2009-05-06

Ногоон нүдэн лам

Ц.Оюунгэрэл, Ж.Л.Фолт нарын "Ногоон нүдэн лам" номыг төрсөн өдрөөрөө бэлгэнд авснаа уншив.

1937 оны их хэлмэгдүүлэлт жирийн ард түмэнд хэрхэн сүүдрээ тусгаж байсан, "тоо" бөглөхийн тулд мөрөөрөө явж байгаад тааралдсан хүнийг баривчилж авч явдаг байсан, хэрхэн тамладаг байсан, ганцхан асуултад яаж хариулснаас тэр хүний шороонд булагдах уу, эсвэл төмөр торны цаана 10 жилээ өнгөрөөх үү гэдэг нь шийдэгддэг байсан, авъяас чадвар нь эзнийхээ амь насыг ч аврах чадалтай гэдгийг харуулсан сонирхолтой ном байлаа.
Ээжийгээ цайны сүүтэй болохын тулд аавыг нь, ахыг нь харанхуй шөнөөр ачаад явсан хувьсгалт засагт цэргийн алба хаахаар явж буй залуус, хар багаасаа залбирч шүтэж ирсэн хүрээ хийдийг нь хэдэн ойворгон залуу талж устгаж байгааг зүрхээ шимшрүүлэн харах хөгшчүүл, хүүхэд нь төрөх гээд өвдөж байхыг үл тоон бурхан шүтээнээ аврах гэж голын усанд орох бүсгүй, эцсийн удаа нар мандаж буйг харж байна гэдгээ мэдэрсэн ч үхлийн өмнө толгой гудайгаагүй лам нар, хар амиа хоохойлохын тулд найз нөхдөө барьж өгдөг өөдгүйчүүд гээд л олон дүр төрх гарна.

Гол баатрууд нь бүгд бодит хүмүүс юм байна. Монголын маань түүхийн нэг эмгэнэл, нэгэн нугачаанд бүдэрсэн олон мянган гэмгүй хүмүүс, эрдэмтэн мэргэдийг хойч үе мартаж болохгүй билээ.

Жич: Япон дахь монголчуудын Хаврын баярын үеэр монголч эрдэмтдийн үгийг сонсох завшаан тохиолдов. Тэд "Монголчууд хүүхдүүддээ муу юмыг зааж өгдөггүй, тэр нь хэтрээд түүхэндээ бий болсон хар толбыг үл дурссанаар хойч үеийнхэн нь өнгөрснөөсөө суралцах боломжийг багасгадаг" гэж дүгнэхийг сонсоод толгой дохин хүлээн зөвшөөрч суулаа. Бид мандаж явсан үеэ дурсах дуртай, Чингис хаан гэж цээжээ дэлдэхдээ сайн, харин уруудан доройтож байсан үеийнхээ тухай хэр сайн мэдэх билээ? Бодууштай л үг.

5 comments:

MW said...

Unshinaa, thx

Ondy.mgl said...

Hi, unshsan yum baina. Uil yavdal, aguulga taldaa bolomjiin ch gesen bichleg, nairuulga n jhn shuumjlemeer sanagdsan. Neg l tiim naaldatsgui, humuusiin hoorondiin ug yaria helldeg n ch bas arai l bish. Tungalag tamir, Manan budan zereg deer ueiin mundguudiig guitseh zohiol odoo dahij tordog bolov uu.

ganga said...

'Nogoon nuden lam' nomiig unshihiin yag omno S.Erdene guain helmegduuleltiin tuhai 'Hoid nasanda uchirna' nom unshsan bolood 'ondy' shig golongui huleej avsan.

Manaihan paksmongolika uee l dursah durtai, tuunees odiig hurtel tuuheer bichigdsen saihan uran zohiol ch hovor.

Japanuud guchaad oni turemgii bodlogoo ikh yarih yumuu?

Anonymous said...

Зохиолын дараагийн хэсэг хурдан гарасай энэ дэлхийн хамгийн сайхан зүйл бусдыг энэрэн хайрлах тэр үеийн туйлшрагчид яаж тэг ч адилхан нэгнээ ингэж чадаж байнаа өрөвдөх сэтгэлгүй л гэмээр материалаг зүйлд хуурдагтаж адгуус болсон хөгийн амьтад бурхан тэдэнд үйлийн үрийн харамгүй өгч бгаа бх

Anonymous said...

ondy, ganga Ёоох яг голыг нь хэлчихэж. Үйл явдал нь боломжийн гэхдээ үгийн сонголт, найруулга цүцүцү модоо мод. Үнэн модон хэллэгтэй.