Америкийн Линден Лаб компани өөрийн эрхэлдэг Second Life 3 хэмжээст хийсвэр ертөнцөд банкны үйлчилгээ эрхлэхийг хориглохоор болсноо зарлалаа. Тус шийдвэр энэ оны 1 сарын 22-ноос хэрэгжиж эхлэх юм байна.
Ийм шийдвэр гаргах болсон гол шалтгаан нь тус ертөнц дэх Ginko Financial хэмээх банк найдваргүй зээлийн улмаас 2007 оны 8 сард дампуурсан, мөн банкууд хэт өндөр хүүтэй үйлчилгээ үзүүлдгээс болжээ. Тэд хийсвэр ертөнцийн оршин суугчдаас линден долларын хадгаламж хүлээн авч, жилийн 20-60 хувийн хүүтэйгээр зээлүүлэх үйлчилгээ эрхэлдэг юм байна.
Линден Лаб нь ерөнхийдөө хийсвэр ертөнцийн амьдралд оролцохгүй байх бодлого баримталдаг боловч банкнуудын асуудал нь хийсвэр ертөнцийн эдийн засгийг сүйрүүлэх эрсдэлтэй учраас ийм алхам хийжээ. 1-р сарын 22-ны өдөр хийсвэр ертөнц дэх банкны АТМ болон банктай холбоотой объектууд устгагдана.
Гэхдээ бодит ертөнцөд банкны үйлчилгээ эрхэлдэг зөвшөөрөл бүхий компаниуд хийсвэр ертөнцөд ч өөрийн үйлчилгээгээ хүргэх боломж хэвээр үлдэх юм байна.
Эх сурвалж: Second Life-ийн албан ёсны блог
http://blog.secondlife.com/2008/01/08/new-policy-regarding-in-world-banks/
"Цаанаасаа тэгээд байдаг"...
1 month ago
2 comments:
sain baina uu?
Tanii Blog iig yzlee. Taniig Ynet Tsaasnii zax zeeliig sonirxodog gej oilogloo. Bi tantai taniltsamaar bna. Ta www.nayad.mn site aar zochilooroi. minii erxeldeg site jmaa
hehe, ih sonirholtoi yumaa. tnx.
VIMO-n gegeen bnaa.
haaya neg negniiheeree zochilj baitsgaaya.
www.gegeen.com
Post a Comment