2011-09-07

2 жилийн дараах бичлэг

2 жил орчим блогоо сөхсөнгүй.

Энэ хугацаанд олон зүйл тохиолдсон. 2010 оны 4-р сард Японы хамгийн том худалдааны компанид ажилд орж, Улаанбаатар дахь салбарыг нь үүсгэн байгуулалцах хувь тохиож, 7 жилийн дараа эх нутагтаа ирэв. Ингээд жил хагас ажиллаад, Улаанбаатар дахь Төлөөлөгчийн газрын үйл ажиллагаа жигдрээд ирэхэд дараагийн томилолт намайг хүлээж байлаа. Тун удахгүй Токио руу буцаж очин ажиллахаар болов. Тэнд очоод Монгол, Төв Азийн орнуудыг хариуцаж ажиллах юм.

Монгол орон маань шилжилтийн үеэ дуусгаж, үсрэнгүй хөгжлийн гараан дээр ирээд байгаа энэ үед эх нутагтаа жил хагас хэртэй ажиллах боломж тохиосон маань их завшаантай хэрэг байлаа. Өдөр бүр л миний хувьд шинэ соргог байж, эргэн тойронд маань гадаадад боловсрол эзэмшсэн, ирээдүйдээ итгэлтэй маш олон чадварлаг залуу эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулахаар буцан ирж байгааг харж байлаа. Мэдээж монголчуудын маань нэлээдгүй хэсэг нь өлөн зэлмүүн амьдарсан хэвээр байгаа, гэхдээ бусад улсын хөгжсөн туршлагыг харахад хувийн хэвшил хөгжиж байж улс орноо өөд нь татдаг жамтай, иймээс Монголд маань үндэсний хөрөнгөтнүүд төрөн гарч, баялаг бүтээж байгааг нүдээр үзээд, монгол хүн бүр сэтгэл хангалуун амьдрах цаг удахгүй ирэх юм байна гэдэгт итгэлтэй боллоо. Гагцхүү бид өөрсдөө хичээх л хэрэгтэй, төр засгийг бэлэн мөнгө тараахыг алгаа тосоод хүлээх бус, боломж бололцоог олгож, бизнес эрхлэх орчинг сайжруулах талаар тэмцэх хэрэгтэй юм байна. Үгүй бол газрын баялаг шавхагдахын цагт монгол хүн өөрийгөө авч явах, өрөөл бусадтай өрсөлдөх хэмжээний чадвартай болохгүй юм байна.

Монголдоо дэндүү завгүй амьдраад блогоо мартсан гэмээ цайруулаад, Японд очоод идэвхтэй байна гэж бодож байна. Удахгүй уулзацгаая, андууд аа.

2 comments:

chuups said...

huleej bainaaa

Док said...

Мундаг юм аа. Амжилт хүсье!