Элэг нэгт монголчууддаа шинэ жилийн мэндийг хүргээд, 2008 ондоо олимпоос алттай, онгод нь хөглөөстэй, цээжиндээ эрдэмтэй, цэнгэл баясалтай, ажил нь амжилттай, алдар нь цуурайтаастай байхын ерөөлийг дэвшүүлье.
Зоригт миний бие 2006 оны шилдэг блогчин шалгаруулах санал асуулгад айрагдсандаа бардаад, өнгөрсөн 2007 онд "Мартагдсан аялгуу" ангилалд санал авах хүртлээ назгайрсан гэмээ наманчилъя.
2007 онд магистрт дэвшин суралцах мастер төлөвлөгөө бүтэлгүйтэж, ажилчин ангийн эгнээнд элсэн орохоор сэтгэл шулуудсан миний бие яг одоо 8 жил зүүсэн оюутан хэмээх сэтрээсээ нэр төртэй салахын тулд дипломийн ажил гээч жонхуу хутгаж сууна.
2007 он ВИМО сайтын маань хөлд орсон жил байлаа. 2008 ондоо хэлд орох болтугай. Япон дахь монголчуудыг элчин сайдтай нь, ёкозүнатай нь цуг шинэ он угтуулсан ийм л сайт болон өсч торниж байна. Шилдгүүдээр нь Испани, Солонгост суугаа хүмүүс тодорсон нь зөвхөн Япон гэж явцууралгүй, аавын хүүхдүүдийг алаг үздэггүй сайт болж буйн илрэл билээ.
Блогчдын дуу хоолой болох учиртай Бүгдээрээ сайтыг дутуу төрүүлэлцээд орхисон, та бүхэн минь дэмжээд түшээд аваарай. Нэгэн биеэ олон хувааж хүчирсэнгүйн улмаас аргагүйдсэнийг ойлгоорой.
Бас 2007 онд Япон дахь монгол оюутны холбооны удирдах зөвлөлийн гишүүний албаа хүлээлгэн өглөө. Тэргүүнээс өөр гишүүнгүй шахам байдалтай 10-аад жил явсан байгууллагыг хэлэх үгтэй, хийсэн ажилтай болгож, дүү нартаа нүүр бардам хүлээлгэж өгөхөд гар бие оролцож байсандаа сэтгэл хангалуун байгаа. Цаашид улам томорч, хүрээгээ тэлэн, Монгол орондоо хувь нэмэр оруулах олон сайхан залуусын дамжин өнгөрөх шат нь байгаасай гэж хүсч байна.
Хамгийн том амжилт минь гэвэл хайр сэтгэлийн хүлгийн цулбуурыг атгасан явдал байлаа.
За тэгээд, жонхуугаа хутгаж дуустал блогоороо үзэгдэхгүй байж магадгүй гэдгээ дуулгаад
энэ тэмдэглэлээ өндөрлөсү.
"Цаанаасаа тэгээд байдаг"...
1 month ago
3 comments:
surhii zaluu yum. taniltssandaa bayartai bgaa shuu. tegj bgaad hamtarch ajillah tsag irne gej naiday.
Ter vimo gedeg chine tegeed yadag site ve? Yahgeed baigaa ni ch medegdehgui uchir zuggui password gishuunchlel neheed, nuur huudsan deer ni tovch zorilgo, aguuulga ene ter ni baij baival zugeer bus uu.
>byambaa
Таны блогоос хийж бүтээж буй зүйлийг чинь уншдаг шүү. Таны хэлдгээр хамтран ажиллах цаг ирэх байх аа.
>саарал
Таны шүүмжлэлийг хүлээн авч байна. Одоохондоо Зоригт сургуулиа төгсөх гээд цаг зав маруухан байгаа тул гараа дүрж чадахгүй, зөнгөөрөө л яваад байгаа. Зөвхөн урилгаар л нэвтрэх эрхтэй болдог учраас танилцуулга шаардлагагүй гэж үзэж байсан. Одоо харин нэгэнт доторх нь буцалж эхэлж байгаа учраас зарим мэдээллийг ил болгох нь зүйтэй гэж бодож байгаа. Тун удахгүй портал сайт хэлбэртэй болж шинэчлэгдэх байх.
Агуулгын тухайд гэвэл, нийт монголчууд өөрийн орон зайгаа үүсгэн, найз нөхдийн харилцааг бий болгодог SNS сайт юм л даа. Японы mixi, Америкийн Myspace, Facebook гэх мэт сайтуудтай төстэй гэсэн үг. Монголд ч бас naiz.mn, dursamj.mn, delhii.com гээд төстэй сайтууд бий.
Post a Comment