сүйрүүлэх эрсдэлтэй учраас ийм алхам хийжээ. 1-р сарын 22-ны өдөр хийсвэр ертөнц дэх банкны АТМ болон банктай холбоотой объектууд устгагдана.

Гэхдээ бодит ертөнцөд банкны үйлчилгээ эрхэлдэг зөвшөөрөл бүхий компаниуд хийсвэр ертөнцөд ч өөрийн үйлчилгээгээ хүргэх боломж хэвээр үлдэх юм байна.

Эх сурвалж: Second Life-ийн албан ёсны блог
http://blog.secondlife.com/2008/01/08/new-policy-regarding-in-world-banks/

3 нас хүрэв

Сүн далайг шалбааг байхад
Сүндэр уулыг дов байхад гээд л үлгэр эхэлдэг шиг Монголд блогч гэдэг "мэргэжил"-тэй хүн тун цөөхөн байхад миний бие 2005 оны 1-р сарын 10-нд энэхүү ногоон блогоо нээж байжээ. 3 жилийн хугацаанд танд хүрч буй 112 дахь бичлэг минь энэ болж байна. (Өөрөө өөртөө баяр хүргээд хундага тулгав)
Зоригтын бичдэг үлгэрүүдийг тоож уншдаг эрхэм танд маш их баярлалаа.

Шинэ оны мэнд хүргэе

Элэг нэгт монголчууддаа шинэ жилийн мэндийг хүргээд, 2008 ондоо олимпоос алттай, онгод нь хөглөөстэй, цээжиндээ эрдэмтэй, цэнгэл баясалтай, ажил нь амжилттай, алдар нь цуурайтаастай байхын ерөөлийг дэвшүүлье.

Зоригт миний бие 2006 оны шилдэг блогчин шалгаруулах санал асуулгад айрагдсандаа бардаад, өнгөрсөн 2007 онд "Мартагдсан аялгуу" ангилалд санал авах хүртлээ назгайрсан гэмээ наманчилъя.

2007 онд магистрт дэвшин суралцах мастер төлөвлөгөө бүтэлгүйтэж, ажилчин ангийн эгнээнд элсэн орохоор сэтгэл шулуудсан миний бие яг одоо 8 жил зүүсэн оюутан хэмээх сэтрээсээ нэр төртэй салахын тулд дипломийн ажил гээч жонхуу хутгаж сууна.

2007 он ВИМО сайтын маань хөлд орсон жил байлаа. 2008 ондоо хэлд орох болтугай. Япон дахь монголчуудыг элчин сайдтай нь, ёкозүнатай нь цуг шинэ он угтуулсан ийм л сайт болон өсч торниж байна. Шилдгүүдээр нь Испани, Солонгост суугаа хүмүүс тодорсон нь зөвхөн Япон гэж явцууралгүй, аавын хүүхдүүдийг алаг үздэггүй сайт болж буйн илрэл билээ.
Блогчдын дуу хоолой болох учиртай Бүгдээрээ сайтыг дутуу төрүүлэлцээд орхисон, та бүхэн минь дэмжээд түшээд аваарай. Нэгэн биеэ олон хувааж хүчирсэнгүйн улмаас аргагүйдсэнийг ойлгоорой.

Бас 2007 онд Япон дахь монгол оюутны холбооны удирдах зөвлөлийн гишүүний албаа хүлээлгэн өглөө. Тэргүүнээс өөр гишүүнгүй шахам байдалтай 10-аад жил явсан байгууллагыг хэлэх үгтэй, хийсэн ажилтай болгож, дүү нартаа нүүр бардам хүлээлгэж өгөхөд гар бие оролцож байсандаа сэтгэл хангалуун байгаа. Цаашид улам томорч, хүрээгээ тэлэн, Монгол орондоо хувь нэмэр оруулах олон сайхан залуусын дамжин өнгөрөх шат нь байгаасай гэж хүсч байна.

Хамгийн том амжилт минь гэвэл хайр сэтгэлийн хүлгийн цулбуурыг атгасан явдал байлаа.

За тэгээд, жонхуугаа хутгаж дуустал блогоороо үзэгдэхгүй байж магадгүй гэдгээ дуулгаад
энэ тэмдэглэлээ өндөрлөсү.

何で外務省のモンゴル班は中国課にあるの?

昨年モンゴル国民主党党首が来日して、東京外大で公演をしたときのことだ。
外務省モンゴル班の方も同席していた。

質問タイムに、ある学生が党首にこう聞いた。「日本の外務省にモンゴルの事を担当する班は中国課に所属していることはモンゴルを中国の一部との誤解を招きかねないと存じますが、そのことについてどう思われますか」
党首の答え:「モンゴルが強くなれば、諸外国も認めてくれる。だから、君たちよく勉強して、モンゴルを強くしてください。」

ちょっと待った、それは答えになってないよ、党首!
国連加盟国とは国際的にその独立が認められているわけだよ。その国は小さかろう、弱かろう関係ないと思う。まぁ、外大の先生が「実は日本語表記が 中国課モンゴル班となっているが、英語表記でChina-Mongolia Departmentとなっている」と主張したが、それも物足りない。日本国内で日本語表記だけが使われるじゃないか。だから、「中国・モンゴル課」と改 名すべきではないか。

日本のマスメディアはモンゴル人をなめている

昨年12月30日に、我々が運営している在日モンゴル人SNSサイトVIMOの主催で在日モンゴル人忘年会を開催した際、産経新聞の幹部の方を含め、数名 の日本人を招待した。ところが、「夕刊フジ」の記者小川という人がパーティー当日来て、主催者と全然関係ないモンゴル人女性と話した内容を「夕刊フジ」の 1月7日号の第3面に「朝青龍、同胞からも総スカン…大忘年会“締め出し”「酒癖悪い」「セクハラ」招待されず」と言うタイトルで、更に産経新聞も「白 鵬、忘年会で人気者 朝青龍に招待状なし 2横綱土俵入りも明暗」というタイトルで掲載した。

「主催者の一人がこう説明する。 「実は今回、ドルジ(朝青龍)への招待状を出しませんでした。秋のパーティーの彼は非常に酒癖が悪く、苦労の多 い同胞同士が唯一心を許しあえるパーティーにもかかわらず、他のモンゴル人力士たちに無理やり酒を飲ませるなどイバリ散らして、自分一人のパーティーにし てしまっていたからです」」などといった事実に反することが書かれていた。本当は、彼について一連の騒動直後ということで、パーティーに参加するのはメ ディアに大きく取り上げられて、横綱に悪影響を及ぼすんではないかという気遣いで今回彼の招待を見送ったのである。そして、主催者側の誰もがその記者と接 したことはなかった。

日本のマスメディアはモンゴル人をなめているんじゃないか。

我々が抗議文を当日出した結果、夕刊フジや産経新聞が記事をウェブサイトから削除し、本日謝罪文を小川記者本人が持ってきたが、「全く嘘ではない ことを書いた」等と言い訳をしていた。我々モンゴル人は「名が汚れるより骨が折れ」という諺がある程である。これから日本の新聞に今回の件と似たような、 モンゴル国やモンゴル人について事実に反する、モンゴル国、あるいはモンゴル人の名誉を損害することが書かれた際、裁判を起こすまで行動に出ざるを得な い。